Монгол Улсын Ерөн хийлөгч асан Н.Энхбаярын хууль ёсны гэргий, тэр гүүн хатагтай асан О.Цолмонтой БНСУ-ын Ёнсан дүүрэгт санамсаргүй “уулзлаа”. Дэлхийн аль нэг улсад тань даг монгол хүн тэйгээ тааралдах нь нэг их гайхахаар зүйл биш болоод байгаа өнөө цагт түүнтэй энүүхэн хаяанд байдаг Өмнөд Солонгост тааралдах уг нь тийм ч сонин содон зүйл биш л дээ. Гэхдээ Монгол Улсын тэр гүүн хатагтай байсных нь хувьд онцлон, өөрийн эрхгүй эргэн хар лаа. Зөвхөн ийм л шалтгаанаар түүнийг сонжиж хар сан гэвэл бас арай худлаа болох байх.
Сөүл хотын Ёнсан дүүргийн Итэвон гудамж. 2011.08.14-ний баасан гариг. 14.15 цаг
О.Цолмон Монголдоо үзэгдэхээ болиод удаж байгаагаас гадна “Цолмон Энхбаярыг орхин, хамаг хөрөнгийг нь өөрийн бол гоод залуу амрагтайгаа гадаадын аль нэг улс руу дүрвэчихсэн” гэх юм уу, эсвэл “Энхбаяр Цолмонг эргүүлж авчирч чадахгүй бо лоод өөр бүсгүйтэй хамтран амьд рах болсон” гэх мэт үнэн ху дал нь мэдэгдэхгүй яриа энэ хавраас эхлэн хаа сайгүй тэнүүч лэх болсон билээ. Ямартай ч тэргүүн хатагтай асан маань энэ өдөр хоёр охиныхоо хамт дэлгүүр хэсэж, үнэт чулуу сонирхож байгаа харагдлаа.
Хар өнгөтэй богино өмд, цагаан цамц өмссөн түүнийг бум бужигнасан Сөүлд таних хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Сөү лийн баячууд амьдардаг, өртөг өндөртэй Ёнсан дүү рэгт түүн тэй тааралдах монгол хүн ч ховор биз. Ажлын шугамаар тус улсад зорчиж яваад тун санамсаргүй байдлаар тааралдсан бо лохоор чу хам юу худалдан авсан хий гээд хэдий хугацаагаар ирсэн, эсвэл тэнд амьдарч байгаа эсэхийг нь тодруулах бо ломж олдсонгүй. Юутай ч зургийг нь хальсандаа буул гаж амжсан юм. Үйлч лүүлэгчийнх нь зургийг ба раануудын завсраар нууцаар авч бай гааг харсан худалдааны төвийн харуул хамгаалалтынхан зурагч ныг маань хөөгөөд гарга чихлаа.
Хэрэв Монголын тэргүүн хатагтай асныг “мөрдөж” байгааг тэд мэдсэн бол авсан зураг лав “будаа болох” байсан биз. Тус улсад суугаа Мон голын ЭСЯ-ны зарим хүнээс О.Цолмон Сөүлд байгаа эсэхийг лавлахад огт мэдэхгүй байна билээ. Тэгэхээр тэрбээр түр хугацаагаар тэнд очсон, эсвэл нэлээд нууцлаг байд лаар амь дарч байгаа байх нь хэ мээн таамаглахаас өөр арга олд сонгүй.