Moderator: mgl_300
Хосолмол соёлт гэр бүлтэй хамтран зохион байгуулж байгаа EMS хямдралтай үйл ажиллагааны танилцуулга
Express Mail Service гэж юу вэ?
Гадаад руу илгээж байгаа шуудан хүргэлтийн үйлчилгээний хамгийн хурдан найдвартай олон улсын буухиа шуудангийн нэр
EMS хямдралт арга хэмжээ
Кёнги аймагт оршин сууж байгаа хосолмол соёлт гэр бүлийн гишүүд эх нутагтаа илгээж байгаа EMS үйлчилгээний үнээс 11%хямдруулна.
① Хямдралт үйлчилгээний хугацаа : 2011.08.01 ~ 2012.7.21
② Бүртгэл хийх шуудангийн газар : Кёнги аймгийн бүх шуудангийн газар
③ Бүртгүүлэх арга : гадаад иргэний үнэмлэх, гэр бүлийн гишүүдийн тодорхойлолт, илгээж байгаа ачаатайгаа ирэх
Ургацын баярын хөтөлбөр
Ургацын баярыг тохиолдуулан EMS –р үйлчлүүлж байгаа хосолмол соёлт гэр бүлийнхэндээ зөвхөн өөрийнхөө шууданг үнэгүй илгээх боломж олгож байна.
① Зөвхөн миний шуудан гэдэг нь?
Хувийн зургаа шуудангийн үйлчилгээний хуудсан дээр зэрэгцүүлж хэвлээд илгээх шуудан үйлчилгээний шинэлэг арга
② Үйлчилгээний хугацаа : 2011.08.08 ~ 2011.08.31
③ Шууданг бүтээхэд шаардагдах хугацаа 15 өдөр
④ Бүртгүүлэх арга : Зургаа болон зургийн файлаа шуудангийн газарт илгээх
Үйжонбү хотын шуудангийн үйлчилгээ
① 2011 оны 8 сарын туршид EMS баглаа боодлын үйлчилгээ үнэ төлбөргүй
② Сүм болон зөвлөгөө өгөх төвүүдээс байгууллагаараа EMS үйлчилгээнд хамрагдах тохиолдолд шуудангийн ажилтан биечлэн очиж хосолмол соёлт гэр бүлийн зургийг авч , шуудан хүргэлтийн үйлчилгээг хийх болно.( Урьдчилан цаг авна )
Үйжонбү хотын шуудан үйлчилгээний газар
Харилцах утас 031-877-5561
Хариуцсан ажилтан: ШинСунЁн 016-9292-2339
ЛиЖунХон 010-9774-0365