Moderator: mgl_300
Урдны хоцрогдсон аргуудыг ягштал мөрдөад хэрэггүй. Жин хасах тухай хамгийн сүүлийн үеийн судалгааны хариу таныг гайхшруулах болно.
Хоцрогдсон дүрэм 1: Үр тарианаас хол бай
Нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн идэхээ больчихвол жингээ хасна гэсэн ойлголт нэг хэсэг “моод”-нд ороод байсан. Гэтэл Америкийн дотрын эмчилгээний төвөөс явуулсан судалгааны дүнд зохих хэмжээгээр үр тариан бүтээгдэхүүн идсэн бүсгйүчүүд идээгүйгээсээ 5 фунтаар илүү турсан байжээ.
Харин одоо шинэ дүрмийг танд танилцуулъя. Өдөрт 5 аяга /порц/ үр тариан бүтээгдэхүүн идэж байгаарай. Овъёосны гурил, каш эсвэл гурвалжин будаа байвал бүр сайн. Үр тариа бол хүний биеийн гол энерги үйлдвэрлэгчийн нэг учраас яахин бүрмөсөн татгалзаж болох билээ.
Хоцрогдсон дүрэм 2: Өндөгний шар идэж болохгүй!
Их Британийн Суррейн их сургуулиас явуулсан судалгаагаар 12 долоо хоногийн турш өдөрт 2 өндөг идсэн эмэгтэйчүүд өндөг идээгүй эмэгтэйчүүдтэй яг ижил хэмжээний жин, холестролыг хассан байжээ. Тиймээс өндөг идэхгүй байвал турдаг гэсэн ойлголт худлаа байх нь. Харин өөртөө их хэмжээний уураг, кальци, төмөр агуулдаг өндөгний шарыг зохистой хэмжээгээр нь хэрэглэж биеийнхээ эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хадгалаарай. Оронд нь хиам, зайдас гэх мэт жинхэнэ холестролын эздээс зайлсхийнэ үү.
Хоцрогдсон дүрэм 3: Ойр ойрхон юм ид
90-ээд оны үед өдөржин ойр ойрхон юм идэх нь хоолны дуршлыг багасгана хэмээн тунхагладаг байлаа. Харин “Британийн хоол хүнсний сэтгүүл” дээр нийтлэгдсэн Канадын шинэ судалгаанд 2 цагийн зайтай юм идсэн, идээгүй бүсгүйчүүлийн хооронд хассан жингийн зөрүү байхгүй байжээ.
Тиймээс цагийн хуваариар идэхгүй байсан ч болно. Гагцхүү идэж буй хоол тэжээлийнхээ калорийн хэмжээг хянаарай. Турах хүсэлтэй байгаа эмэгтэй хүн дунджаар өдөрт 1,200 калори хүнс хэрэглэхэд хангалттай хэмээн үздэг юм байна.
Хоцрогдсон дүрэм 4: Шөнө юм идэхийг хориглоно
Илүүдэл жингийн талаархи олон улсын сэтгүүлд нийтэлснээр хэзээ идэж байгаа нь биш, юу идэж байгаагаас хамаарч жин нэмдэг гэнэ. Бодисын солилцоо цагнаас хамааралгүйгээр явагдаж л байдаг. Та оройны 10 цагт юм идмээр санагдвал санаа зовох зүйлгүй хөргөгч рүүгээ явж болно. Харин идэх гэж байгаа хүнснийхээ калорийн хэмжээнд анхаарахаа мартуузай.
Хоцрогдсон дүрэм 5: Согтууруулах төрлийн ундаанаас эрс татгалз
Алкоголь бол тэр чигээрээ калори гэдэг нь маргашгүй үнэн. Гэвч Олон улсын дотрын эмчилгээний төвийн архивын судалгаанаас үзвэл зохих хэмжээгээр “уусан” эмэгтэй хүн согтууруулах ундааны зүйл огт амсдаггүй эмэгтэйгээс илүү жин хассан байжээ. Алкоголь нь хоолны шингэцийг удаашруулдаг учраас хүний бие тэгтлээ их хоолыг шингээж чаддаггүй гэнэ. Тиймээс өдөрт 5 унци /1 унци=283 гр/ улаан эсвэл цагаан дарс, 2 шил шар айраг, 3 унци хатуу ликёр хүртэхэд гэмгүй аж. Тэд таныг жингээ хэвийн хэмжээнд нь барихад тус болж ч магадгүй.
Хоцрогдсон дүрэм 6: Дуртай амттанаасаа бүрмөсөн гар
Лондонгийн гэгээн Жоржийн Их сургуулийн сүүлд авсан судалгаагаар амттанаас хэсэгтээ бүрмөсөн татгалзчихвал дараа нь хэтрүүлэн идчих гээд байдаг талтай юм байна. Ер нь ганц амттанаар зогсохгүй, хүнийг тодорхой нэг хүнсээс бүрмөсөн зааглавал эцэстээ түүндээ улам донтох шинж илэрдэг аж. Тиймээс зохистой хэмжээгээр амттаныг идэж байх хэрэгтэй. Өдөрт 2 дөрвөлжин шоколад, эсвэл 3 цаастай чихэр идчихээд үлдсэнийг нь хадгалж байгаарай.