Бичлэгийн тоо 3,329

Энэ оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарь улсад айлчлал хийх үеэрээ Лозанн хотноо байрлах ОУОХ-ны төв байранд зочилж, Ерөнхийлөгч Жак Роггетой уулзсан юм. Уулзалтын үеэр Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж “Бээжин- 2008” олимпийн наадамд үзүүлсэн спортын бахдам амжилтаа улам бататган “Лондон-2012” олимпод шаргуу бэлдэх үйл хэрэгт бүхий л талын туслалцаа үзүүлж, олимпизмийн хөгжлийн төлөө өргөн анхаарал тавихаа илэрхийлсэн билээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол улс 2017 оны Зүүн Азийн, 2023 оны Азийн, 2040 оны Олимпийн наадмын төлөө өрсөлдөх алсын санаатай буйгаа илэрхийлж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой хамт “Сонирхлын бичиг”-т гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэхүү “Хамтарсан бичиг”-ийг Монголын Олимпийн музейд хадгалуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх П.Цагаан МҮОХны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд гардуулав өгөв. Энэ үеэр Ахлах зөвлөх П.Цагаан “Дэлхийн хүн төрөлхтөний энх тайван, эв нэгдэл, нөхөрлөлийн билэг тэмдэг болсон Зуны Олимпийн XXX дугаар наадам Лондон хотноо эхлэхэд нэг жилийн хугацаа үлдлээ.

Өнгөрөгч олимпоос Монголын ард түмэн од шүүрч дэлхийн дэвжээнд өрсөлдөх ч а д в а р т а й г а а харуулсан билээ. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд Лозанна хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге нар нэгэн чухал “Түүхэн тэмдэглэл”-д гарын үсэг зурцгаасан юм. Энэ бол гэрээ хэлцэл биш, баримт бичиг ч биш, харин Монголын ард түмний хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг илтгэсэн, бас хэрэгжих боломжтой бодит зорилгыг агуулсан тийм үнэ цэнэтэй дурсгалын самбар юм. Наймдугаар сарын сүүлээр ОУОХ-ны Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар яригдаж байгаа.

Монгол Улсын Ерөнхийл өгч ойртож буй Олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч байгаа. 2010 оны гуравдугаар сарын 23- нд Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 тоот зарлиг гаргасан. Энэ бол Монголд спортыг улам бүр хөгжүүлэх, эрүүл биед саруул ухаан оршоож улмаар саруул ухаанаар эх орноо хөгжүүлэн авч явах эрүүл чийрэг ирэгддтэй байх бодлого юм. Ингээд энэ “Дурсгалын самбар”-ыг Монголын Олимпийн хорооны Ерөн хийлөгч танд өргөн барьж танай музейд дурсгаж байна. Монголоос Олимпийн олон төрөлд аваргууд төрж, бас Монгол Улсад Олимпийн наадам зохиогдох болтугай” хэмээв.

Дараа нь МҮОХ-ны Ерөнхийл өгч Д.Загдсүрэн “Аливаа улсын хувьд олимпод амжилт үзүүлэх нь ард түмний болон тамирчдын чин сэтгэлийн тэмүүлэл, эрмэлзлэл хамгийн том хөдөлгөгч хүч болдог. Монгол Улсын Ерөнхийлөгч болон ОУОХ-ны Ерөнхийлөгч нарын хамтран гарын үсэг зурсан энэ бичиг манай тамирчдад ихээхэн эрч хүч, эрмэлзлэл өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4987492/e40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
769 ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАН ТАТАГЧ 2011-08-25 7286
768 Д.Бум-Очир: ХҮН БАЙХ Нь ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ 2011-08-24 6866
767 Дэлхийн шилдэг жүдочид ПАРИСТ ХУРАН ЧУУЛААД БАЙНА 2011-08-24 6496
766 Жак Роге Лондоны олимпийн урилгыг гардуулаа 2011-08-24 6995
765 ДИПЛОМ “ҮЙЛДВЭРЛЭГЧ” 2011-08-23 11218
764 Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь 2011-08-23 7209
763 Н.ЦОГТСАЙХАН: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргасан 2011-08-23 7018
762 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ 2011-08-22 7006
761 Хакүхогийн тухай нэвтрүүлгийг 120 оронд гаргана 2011-08-22 7070
760 АНУ-ын монгол модель 2011-08-22 7752
759 Цагдаагийнхан Б.Одхүүг хайгаад зургаа хонож байна 2011-08-19 8162
758 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгсдээс 70 минут шалгалт авна 2011-08-19 7688
757 Хайрын хөшөө сүндэрлэлээ 2011-08-19 7202
756 МОД ТАРЬЖ СУУГАА МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ТҮШЭЭ 2011-08-18 8522
755 Хакүхо дөрөвт оржээ 2011-08-18 6727
754 Дэлхийн 40 гаруй залуу удирдагчид Монгол улсад чуулна 2011-08-18 7343
753 Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цаг 2011-08-17 7048
752 Монгол хүн эрсдэж, хохироогүй 2011-08-17 7408
751 Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ 2011-08-17 7332
» Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа 2011-08-16 6661
배너신청
자생병원

배너신청