Moderator: mgl_300
Нярайн урьдчилан сэргийлэх тарилгын тухай та юу мэдэх ёстой вэ?
Уншсан 507 vote 0 2011.08.06 22:13:10Та хүүхдийнхээ өвчний түүх - ямар өвчнөөр өвчилж байсан, төрөлт хэрхэн явагдаж өнгөрсөн, хийлгэж байсан урьдчилан сэргийлэх тарилгууд ямар үйлчлэл үзүүлсэн, хүүхдийн чинь биеийн байдал ямар байгаа тухай мэдэж байх шаардлагатай.
Хэрэв та удмын өвчний түүхийг мэддэг бол түүнээс илүү сайн зүйл гэж юу байх билээ. Хэрэв ойрын хамаатнуудын чинь аль нэг нь урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсний дараа харшил өгдөг бол түүнийгээ эмчдээ хэлээрэй.
Хүүхэддээ тарилга хийлгэхийн өмнө байгаа мэдээллээ эмчдээ үзүүл. Энэ нь, хүндрэлээс зайлсхийх магадлалыг нэмэгдүүлэх болно. Хүүхдийг чинь анхааралтай, сайн үзэж өгөхийг эмчээсээ хүс. Та хүүхэддээ тарилга хийлгэхээс өмнө эрүүл байгаад итгэлтэй байх ёстой юм. Урьдчилан сэргийлах тарилга хийлгэхдээ харшил өгдөг хүүхэд эрсдэлийн бүлэгт багтдаг. Давтан тарилгын үед илүү хүчтэй харшил өгч ч болох талтай. Ийм тохиолдолд, дархлаажуулалтын эмчийн зөвлөгөөг аваарай.
Хүүхэд дараахи тохиолдлуудад эрсдлийн бүлэгт багтаж, тарилгын дараа харшил өгдөг юм:
• Хүүхэд өвчтэй (ханиалга, чацга алдалт ч багтана) буюу дөнгөж эдгэрсэн;
• Ойрын садан чинь тарилгаас харшил авдаг;
• Хүүхэд дутуу буюу жижигхэн төрсөн;
• Татвалздаг, мэдрэл, харшил, дархлалын тогтолцооны өвчтэй, эсвэл хүүхэд дархлалынхаа тогтолцоог дарангуйлах эм ууж байгаа эдгээр болно.
Тарилга хийлгэснийх ньдараа 72 цагийн турш хянаарай. Сэжигтэй зүйл илэрвэл эмч дуудаарай.
Дараахи өөрчлөлтүүдийг аюултайд тооцно:
Биеийн температур үлэмж нэмэгдэх;
Хүндээр амьсгалах;
Тарилга хийсэн арьсны хэсэг томоор хавдах, арьс нь улайх, идээлэх;
Муухай чарлах, гурав буюу түүнээс цагын турш хугацааны турш тасралтгүй уйлах;
Арьс нь туурах, тарьснаас хойш хэдэн цаг өнгөрсний дараа чацга алдах;
Хэт нойрмоглох
Татвалзах зэрэг болно.
Энэ мэдээлэл зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгод ашиглагдана гэдэгт бид найдаж байна. Гэсэн ч, тохиолдож болзошгүй аюулыг урьдаас мэдэж байхад илүүдэх зүйлгүй шүү дээ. Хүүхдийнхээ эрүүл мэндийг юуны өмнө та л хариуцна шүү. Таны хүүхэд өвчин зовлонгүй торниж, царайлаг, эрүүл чийрэг, ухаантай хүн болж, аав ээжийгээ баясгана гэдэгт бид итгэж байна.
