Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Дуучин Нара: Над шиг халуухан бүсгүй сексгүй яаж байх вэ дээ
2011.08.11
Ярилцах зуураа бодол санаагаа ийн илэн далангүй хэлсэн дуучин бүсгүй өөр юу ярьсан бол... Элдвийн зүйл нуршилгүйгээр халуунхан бүсгүйн яриаг хүргэж байна.
-Японд олон жил амьдрахдаа нэлээд боловсорсон соёлтой “толгой” гэдэг шүү, таныг?
-Дуучин болох миний багын мөрөөдөл байсан. Түүндээ хөтлөгдөж л Япон явсан. Гадаадад сурах нь орчин нөхцөл, нийгэм, соёлын хүрээнд өөр болохоос хөгжмийн талын боловсрол олох тухайд Монголоос илүү гэж хэлж чадахгүй ээ. Гадаадад сурсан болохоороо л соёлтой, боловсролтой болчихдог юм биш л дээ.  
-Та Японд сурч байхдаа ямар ажил хийж байв. Хэдэн жил амьдарлаа?
-Оюутан хүн юу ч хамаагүй хийнэ шүү дээ. Зургаан жил амьдрахдаа татварын газарт бичээч, зоогийн газар зөөгч, шөнийн клубт бармен гээд олон л ажил хийсэн дээ. Манай гэрийнхэн бүгд Японд амьдардаг. Би л энд ирчихээд байгаа юм.
-Загвар өмсч мөнгө олдог байсан гэж сонсч байсан юм байна?
-Загвар өмсөөд сүйд болсон юм байхгүй ээ.  “Мисс сакура” гээд олон улсын тэмцээн болдог юм. “Мисс сакура-2007” тэмцээний өргөмжлөлийн эзэн болсон. Миний анхны том шагнал тэр. Шагналаараа Harrier маркийн машин авсан.
-Танд “Ажнай”-н Бат-Эрдэнэ 23 сая төгрөгөөр машин авч өгсөн гээд байсан шүү дээ?
-Үгүй ээ, би өөрөө авсан. Гаднаас оруулж ирсэн татвартайгаа нийлээд 23 сая төгрөг болсон. “Найз залуу нь машин авч өгсөн” гээд л сонинуудад бичээд байсан. Машин авч өгөх нь битгий хэл, найз залуу ч тэр үед алга байсан.
-Японд нэг залуутай хамт амьдарч байсан юм биш үү?
-Эхний нэг жил найз залуутайгаа хамт байсан. Тэр маань монгол залуу. Бид хоёр салаад удаж байна. Надад япон эрчүүд кайфтай биш байдаг учраас таалагддаггүй.
-“Сакура мисс” болж байхад биеийн харьцаа чинь ямар байсан бэ?
-Яасан, одоо миний биеийн галбир, хэмжээ мисс байхааргүй харагдаж байна уу. Тухайн үед би туранхай байсан. Бараг л 90:60:90 рүү дөхөж очсон. Хөх томтой болохоор цээжний тойрог 90-ээс хол давчихсан байсан шүү.
-Хөхөндөө силикон шахуулсан гэж шуугиад байсан. Бас базуулсаар том болгосон ч гэж ярьдаг ?
-Ёоё шууд, аан. Үгүй шүү. Бурхнаас заяасан том хөхийг би яах юм бэ. Намайг чимж чадаж байна шүү дээ.  Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэж байтал нэг хүүхэн ирээд хөхийг минь барьж үзээд “Зүгээр л байна даа” гээд гайхаад байсан. Яахав дээ “силикон шахуулчихсан” гэсэн мэдээлэлд итгэчихсэн л явахгүй юу. “Би хиймэл хөхтэй биш шүү” гээд хүн бүхэнд бариулаад явалтай биш дээ. 
-Японд байхдаа бааранд ширээний үйлчлэгч хийж нэлээд их мөнгө хуримтлуулсан гэдэг. Таныг илэн далангүй ярья гэсэн болохоор асууж байгаа юм шүү?
