Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Тэр охин надад ээжээсээ илүү хайртай байв. Яагаад гэвэл цуг элсэн талбай дээр тоглож байхад тэр элсээр ээждээ жижигхэн, харин надад илүү том зүрх хийж өгдөг байсан юм. Байрны минь үеийн хүүхдүүд намайг “Еээ охинтой нийлээд байхдаа яадаг юм, чи охин юм уу” гээд л шоолдог байлаа.

Тэр охин.../өгүүллэг/

Тааралдах болгондоо шүү. Тийм болохоор л би түүнийг дагуулаад зориуд хажуугийн байрны гадаа очиж тоглодог байсан юм. Түүнээс өөр хүүхэдтэй цуг байхыг хүсдэггүй байв. Хааяа бүр “Нээрээ би охин юм болов уу?” гэж бодсоноо “Хэрвээ би охин байсан бол ээж надад динозавр биш хүүхэлдэй авч өгөх байсан” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа.” Эсвэл тэр охин яг эрэгтэй байх” гэж нэг бодсоноо “Хэрвээ эрэгтэй байсан бол тэрний үснээс охидуудаас л үнэртдэг гоё үнэр сэнгэнэхгүй байсан. Гэхдээ тэр охины үнэр бусад охидынхоос ч гоё л доо” хэмээн бодоод л бушуухан хажууд нь очиж өнөөх жигнэмэг шиг үнэрийг нь мэдрэхийн хүслэн болоод гэрээсээ гүйж гардаг байв. Хөвгүүд нь хөвгүүдтэй, охид нь охидтой нийлдэг байсан манай байрны бяцхан ертөнцөд бид хоёр л зөвхөн бие биентэйгээ тоглохдоо жаргалтай байдаг байсан юм. “Чи ийм...” гэж тэр хуруугаа аль чадахаараа дээшээ сунгаад “...том болохоороо” тэд нараас ч илүү мундаг болох юм чинь гэж хэлэхээр нь би зугтчихмаар санагддагсан. Учир нь би ичихээрээ тоосго шиг царайтай болчихдог байсан.

Нэг өдөр тэр том том нулимас дуслуулаад уйлаад л байсан. Тэгэхэд л би ээжийг уйлахаар аав яагаад тэгж их сандардгийг ойлгосон юм. “Маруужин авах гэж байсан чинь тэр хүүхэд миний мөнгийг булаачихлаа” гээд тэр нарийхан цагаан хуруугаараа урагшаагаа заалаа. Заасан зүгт нь манай байранд амьдардаг, үеийнхнээсээ хамгийн том биетэй Санаа гэдэг нэртэй хүүхэд байсан. Түүнийг л зодчихвол тэр охин уйлахаа больчих юм байна гэж би бодоод, гүйж очин тэрүүхэндээ гараа зангидаж байгаад нэг цохьтол тэр охин тайвшрах нь битгий хэл улам бүр уйлж орхилоо. Тэрнээс хойш лав л арван жил би хүнд гар хүрээгүй юмдаг. Харин сүүлд мэдэхнээ тэр охиныг ээж нь багад нь орхисон юм билээ.

***

Тэр өдөр би амьдралдаа хоёр дахь удаагаа хүнтэй гар зөрүүлсэн юм. Гэхдээ дахиад л өнөөх Санаатай. Тэр сургуулийн маань атаман болсон байв. Харин би яагаад хажуугаар зөрөхөд нь тэгтлээ их үзэн ядаад, цохиод авснаа өөрөө ч сайн ойлгоогүй. “Муу дээрэмчин” л гэж бодогдсон. Өмнөх өдөр нь тэр охинтой уулзсанаас л болсон байх. Гэж бодоод байгаа юм. Тэр охины түрийвчний буланд бид хоёрын хамтдаа хатаасан навчны хатаамлын наагуур, Санаа тэр хоёрын тэврэлдчихсэн зураг байдаг болсноос хойш би өчигдөр л анх удаа түүнтэй өмнөх шигээ удаан ярьж суусан нь тэр. Тэгэхэд тэр охин надад Санааг анх удаа өөрийнх нь хүзүүг хэрхэн үнсээд, чихийг нь үлээхэд ямар мэдрэмж төрсөн талаар надад ярьсан. Чихэнд нь ойрхоноос юм шивнэхээс ч аймар санагддаг байсан болохоор түүнд надаас илүү ойртож чадсанд нь атаархаад, уур хүрсэн байх л даа.

Ямар ч байсан сургуулийн хонгилд болсон тэр зодоон миний хамар муруйж, Санаагийн нүд нь үл ялиг хөхөрснөөр дууссан юм...Аа, тийм эмчийн өмнө суугаад, хамраа тэгшлүүлж байхдаа би амьдралдаа анх удаа хачин их уйлж билээ. Үнэндээ тэгэхэд надад өвдөлт мэдрэгдээгүй л дээ. Ядаж өвдсөн гэж хэлээд хангалттай уйлах шалтгаан гарсан учраас би тэр охины ярьж суухдаа хэлсэн нэг зүйлд нь гомдсон гоморхлоо тийн тайлсан хэрэг. Тэр нь юу гэвэл, арван жилийн өмнө зайрмаг авах гэж байсан мөнгийг нь Санаа булааж аваад, уйлж байсан тухайгаа тэр охин найз залуудаа яриад инээлдэж суудаг болсон гэсэн. Гэхдээ тэгэхдээ тэр охин өөрөөс нь болж анх удаа хүн зодож үзсэн хүүгийн талаар огт дурдалгүй өнгөрсөн юм.

