Монголын “Аавуудын баяр” өчигдөр болж өнгөрлөө. “Мартын 8”, “Эх үрсийн баяр” шиг л баглаа дүүрэн цэцэг, бэлэг сэлт болсон хүмүүс Хүүхдийн ордны үүдийг бүчиж байх юм бод тол үгүй байв. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн байцаагч, цагдаагийн ахмад Я.Баасанбат, Там хи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар, гавьяат багш Ц.Түв шинтөгс нарын хүмүүс “Хүүх дийн хүмүүжилд эцэг хү- ний үүрэг оролцоо” сэдвээр лекц уншлаа. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэм жээний үеэр Мон го лын эрэг тэйчүүдийн хол боо ны гүй цэтгэх захирал Д.Бадамцэ цэг тэй уулзлаа. Тэр бээр “Аа вуу дын баярын мэн дийг аа вууддаа хүргэе.
Энэ жилийн баярыг “Хүүхдийн хүмүү жилд эцэг хүний үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Аавын хүмүүжил, зан харилцаанаас үр хүүхэд нь үлгэр авч, нийгэм тэйгээ харилцдаг. Тий мээс эцэг хүн цаг ямагт үр хүүхдэдээ үл гэр дуурайл үзүүлж, гэр бү- лийн халуун дулаан орчныг бий болгохыг хичээх хэрэгтэй юм. Хүүхдүүдийн 60 хүртэлх хувь нь аавтайгаа үзэл бод лоо чөлөөтэй солилцож чад даг гүй гэсэн судалгаа бий. Тиймээс аавууд үр хүүхэдтэйгээ ойлголцох, тэд ний дуу хоолойг сонсох, үзэл бодлыг хуваалцах өдөр байгаасай гэж хүсэж байна. Баяр цэнгэл гэдэг утгаар бус төрийн тэргүүн, айл гэрийн эзэнд ямар бэрхшээл тулгарч бай на вэ, тэдний нийгэмд эзлэх байр суурь яагаад доройтох болов гэдгийг хэлэлцэж, аавуудын эрх ашгийг хам гаалахад илүүтэй анхаарч байгаа.
Энэ ажлын хүрээнд Урьдчилан саатуулах төвд хоригдож буй 200 гаруй хүнд эр хүний мөн чанар, гэр бүлийн нандин харилцааны асуудлаар сургалт зохион байгуулна” гэв. Түүнчлэн Монголын эрэгтэй чүүдийн сургалт, хөгжлийн ний гэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогт сугар “Аавууд өөрчл өгдөх цаг нь болсон. Нийгэмд хүн араатан төрүүлж буй аав олон байна. Амьдралын аар саар зүйлд хөл алдсанаасаа болж архинд орж, эхнэр хүүхдээ зовоодог хүн ч хэдэн мянгаараа байна. Манай холбоо сургалт, мэдээлэл өгснөөр 500 гаруй аавыг архинаас гар галаа. Цаашид ч Монголын ирээд үй болсон үр хүүхдүүдийн сайн сайхан амьдралын төлөө архинд донтсон аавуудыг эмчлэх болно. Мон гол эрчүүдийн мөн чанар өөрчлөгдөх, жижигхэн бэрх шээлийн өмнө сөгдөх, өөрий гөө удир дах чадвар маш сул болсон. Тиймээс эр чүүдийн сэтгэл зүй рүү нь хандсан тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ. Аавуудын баярын хуралд орол цохоор ирсэн Б.Баяр “Би хоёр хүүтэй.Өнөөдөр би өөрийнхөө ааваар бахархаж суугаа шиг хэзээ нэгэн цагт миний хөвгүүд надаар бахархаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Үүний тулд үр хүүхдэдээ амьдралын нарийн учрыг зөв таниулж, аливаа асуудлыг хамт шийдвэрлэж, үзэл бодлыг нь сонсох хэрэгтэй юм байна гэдгийг энэхүү лекцээс ойлгож авлаа. Монголын бүх аав, аав болох гэж буй залуустаа үр хүүхдээрээ бахархуулахын тулд зөв амьдарна шүү гэж захья” гэв.
Тэрбээр Монголын эрэгтэйчүүдийн сургалт, хөгжлийн төвийн архинаас гаргах сургалтад хамрагдаж, бүрэн эдгэрсэн гэдгийг багш нар ярьж байв. Энэ үеэр нийт ард түмний дунд “Чин сэтгэлийн үг” захид лын уралдааныг ирэх арванхо ёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал зарласан юм. Аав нь үр хүүхдэдээ үнэт сургаалаа захисан, үр хүүхэд нь аавдаа сэтгэлийн үгээ дэлгэсэн захидлуудаар ном бүтээх аж.