-Биеийн амрыг харсан муу муухай ажил хийж яваагүй ээ. Зүгээр суухгүй ажиллаж байсны хөлсөнд  өнөөдөр хүний царай харахгүй амьдарч явна. Надад хуримтлуусан хэдэн төгрөг бий. Би бааранд 10 гаруй мянган долларын цалинтай ажилладаг байлаа. Намайг “Нара Японы бааранд тайчиж байна” гэж хүртэл бичсэн. Японд “Кеnzo” гээд алдартан, баячууд нь ордог баар рестораны цогц үйлчилгээ байдаг. Тэнд ажиллана гэдэг нэр хүндийн хэрэг. Хэр баргийн хүн очоод орчихдог газар биш. Хэлний мэдлэг, боловсрол, соёл, зүс царай гээд олон зүйлийг хардаг. “Кenzo”-д хоёр жил ярианы ажилтан хийж байсан. Түүнийг л манайх ширээний хүүхэн гээд буруугаар ойлгоод байдаг л даа. Энэ бол соёлтой оронд зүгээр л ажил.
-Та тэр “Кenzo”-д яаж ажилтнаар орсон бэ?
-Би энд байхдаа “Брау хауст” зөөгч хийдэг байсан юм. Тэр үед үйлчилгээний ажилтан ямар байх ёстой талаар австрали, швейцар хүмүүс бидэнд сургалт явуулдаг байсан болохоор надад тэнд шалгуулахад хүндрэл байгаагүй.  Би өөртөө таарсан  хүнд гологдохооргүй царай зүстэй.
-Царай зүс гэснээс таныг хамраа янзлуулсан гээд л байдаг?
-Үнэн. Яагаад болохгүй гэж. Санаанд минь таалагдахгүй эрхтэн яагаад миний биед байж байх ёстой гэж. Би хамраа янзлуулсан. Боломж, зав гарвал дахиад янзлуулъя гэж бодож байгаа. Зүс царай сайхантай болохын тулд дэлхий нийтээрээ л гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мэс засал царай муутай хүнийг хөөрхөн болгоно гэж байхгүй. Тодорхой хэмжээний гайгүй суурь царайтай байж л засвар авна. Мэлхийнээс гүнж төрдөггүй гэдэг биз дээ. Сарнайнаас сарнай, шарилжнаас шарилж л ургана биз дээ. 
-Илэн далангүй байдал, секс төрх тань таны үнэн төрхтэй хэр ойрхон бэ?
-Би секс харагдъя гээд хөхөө шахаад байдаггүй. Би дуучин болоогүй байхдаа энгэр задгай хувцас өмсдөг байсан. Түүнээс би олноос онцгойрох гээд илэн далангүй яриад, секс дүр төрх үзүүлээд байгаа юм биш. Одооны охид олны танил болоод баян нөхөртэй суугаад жаргах мэт бодоод байх юм даа. Баян нөхөртэй суугаад жаргаад байгаа олны танил хүүхэн байна уу? Алга л байгаа биз дээ. Хэн хэндээ л цагийн зугаа байхгүй юу.
-Манайхан секс гэхээр “хайртай хүнтэйгээ л хийх нандин харьцаа” гэж ухаалаг ч юм шиг хариулт өгдөг. Таныг арай өөр өнцгөөс нь хариулт өгөх байх гэж бодож байна?
-Хэ хэ, бараг л онгон юм шиг яриад байдаг гэж үү. Үнэхээр тийм бол тэр чинь “од” байна шүү дээ. Ер нь секс хийхэд таалагдсан л бол заавал хайртай байх ямар алба байна аа. Тухайн нөхцөл байдалд аймар их хүсэл төрж л байгаа бол болоо биз дээ. Би хүсвэл таалагдсан залуутай сексдэнэ. 
-Нөгөө залуу нь таныг хүсэхгүй бол яах вэ. Секс хийхгүй удчихсан байдаг?