***

Тэр охин...үгүй ээ одоо “Тэр эмэгтэй” болсон. Сайхан эмэгтэй. Үснийх нь үнэр багынхаараа хэвээрээ. Санаа тэр хоёрын зураг, бас бид хоёрын хамт хийж байсан навчны хатаамалтай түрийвч хулгайд алдагдсан гэдгийг сонсоод би хий дэмий яасан ч их баярлав даа. Харин хоёр сарын дараа тэр эмэгтэй надад маш, бүр маш муу мэдээ дуулгасан юм. Зөвхөн бид хоёрын багадаа тоглодог байсан “айл гэр” гэдэг тоглоомыг Санаа тэр хоёр бодит амьдрал дээр жинхэнээсээ тоглохоор болсныг дуулаад би шинээр авсан түрийвчинд нь хийлгэхээр өөрийн гараар хатаасан, дээрээ “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навчаа үйрүүлэхээр шийдсэн юм. Тэгээд хүзүүг нь зоригтой үнсэж, чихийг нь ядах юмгүй оролдож чаддаг олон охидынхоо нэгэн дээр очиж хоносон. Гэхдээ өглөө нь сэрмэгцээ үснийх нь үнэр тэр эмэгтэйнхийг гүйцэхгүй гэдгийг нь анзаараад дургүй хүрээд, босоод явчихаж билээ.

Хуримынх нь маргаашнаас л би түүнийхтэй адилхан, эсвэл түүнээс илүү гоё үнэртэй эмэгтэйг хайж эхэлсэн. Өдөр болгон өөр өөр үнэртэй эмэгтэйчүүдтэй ойртсоор байсан боловч ер ололгүй явсаар бүтэн жилийн дараа арай гэж түүнтэй яг адилхан үнэртэй охиныг олсон юм. Гэвч ингэж олоход минь тэр төрөөд дөнгөж аравхан хоносон нялхаараа байлаа. Зулайд нь хамраа хүргээд, балмагдсандаа салж чадахгүй өчнөөн удчихаад толгойгоо өндийлгөхөд минь цаад өрөөнөөс тэр эмэгтэй орж ирээд “Миний охин хөөрхөн байгаа биз” хэмээн инээмсэглээд зогсож байлаа.

***

Тэр эмэгтэй ээж болсноос хойш 6 жил өнгөрлөө. Энэ хооронд би түүний гэрт долоо хоног бүр очоод заншчихсан байв. Охин нь анх миний өвөр дээр хэлд орсон юм. Бас хамгийн анх над руу ирэх гэж байгаад тэнтэр тунтар гэсээр алхаж сурав. Хичээл дээрээ хамгийн анх удаа онц дүн авсан орой нь ч би сургуулиас нь очиж авсан. Охиныг би Анхил гэж өхөөрдөн дуудна. Ээжтэйгээ адилхан үнэртэй болохоор нь тэгсэн хэрэг. Анхил хааяа намайг гэртээ ирэхэд багшдаа магтуулсан, шинэ жилээр цасан охин болох гэж байгаа зэргийнхээ тухай ярьж байгаад аав нь өчигдөр согтуу ирээд, юм эвдэлчихээд явсан, ээжийг нь байхгүйд хааяа танихгүй эгч дагуулж ирдэг тухай санамсаргүй хэлчихнэ. Тиймэрхүү зүйлийн тухай ам алдах болгонд ээж нь чимээгүйхэн доошоо харж зогсдог байлаа.

Нэг удаа Анхилтай цуг гэрт нь тоглож байгаад ширээнийх нь доод тавцан дээр Санаа тэр эмэгтэй хоёрын гарын үсэг, тамгатай хэдэн хуудас цаас байхыг олж харав. Түүнийг харчихаад би нөгөө өрөө рүү орж, цонхны тавцан түшээд зогсож байсан анхныхаа хайрыг анх удаа өөрийнхөө биед их удаанаар нааж зогссон юм. Үснийх нь үнэрийг тийм ойроос мэдрэлгүй уджээ, багадаа хамт элсэн талбай дээр тоглодог байсан мөч эргээд ирсэн юм шиг санагдаж байв. Тэгж наамагц тун удалгүй тэр эмэгтэйн нулимасны үнэр хамар сэнгэнүүлж эхлэв. Хамгийн анх хуучин нөхөртөө зайрмагныхаа мөнгийг булаалгачихаад уйлснаас нь хойш л би түүний нулимасны үнэрийг андалгүй мэддэг болсон юм.

