Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Манай телевизүүд нэг нэгээсээ өрсөж, уралдан Солонгосын олон ангит киногоор “дарж алахаа” шахдаг болсоор

багагүй хугацаа өнгөрчээ. Суваг эргүүлэх бүрт солонгос сериал. Нэг киног хоёр суваг өөр нэрээр гаргаж холион бантан хутгах нь ч энүүхэнд. Баян ядуу, хайр дурлал, өшөө хонзон, төөрсөн хувь заяа, ой санамжаа алдах, хорт хавдар тусах, амиа хорлох гээд кино болгон нь нэг хэвэнд цутгасан мэт адилхан өгүүлэмжтэй.
Нүдээ дараад өнгөрвөл биенээ харахгүй, нүүрээ будаад, үсээ тайраад, хувцсаа сольчихвол нэгнээ танихгүй, хоол идэж, хэрүүл хийж, өс хонзон авахаас өөр ажилгүй мэт харагдах солонгосын савангийн дууриас бид үнэндээ залхаж байна. 1990-ээд оны дундуур хотын гудамж хүнгүй болж, монголчуудыг телевизорынх нь өмнө суулгаж чадсан “Халтар царайт” киноноос хойш олон ангит киноны амтанд орсон үзэгчдийн “цангааг” эдгээр кинонууд тайлж байсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ Монгол ёс заншил, соёлоос хол энэ кинонууд хүн чанар, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж, өсвөр насны хүүхдүүд өдөр бүхэн, суваг болгоноор гарч буй сериалуудыг хуулбарлан хувцаслаж, үг хэллэгийг нь цээжилж, үйл хөдлөлийг нь дуурайж байгаад бухимдах эцэг эх олон. Ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн сурагчид өөрөөсөө ах залууст дурлах, охид нийлж биенээ дээрэлхэх, хэт эрт бэлгийн амьдралд орох, амиа хорлох зэрэг үзэгдэл ихэсч байгааг олон удаа ярьж байна.
Тиймээс ч үр хүүхдээ гадны соёл, хүмүүжилд уусгахгүйн тулд телевизороо унтраах дөхөж байгаа эцэг, эхчүүдэд монгол цуврал кинонууд амьсгаа авах боломж олгосон. “Эзэнгүй айл” /UBS/ анхны олон ангит уран сайхны кино гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэлээд олон кино үзэгчдийн хүртээл болоод амжиж. Монголчуудын амьдралын онцлог, залуусын хайр дурлал, сургуулийн сурагчдын нөхөрлөл, цэргийн амьдрал, эмч, цагдаагийн тухай гээд амьдралын бүхий л сэдэвтэй кино хийж байна.
“Хэцүү анги” / МҮОНТВ/, “Тусгай салаа” / МҮОНТВ/, “Хайрын эрэлд” /Боловсрол/, “Хувилгааны эрэлд” / Боловсрол/, “Сонголт” /SBN/, “Бид дөрвийн хайр” /NTV/, “Амьдралд тавтай морил” /МҮОНТВ/ зэрэг кинонууд хэдийнэ үзэгчдийн хүртээл болжээ. Харин намрын шинэ цувралын салхийг энэ сарын сүүлээр эфирт шилжих “Гэр” /SBN/ олон ангит кино хагалах бол “Өдөр өдрийн нар” /МҮОНТВ/, “Би хайртай” / MN25/, “Онцгой тушаал” /МҮОНТВ/ зэрэг кинонууд ид зураг авалтандаа явж байна.
Бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь кино урлаг гэдэг. Бусдын хийснийг орчуулан үзүүлэх биш өөрсдийн уураг тархи, оюун бодол, зүрх сэтгэл, хөлс хүчээ шингээн хийсэн киногоороо үзэгчдээ “уях” болсон уран бүтээлчдэдээ баярлахаас аргагүй. Алдаатай, оноотой ч монгол хүн бичиж, тоглож, найруулж, хийж байгаа энэ кинонууд кино урлагт нэгэн том эргэлт болж байна. Өдөр өдрөөр, бүтээлээс бүтээлд улам сайжирч буй Монголын олон ангит кинонууд ирээдүйд солонгосчууд, япончуудыг байлдан дагуулахыг ч үгүйсгэхгүй. Уран бүтээл олон байх тусам өрсөлдөөн ширүүсч чанартай бүтээл төрдөг жамтай.

