Америкийн CNN телевизийнхэн өнгөрсөн сард Улаанбаатар хотод ирж нэвтрүүлэг бэлтгэжээ. Тэд нийслэлийн иргэдтэй уулзаж, Ган дантэгчэнлин хийд, музей, Сүхбаатарын талбай, ДБЭТ, УДЭТ зэрэг томоохон соёл урлагийн газрыг сурвалжилсан гэнэ.
Улаанбаатарт социалист нийгмийн үеийн байшин барилга, гудамж талбай орчин үеийн техник технологийн хөгжилтэй зэрэгцэн оршдог нь тэдний сонирхлыг татсан аж. Түүнчлэн хүн амын дийлэнх хэс гийг залуус эзэлдэг нь CNN Улаан баатарыг “дурандах” нэг шалт гаан болжээ. Одоогоор энэхүү нэвт рүүлгийн зургийг эвлүүлж буй бө гөөд ирэх сарын 15-нд дэлхий да хинаа цацаж, 25-нд интернэтэд байрлуулах юм байна.