Тэр өдрөөс хойш нэг жилийн дараа түүний түрийвчинд бид гурвын тэврэлдсэн зураг, түүний цаана долоон жилийн өмнө үйрүүлэх гэж байгаад зориг хүрээгүй “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навч хоёр байдаг болсон. Харин Анхил надад ааваасаа илүү хайртай болсон байв. Яагаад гэвэл тэр фломастераар зүрх зурахдаа аавдаа жижгийг, надад илүү томыг зурдаг болсон юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4948768/eee/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366871
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524324
30711 orchuulj uguuch cherry2000 2011-08-08 449
30710 Chasund dagaldangaar surgaj ugch tuslah hun bna uu? [4] s2006 2011-08-08 541
30709 ДС КОМПАНИ . be 2011-08-08 454
30708 hariuluulj ugch tuslaarai gteba 2011-08-07 567
30707 hariulaarai huuhnuudee [1] gteba 2011-08-07 823
30706 buudald odroor 10 tsag ajilhad tsalin hediig awdag ym boloo. helj ogch tuslaach... monolgoo 2011-08-07 503
30705 eejvvdees asyyh ni [1] hvch 2011-08-07 538
30704 40 nastai emegtei tal xarbasan tuslaach [1] zuntai 2011-08-07 532
30703 hvvhedee tsetserlegt ogson eejvvd bna uu [1] saibo 2011-08-07 531
30702 mashin avaad mglruu achuulahad yadag yum be [1] hongoroooo 2011-08-07 670
30701 sm 5 mashinii talaar helj uguuch [2] hongoroooo 2011-08-07 705
30700 solongos hun urilga [2] hongoroooo 2011-08-07 787
30699 urchleenii talaar [1] hiyubn 2011-08-07 533
30698 emegteichuudiin talaar zovolgoo ogch tuslaach [2] let'sbe 2011-08-07 2344
30697 eejuudee hamriin haniadiig yj hurdan edgeeh we? [1] mcblog 2011-08-07 5433
30696 yabj vzsen hvn baibal,,,,, [2] lg123 2011-08-07 755
30695 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-08-07 608
30694 meddeg hun bwal helj ogch tuslaach huygaa0307 2011-08-07 469
30693 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2011-08-07 450
30692 Бидний эцэг эх (сургамжит өгүүллэг) [1] smart3 2011-08-07 1607
30691 .COMPUTER NOTEBOOK BONUS SALE!!!. huvi hunii ugsarsan bish original uildveriin 2011 Хамгийн Хямд Хамгийн Найдвартай!!!! Full HD LED SMART TV INTERNET-ээ үнэгүй холбуулаад бэлэгээ аваарай!!! notorious 2011-08-07 442
30690 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ [1] ӨДРИЙН МЭНД 2011-08-07 502
30689 seoulees-beejin-mongol yawah gsn helj ogooch mosjilt 2011-08-07 462
30688 hi"emegteichuudin zayaka99 2011-08-07 497
30687 hi madahbadrah 2011-08-06 609
30686 МОНГОЛЧУУДАА ТУСЛААЧ ХҮН ХАЙЖ БАЙНА file MAKE-UP 2011-08-06 645
» Тэр охин.../өгүүллэг/ ган..хөлөг 2011-08-06 780
30684 Нярайн урьдчилан сэргийлэх тарилгын тухай та юу мэдэх ёстой вэ? ган..хөлөг 2011-08-06 508
30683 yaj dardag ve????/ [1] jalindugui 2011-08-06 756
30682 Хуримын бичиг баримт Ээж минь 2011-08-06 477
30681 Xawan buulgax araga yu bna. [4] verseje 2011-08-06 913
30680 MASTER bolon Xelnii kurst ZUUCHILNA 9 SARD XICHEELNE EXLENE Speeder 2011-08-06 487
30679 sarmisnii hand? [1] Хонгорзул 2011-08-06 3090
30678 MONGOLOOS ELCHIND OROH GEJ BAIGAA HUMUUST hums 2011-08-06 645
30677 Бариа засал хийж байна [2] Baria zasal 2011-08-06 609
30676 Бие организмыг цэвэрлэх тураах үйлчилгээтэй амтат ундаанууд [1] ган..хөлөг 2011-08-06 914
30675 Таны үс ба таны шампунь ган..хөлөг 2011-08-06 1037
30674 Хөлрөлтөөс хэрхэн хамгаалах вэ? ган..хөлөг 2011-08-06 1406
30673 Өглөө бүр үзэсгэлэнтэйгээр сэрцгээе ган..хөлөг 2011-08-06 942
30672 sain bna uu bvsgvichuudee. [2] 영원 2011-08-06 730
30671 Таны арьсыг толигор, булбарай болгох хүнс ган..хөлөг 2011-08-06 733
30670 viztei huuhed mgl yavuulah talaar asuuya? [3] bujintuulai 2011-08-06 646
30669 Найзыгаа орхих цаг болсны 18 шинж ган..хөлөг 2011-08-06 527
30668 Цезарь салат хийх арга ган..хөлөг 2011-08-06 1254
30667 Eejuudee huuhdiin ugjni suu heleed pls........ hunter™ 2011-08-06 674
배너신청
자생병원

배너신청