-Одоохондоо миний саналаас татгалзсан залуу алга. Ганц биеээрээ яьвж байхад хүнтэй унтаагүй гэж худлаа яриад яах вэ, тийм үү. Ямар хэн ч тоохгүй, хэнийг ч хайрлаж чадахгүй хүүхэн байгаа биш. Над шиг халуухан бүсгүй сексгүй явна гэж юу байх вэ дээ. Нөхцөл байдал бүрдвэл татгалзахгүй, аль болох аюулгүй хийхийг бодно.
-Нөгөө залуу чинь бэлгэвчгүй байвал яах уу?
-Миний цүнхэд байгаа. Тэр чинь хүний хэрэглээ болохоос хүйтэн мэс биш.
-Монгол сайхан эмэгтэйд 21 шинж байдаг гэдэг. Танд хэд нь байгаа вэ?
-Бүгд байгаа. Юу нь дутуу гэж. Хүн өөрийгөө илүү сайн мэдэхээс өөр хэн мэдэх вэ дээ. Хүнлэг, энэрэнгүй, тачаангуй гээд бүгд л байна. Надтай суусан эр хүн бол жаргана. Гэхдээ надтай маш зоригтой эр  сууна.
-Ямар шаардлага тавина гэж?
-Хэтэрхий илэн далангүй байдлыг ойлгодог. Задгай хувцаслахаас минь ичдэггүй хүн л надтай ханилах байх даа. Ер нь энгэр задгай хувцаслана гэдэг задгайрч явахын нэр биш. Харин ч зарим нэг дуугүй хүн илүү явдалтай байдаг шүү. Дуугүй хүний  доодох нойтон гэж үнэн байх шүү.
-Секс имижтэй дуучин байхын зовлон бий юу?
-Том алаг нүд, хөх харсаар байгаад зарим нэг хүн дууг минь анхаарч сонсохгүй байна уу даа гэж боддог. Бараг намайг харахаараа ор дэр нүдэнд нь харагдаад, дуучин гэдгийг нь мартаад байгаа юм биш үү. Хааяа имижээ өөрчлөх тухай боддог. Өмсч зүүхдээ өөрөөр хандана гэсэн үг л дээ.
-Та энэ гартаа байгаа бөгжнүүдийг хаанаас хэдэн төгрөгөөр авч байв?
-Би бараг алт монет хэрэглээд байдаггүй. Энэ хоёр Италийн “Фүрле” фирмийн бөгжнүүд,   хоёулаа нийлээд 700-гаад доллар байх. Японд байхдаа л авсан юм.
-Бэлэвсэн эмэгтэй хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг гэдэг шүү дээ?
-Тийм үү. Надад гоё дэгжин харагддаг болохоор л зүүдэг юм. Хар л даа, өөр хуруунд минь  болохгүй байна шүү дээ. Гэтэл зүүмээр байдаг.
-Та өөрийгөө гадаадын кино жүжигчдээс хэнтэй илүү адилтгах вэ?
-Багаас минь намайг Сандра гэж дууддаг байсан. Одоо болохоор “Зөрүүд эрийг номхотгосон  нь” кинонд гардаг Орнелла Мүти.
-Таныг залуучууд амтлаг бүсгүй гэх юм?
-Амталсан хүмүүс нь мэдэж байгаа юм байлгүй дээ. Амтлаг гээд хэлчихвэл хүмүүс амталж үзэхийг л бодох байх даа. Би тэгж өөрийгөө дэвэргэмээргүй байна л даа. Би ямар амттан биш. Хүссэн залуудаа л амтлуулахыг хүснэ.
-Хүссэн залуу гэж хоёр удаа хэллээ, тэр ямар залуу байх бол?
-Тодорхой хэмжээний биерхүү, өндөр байх ёстой. Нэг тийм гижиг хүргэсэн оньсого шиг  залуучууд байдаг.
