d76d11ee63001f0c6c835b5ee4ddce78.gif <iframe style="WIDTH: 450px; BORDER-TOP-STYLE: none; BORDER-RIGHT-STYLE: none; BORDER-LEFT-STYLE: none; HEIGHT: 80px; BORDER-BOTTOM-STYLE: none" src="http://www.facebook.com/widgets/like.php?href=http://www.mglclub.com/4169313" frameborder="0" scrolling="no"></iframe>

Атгийн чинээ зүрх минь анх удаа хүчтэйгээр цохилно
Аав ээжээсээ өөр хүн бодож байгаагүй энэ сэтгэлд минь
Алтан наран мандаж аз жаргалын үр үндэс тарин
Анхны минь хайр болж алдрайхан чи минь наддаа ирсэн

Уран үгээ наддаа шивнэж
Улаан сарнай гарт минь атгуулсан
Бидний хайрын бэлэг тэмдэг энэхэн сарнай
Бүхнээс үнэтэй миний хайрын цэцэг

Хайр гэдэгийн утга учрыг ойлгоогүй байсан ч
Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ
Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх болов ч
Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй

Гарыг чинь атган алхаж сандран би догдлохдоо
Гацан байж чамдаа хайртай гэдэгээ шивнэсэн
Гадуур цугтаа зугааланхан явахад
Гэмгүй сэтгэлдээ баярын гал асаатай

Энэ л хайрын шинж тэмдэг байсан юм байлгүй
Энэ л миний анхны хайрын дурсамж юм байлгүй
Ээжээ ааваасаа нуун байж чамтайгаа үерэхсэн
Эргээд харахад хоёр балчир хүүхдийн шохоорхол байж дээ

Хүнээс харамлаж нууж явсан зүрхээ чамдаа өгсөн
Хорвоогийн хамгийн сайхан бэлэг чамаасаа би авсан
Дурсамж бүхнээ би хадгалж нандигнан явна
Дурлалын замруу хөтлөж оруулсан чамайгаа үүрд санана

Дэндүү гэнэн байж дээ хоёулаа тэр үед
Дэлхийг хамтдаа туулна гэж боддог байж дээ
Үг үсгийн алдаа гарган байж анхныхаа захиаг бичсэн
Үргэлж чамдаа хайртай гэж захианыхаа төгсгөлд бичсэн

죽어도 못보내