Америк болон барууны хөгжилтэй орнуудад болон бидний муулан байж үздэг Солонгос, Японд ч, урд, хойд хөршид ч телевизүүд нь сериалаараа өрсөлддөг жишиг бий. Хамгийн сайн цуврал гаргасан телевиз үзэгчдээ байлдан дагуулж, нэр хүндийг олдог. Манайд ч энэ өрсөлдөөний цаг үе ирж байна. Телевизийн уран бүтээлчид өөрсдийгөө илэрхийлэх, үзэгчдийг татах гол хөшүүрэг болох олон ангит кинонд анхаарал хандуулаад эхэлчихлээ. Гэхдээ Сүнжид багш Зулаа охинтойгоо кино бүрт ээж, охин болох нь, мэргэжлийн жүжигчдийг биш олны танил дуучид, фото моделиудыг тоглуулаад байх нь хэр зохимжтой вэ гэдгийг бас бодолцох л ёстой. Ямар боловч Солонгосын савангийн дууриас үзэгчдээ чөлөөлж буй монголынхоо уран бүтээлчдэд алга ташицгаая.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4938706/d62/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
30666 hooloinii mah hedeer avdag yum boloo? s2006 2011-08-06 659
30665 ogloonii mend busguichuudee [1] alsaan 2011-08-06 739
30664 gereenii 3 sariin bichig [1] doerte 2011-08-06 499
30663 undguvchiig yu gedeg ym be? [1] emuuka01 2011-08-05 698
30662 huuhnuudee urchlee arilgahgej uzsen ..... [1] siahan 2011-08-05 787
30661 Jordan & .... **MGL гишүүн* 2011-08-05 576
30660 huuhedteigee mgl yavad irsen eejuudees [1] tsetsetse 2011-08-05 1614
30659 Орифлэйм Косметикс 2011 < 2011,07,17-2011,08,06 > ___ ONLINE CATALOGUE G-THINK 2011-08-05 455
30658 ★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★ G-THINK 2011-08-05 482
30657 huanli nokiax6 2011-08-05 4553
30656 USA d vildberlesen holnii bvdvvrsen sudasnii esreg vilchilgeetei bolon mon emegteichuudiin tos hudaldaj bn ears 2011-08-05 963
30655 gal23 haygaa vldeej bolohuu ganbatj 2011-08-05 499
30654 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-08-05 695
30653 asuult bna ган..хөлөг 2011-08-05 567
30652 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-05 572
30651 eej naraa asuuh zvil bnaa [2] ganbatj 2011-08-05 732
30650 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-08-05 571
30649 jiremsenees hamgaalah taria bdaguu lidr 2011-08-05 1835
30648 Mahnii mashin avmaar bna??? smart3 2011-08-05 620
30647 2011 LCD-TV 680.000ANHAAR!!!TV BIG SALE+SHARAH SHUUGEE.+HANAND OLGOGCH ORIGINAL MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР BASKETBALL8 2011-08-05 522
30646 asuuh ym bna plmokn 2011-08-05 459
30645 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-08-05 545
30644 xuuxdiin ket avna duck duck 2011-08-05 580
30643 asuuya eej naraa [1] alsaan 2011-08-05 529
30642 mgloos emegtei hun oruulj irne haanii ohin 2011-08-05 512
30641 mongoloos 6 nastai emegtei huuhed oruulj ireh hun bnuu tsooxor 2011-08-04 478
30640 helj ugch tus bolooch [2] gteba 2011-08-04 895
30639 Замын “хань” таван сартай охиныг нь хулгайлжээ [8] LOTUS 2011-08-04 2216
30638 Одуудад хийгддэг Гоо сайхны шивээс гэж юу бэ ? O HUI brand....Түрхэх үү Түлэгдэх үү Өөрөө мэд ... MAKE-UP 2011-08-04 513
30637 Өвчинтэй хүмүүс үүнийг унш ...!!! MAKE-UP 2011-08-04 490
30636 аура-хувь заяаны тоо [6] niitlegerh 2011-08-04 769
» МОНГОЛЧУУД УЙТГАРТАЙ СОЛОНГОСЫН САВАНГИЙН ДУУРЬ ҮЗЭХГҮЙ !!!!!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-04 750
30634 helj tulaach [2] marzaganuur 2011-08-04 529
30633 швэдэд амьдрах талаар зөвлөөрэи бүсгүичүүдээ [3] niitlegerh 2011-08-04 805
30632 <<СОЛОНГОСЫН НЭМЭЛТ НИСЛЭГҮҮД ЦУЦЛАГДАНА >>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-04 499
30631 ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL HIINE. DVT 2011-08-04 465
30630 .COMPUTER NOTEBOOK BONUS SALE!!! huvi hunii ugsarsan bish original uildveriin 2011 Хамгийн Хямд Хамгийн Найдвартай!!!! Full HD LED SMART TV INTERNET-ээ үнэгүй холбуулаад бэлэгээ аваарай!!! KHATAN-TUUL 2011-08-04 594
30629 xiicvereer turcun eejuudees ? [2] xairtai9 2011-08-04 521
30628 Гообүсгүй ID-tai hvnd ^ ^ [1] baby888 2011-08-04 495
30627 ih hurd kargo ni gazariin achaa bainga awna mon mashin juuchilj teewrlene huygaa0307 2011-08-04 579
30626 shudnii emneleg 마이라브 2011-08-04 518
30625 asuuya huuhed [1] mgl 247 2011-08-04 511
30624 Urchlee [1] zurchil 2011-08-04 909
30623 일산 마두 역; zayaka99 2011-08-04 1378
30622 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-04 591
배너신청
자생병원

배너신청