-Урлагийнхан дунд гижиг хүргэсэн оньсого шиг залуу гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Миний гижгийг хүргэсэн залуу байгаа. Та нар мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүгд миний л бодол, миний амьдрал шүү

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4975744/4d6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
30846 seould xed xonog xewtxed sain emneleg bnu [2] donttouch 2011-08-12 541
30845 gereenii 6jil n duusaad n duusaad butsaj orj irsen hvn bnuu? [2] mcblog 2011-08-12 638
» <<СЕКС ХИЙХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА ТАМИНЭЭ !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-12 1626
30843 tos asuuya tuslaarai [3] eruulenkh 2011-08-12 607
30842 <<СОЛОНГОС АРЧААГҮЙ ЭРЧҮҮД НЭГ ИЙМЭРХҮҮ !!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-12 1055
30841 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-08-12 505
30840 <<СОЛОНГОС ЛАМЁН ГОЙМОН ИДВЭЛ ИЙМ БОЛНО !!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-12 1363
30839 <<ЯГ ОДОО СОЛОНГОСТ ---МАШ ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ >>>>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-12 879
30838 ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL HIINE. DVT 2011-08-12 500
30837 eejvvdees asyyh ni : [1] sybdanhelhee 2011-08-12 590
30836 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-08-12 480
30835 solongos xvntei suusan egch naraas asuumaar bna [8] rachka 2011-08-12 1017
30834 asuuya [5] mgl 247 2011-08-12 714
30833 asuuya eejuudee [3] mgl 247 2011-08-12 637
30832 huuhdiin ket abay [2] 성은 2011-08-12 613
30831 Dalai ybah xvmvvsiig bvrtgej baina [1] ears 2011-08-12 576
30830 eejuudee huuhdiin zurag ? [5] bujintuulai 2011-08-12 4639
30829 vizgui huuhed mgl ywuulah talaar dahiad asuuy [2] az88 2011-08-12 820
30828 gertei jiremsen hh yumgui eej nar bnuu [6] hunta 2011-08-12 1154
30827 6 nastai emegtei huuhed oruulj irj chadah hun baival holbogdonuu tsooxor 2011-08-12 460
30826 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-12 681
30825 maralgoo, goo bvsgvi bolon busdad,,,, [1] lg123 2011-08-12 1021
30824 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-08-12 525
30823 eejuudees asuuh zuil bn [1] bokii 2011-08-12 570
30822 gedes tsewerledeg tsai [3] bolorgoo 2011-08-12 1039
30821 tus bolooch lg123 2011-08-12 504
30820 **УРГАЦЫН БАЯРААР ** ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 9/11 -9/14 ХҮРТЭЛ **010-7566-7074**xanatour PARIS** 2011-08-12 515
30819 ** 55% SALE** ГОО САЙХАН,,ЭРЭГТЭЙЧҮҮД ,ДОТОР,ХАРШИЛ,БЗХӨ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-08-12 564
30818 Hi~eruul mendiin daatgalaa bolomjtoi bol tolood ybsan n hamaagui deer shde " zayaka99 2011-08-12 493
30817 zovlooch. 0033 2011-08-11 609
30816 **50%ХЯМД**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ / гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ / **010-3169-6932** "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2011-08-11 597
30815 ХАЙРТАЙ ЗАЛУУ ЧИНЬ СОЛОНГОСТ БАЙГАА БОЛ ...!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-11 741
30814 Solongos helnii KLPT shalgaltand beldej bn teach 2011-08-11 1623
30813 hi [2] anhaa01 2011-08-11 531
30812 hi hiisvereer torson eejuudees [4] jung 2011-08-11 821
30811 asuuh ym bna [3] miniierdene 2011-08-11 599
30810 daatgal 미래에셋 [1] honey1111 2011-08-11 518
30809 hi asuuh zuil bna lady_m 2011-08-11 514
30808 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-11 612
30807 bvsguichvvdee vnegui shvdnii emneleg bval helj ogooch [1] huusuntsur 2011-08-11 958
30806 3 sartai jiremsen dooshoo jaahan ulaan yum garaa bna yahu? [2] tsonkh 2011-08-11 1089
30805 Uurtuu hairtai busgui tanid ohui salon urgelj hamt file james bond 2011-08-11 576
30804 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2011-08-11 643
30803 mongol duu netees yaj duu tatdag ym be sh_sh_sh 2011-08-11 561
30802 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-08-11 454
배너신청
자생병원

배너신청