Бичлэгийн тоо 3,329

 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг ХБНГУ-ын талд шилжүүлэх шийдвэрийг тус улсын шүүх гаргаад байгаа. Түүнийг тус улсын талд баривчлуулахад ИБУИНВУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Уильям Диксон гол үүрэгтэй оролцсон гэж Б.Хурцын өмгөөлөгч шүүх хурлын дараа мэдэгдсэн. Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой Английн шүүхийн шийдвэрийн талаар ярилцлаа.

-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Английн шүүх ХБНГУ-ын талд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Манай тал хяналтын шатанд гомдол гаргах боломжтой ч энэ арга хэмжээг авахгүй гэсэн нь ямар учиртай юм бол?

-Тийм ээ. Хяналтын шатанд гомдол гаргахгүй. Манай Ажлын хэсгийнхэн дээд шатанд нь гомдол гаргах саналтай байсан. Гэвч Б.Хурц өөрөө хяналтын шатанд гомдол гаргахгүй гэсэн учраас бид түүний саналаар болсон. Бид түүнийг Олон улсын конвенцийн дагуу дархан эрхтэй гэж үзэж байсан. Үүнийхээ ч дагуу түүнийг дархан эрх эдлэх учиртай гэдгийг батлах гэж Ажлын хэсгийнхэн өмгөөлөгчдийг нь материалаар хангаж байсан. Тиймдээ ч бид Олон улсын шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй. Гэхдээ Олон улсын шүүхэд хандах шийдвэр гаргаагүй.

-Манай улсад сууж байсан Элчин сайд У.Диксон Б.Хурцад бизнес ангиллын виз дарж өгсөн. Түүнийг хэзээ явах, ямар онгоцоор зорчихыг нь байнга асууж байсан гэдэг. Түүний виз Б.Хурцад тохирохгүй байсан юм уу?

-Б.Хурцын тус улсад зорчихдоо авсан бизнес ангиллын визээр манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд байнга зорчдог. Хамгийн сүүлд гэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар нар яваад ирсэн байх жишээтэй. Айлчлалын талаар У.Диксон байнга асууж, ямар онгоцоор, хэзээ явахыг нь хүртэл лавлаж байсан. Бид үүнийг нь айлчлалын бэлтгэл ажилтай холбож ойлгосон юм.

-Английн шүүх Элчин сайдыг ганц нэг зүйл асуусны төлөө буруутгаж болохгүй гэсэн байгаа шүү дээ.

-Элчин сайд У.Диксоныг ганц нэг зүйл асууж тодруулсных нь төлөө буруутгаж болохгүй гээд байгаа нь хачирхалтай. Английн тал “Та нар манай Элчин сайдыг яах гэж тоосон юм бэ” гэсэн хариу өгсөн. Бид Английн хатан хаанаас итгэмжлэл авч, тус улсыг бүрэн эрхтэй төлөөлж буй хүнийг үл тоох ёстой байсан юм байлгүй. Тийм хэмжээнд л хүрээд байна. Бид Английн шүүхийг хараат бус шийдвэр гаргана гэж бодож байсан ч өөрийнхөө Засгийн газраас хараат бус шийдвэр гаргадаггүй юм байна гэдэг нь харагдлаа.

-Б.Хурцтай холбоотой асуудлын Ажлын хэсэг солигдож байгаа гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Б.Хурцыг ХБНГУ руу шилжүүлж, тус улсын шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа. Тиймээс Ажлын хэсэг ХЗДХЯ руу шилжиж байгаа гэж хэлж болно. Манай яамнаас цөөн хүн л Ажлын хэсэгт орох байх. Асуудал тус улсын хуулийн дагуу л шийдэгдэнэ. Тэнд ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй, тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд хүнд байна. Манай зарим мэдээллийн хэрэгслээр Б.Хурц гэдэг хувь хүн рүү дайрсан зүйлүүд гарч байгаа. Энд Б.Хурцын хувь хүний асуудал яригдахгүй байгаа шүү дээ.

2003 оны асуудалтай (Д.Энхбат агсныг Францаас хулгайлан, ХБНГУ-аар дамжуулан Монголд авчирсан хэрэг) холбогдуулж, манай Засгийн газраас тухайн улс орнуудаас уучлал хүссэн шүү дээ. Монгол Улсад Английг төлөөлж ирсэн В.Диксоны үйлдлийг манайхан эмзэг хүлээж авсан.

Тиймдээ ч ИБУИНВУ-ын ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Гэвч тус улсын тал манайхыг буурай жижиг улс гэж үзэж байгаагаа илэрхийлж “Манай Элчин сайд шуугиан гаргасныг сүртэй хүлээн авах хэрэггүй. Түүний үйлдлийг тоохгүй байх ёстой байсан” гэх утгатай зүйл хэлж байгаа нь харамсмаар. Дэлхийд байгаа Английн бүх л Элчин сайд хатан хаанаа төлөөлдөг байлтай.

Элчин сайд нэрээр халхавчилсан тагнуул В.Диксон албанаасаа гарсан гэх мэдээлэл байгаа юм билээ. Эндээс харахад түүний зорилго нь Б.Хурцыг л тусгай албандаа барьж өгөх байсан бололтой.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4965113/bd2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
749 “ХАНИЛСНААС ИЛҮҮ АМРАГ” 2011-08-16 7725
748 Энхийн наадам зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ 2011-08-16 7594
747 Мөнгө өгөөгүйгээс зодуулсан залуу эмнэлгийн үүдэнд нас барав 2011-08-15 7477
746 У.МӨНХ-ЭРДЭНЭ АЗИЙН АВАРГА БОЛЖ, МОНГОЛ БАГААРАА ДӨРӨВТ ОРОВ 2011-08-15 6054
745 Хакүхо Монголд гүүр бэлэглэнэ 2011-08-15 6681
744 “Ice Top”-ын гишүүний хэрэг 10 гаруй жил хорих хуультай 2011-08-12 6968
743 Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг 98 хувь цэвэршүүлнэ 2011-08-12 6388
742 Хоригдлоо алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөллөө 2011-08-12 6027
741 А.Батцэцэг Азийн аварга болов 2011-08-11 5833
740 ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ЭБЭХЯ-НЫХНЫ ҮГЭНД ОРСОНГҮЙ 2011-08-11 5719
739 СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ 2011-08-11 5863
738 Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг хоёр дунд сургуульд хэрэгжүүлэхээр болов 2011-08-10 6292
737 Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ивээлдээ авав 2011-08-10 5514
» Б.Болор: Английн шүүх Засгийн газраасаа хараат бус биш гэдэг нь харагдлаа 2011-08-10 5403
735 ААВУУД ӨӨРЧЛӨГДӨХ ЦАГ БОЛСОН 2011-08-09 5697
734 Улаанбаатар CNN-ийн дуранд буулаа 2011-08-09 5832
733 Солонгосын иргэн монголчуудыг залилжээ [2] 2011-08-09 5995
732 Хууль бусаар алт олборлосон хэргийг Монголд анх удаа шийдвэрлэлээ 2011-08-08 6084
731 Монголоос Н.Энхболд л ОУПХ-нд хамгийн өндөр алба хашжээ 2011-08-08 6216
730 Ө.ГАНТӨМӨР:ДАНДАА АМЕРИКЧУУДЫГ ЯЛЖ ТҮРҮҮЛСЭН 2011-08-08 5827
배너신청
자생병원

배너신청