Бичлэгийн тоо 3,329

 Олон ангит киноны ертөнцөд бүл нэмэх шинэ уран бүтээл “Монгол ньюс”- ээс мэндлэх гэж байна. Киноны нэр “Ханилснаас илүү амраг”. Үе тэнгийн таван найз бүсгүйн амьдралаар шинэ цагийн их хотын хэв маяг, бүтээн байгуулалт, хэрэглээ, өнгө төрхийг илэрхийлэх эл бүтээлийг “25 дугаар суваг” телевизийн 15 жилийн ойд зориулжээ.

Кино зохиолыг тус телевизийн сэтгүүлч Ч.Бүрэнжаргал, П.Дэмбэрэл, найруулагч Ц.Энхтуяа нар бичсэн. Бүсгүйчүүдээс амьдрал юу хүсдэг юм бол. Харин тэд амьдралаас юуг хүсдэг байж таарах вэ. Энэ асуултад хариулах 21 ангит уран сайхны кино есдүгээр сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болно. Таван өөр мэргэжил, хэв маяг, дүр төрхтэй ч нэг хүсэл тэмүүлэлтэй бүсгүйчүүдийн дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, “М Галакси” студийн захирал, жүжигчин Т.Өөдөө, жүжигчин Т.Нарангэрэл, Ө.Болормаа, М.Энхчимэг нар тогложээ.

“Ханилснаас илүү амраг” киноны зохиолч Ч.Бүрэнжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Кино зохиолыг гурвуулаа хамт ран бичжээ. Киноны ажилд телевизийн бүх уран бүтээлч “дайчлагдаж” байна уу?

-Бид 21 ангитай кино зохиолыг 21 хоногийн дотор бичсэн. Кинонд телевизийн нийт уран бүтээлч буюу 30-аад хүн оролцож байгаа. Ерөнхий продюссерээр манай телевизийн тэрг үүн дэд захирал Л.Жаргалсайхан ажиллаж байна.

-Кино зохиол анх удаа бичсэн гэсэн. Бэрхшээл юу байв?

-Бичихэд бэрхшээл байгаагүй. Бид нэлээд эртнээс бүсгүйчүүдийн тухай кино хийе гэж дор бүрнээ бодсон байсан юм билээ. Тэгээд л хүсэл тэмүүлэл нэгдэж кино зохиолоо бичээд зургаа авч эхэллээ.

-Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Найруулагч маань проб хийж, бидэнтэй зөвлөлдөөд жүжигчдээ сонгосон. Киноны дүрүүд 30 гарсан настай. Жүжигчид маань ч тэдэнтэй ижил.

-Өөрийнхөө таньдаг хэн нэгэн бүсгүйгээр төсөөлж дүрээ илэрхийлсэн тохиолдол байгаа юу?

-Мандухайгийн дүрд тоглож байгаа Д.Оюунтуул миний найз. Энэ дүрийг Д.Оюунтуулд зориулж бичсэн юм. Ялгаатай нь найз минь хараахан ээж болоогүй ч кинонд эх хүн болж хувирах юм. Киноны бусад дүр ч гэсэн эзнээ олсон.


Д.ОЮУНТУУЛ: ЭЭЖ БОЛОХ ГЭЭД ТЭВДЭЖ БАЙНА

-Энэ кинонд таны бүтээж буй дүрийн онцлог юу вэ?

-Бүрнээ, Дэмбэрэл, Энхтуяа гурав энэ зохиолын талаар жилийн өмнөөс ярьж байсан. Намайг олон ангит кинонд тоглоно гэсэн бодолтой байгаарай гэж сануулж байсан юм. Ажил ихтэй явсаар энэ тухай хэсэг мартчихаж. Гэтэл нэг л өдөр утасдаад зохиолоо аваарай гэсэн. Надад зохиол маш их таалагдсан. Өөрийнхөө насны эмэгтэйн дүрийг бүтээнэ гэдэг илүү хялбар юм. Мандухай бол барилгын инженер мэргэжилтэй, ажилсаг, ханьдаа үнэнч сайхан бүсгүй. 10 настай хүүтэй.

-Ээж байх ямар санагдаж байна.

-Манай кинонд тоглож байгаа дөрвөн бүсгүй хэдийнэ ээж болчихсон. Гэтэл би ганцаараа хүүхэдгүй хэрнээ 10 настай хүүгийн ээж болж байна. Эхэндээ хэцүү байсан. Манай хэд ч гэсэн намайг “Чи арай л хатуу байна. Өөрөө ээж болчихоор арай л өөр байдаг” гээд зааж өгнө. Хүүхэд эрхлүүлнэ гэдэг их өөр юм билээ. Одоо л хүүтэйгээ илүү дотно болж байна.

-Киноны ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Киноны зураг авалт долдугаар сарын 29-нд эхэлсэн. Бараг 40 хувьтай явж байгаа. Зургийг яг үйл явдлын дарааллаар нь авдаггүй. Тэгэхээр олон ангит кинонд тоглож байхдаа үүнийгээ сайн тооцохгүй бол толгой эргэх шинжтэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4987432/b28/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» “ХАНИЛСНААС ИЛҮҮ АМРАГ” 2011-08-16 7725
748 Энхийн наадам зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ 2011-08-16 7594
747 Мөнгө өгөөгүйгээс зодуулсан залуу эмнэлгийн үүдэнд нас барав 2011-08-15 7477
746 У.МӨНХ-ЭРДЭНЭ АЗИЙН АВАРГА БОЛЖ, МОНГОЛ БАГААРАА ДӨРӨВТ ОРОВ 2011-08-15 6054
745 Хакүхо Монголд гүүр бэлэглэнэ 2011-08-15 6681
744 “Ice Top”-ын гишүүний хэрэг 10 гаруй жил хорих хуультай 2011-08-12 6968
743 Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг 98 хувь цэвэршүүлнэ 2011-08-12 6388
742 Хоригдлоо алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөллөө 2011-08-12 6027
741 А.Батцэцэг Азийн аварга болов 2011-08-11 5833
740 ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ЭБЭХЯ-НЫХНЫ ҮГЭНД ОРСОНГҮЙ 2011-08-11 5719
739 СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ 2011-08-11 5863
738 Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг хоёр дунд сургуульд хэрэгжүүлэхээр болов 2011-08-10 6292
737 Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ивээлдээ авав 2011-08-10 5514
736 Б.Болор: Английн шүүх Засгийн газраасаа хараат бус биш гэдэг нь харагдлаа 2011-08-10 5403
735 ААВУУД ӨӨРЧЛӨГДӨХ ЦАГ БОЛСОН 2011-08-09 5697
734 Улаанбаатар CNN-ийн дуранд буулаа 2011-08-09 5832
733 Солонгосын иргэн монголчуудыг залилжээ [2] 2011-08-09 5995
732 Хууль бусаар алт олборлосон хэргийг Монголд анх удаа шийдвэрлэлээ 2011-08-08 6084
731 Монголоос Н.Энхболд л ОУПХ-нд хамгийн өндөр алба хашжээ 2011-08-08 6216
730 Ө.ГАНТӨМӨР:ДАНДАА АМЕРИКЧУУДЫГ ЯЛЖ ТҮРҮҮЛСЭН 2011-08-08 5827
배너신청
자생병원

배너신청