Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

 

Хонь

Чи бол гал махбодьтой төрөлхийн удирдагч бүсгүй. Чи хэзээд тэмцэлд бэлэн байдаг бөгөөд нэгэнт сонирхлыг чинь татсан зүйлийн төлөө бүх хүч хөдөлмөрөө барахаас буцахгүй нэгэн. Чи үргэлж ялахын төлөө тэмүүлж, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг. Ихэвчлэн ганц "амьны" сайн найзтай байдаг боловч бусад найзуудыгаа ч бас хайрлаж нандигнадаг. Чи сонирхол татсан зүйлдээ уйгагүй сонсогч нь байж чаддаг. Чи бусдад захирагдах туйлын дургүй. Ялангуяа чамаас дээр гарах гэсэн хүмүүсийн үгийг бүр ч хүлээж авдаггүйгээсээ болоод асуудалд орох нь элбэг. Тэгсэн хэрнээ чи өөрөө заримдаа хэтэрхий захирангуй ааштай болчихдог.

Дуртай зүйл:
- Мөнгөө үрэх
- Шинэ хувцас
- Чамин боодолтой бэлэг
- Гялалздаг нүдний тень, хумсны будаг

Дургүй зүйлс:
- Дугаарлаж зогсох
- Бууж өгөх
- Бусдад үл тоогдох
- Амтгүй хоол

 

Үхэр

Төрөлхийн дэгжин бүсгүй. Чи хамгийн сайхнаараа хувцаслаж, хамгийн сайхнаараа биеэ авч явах дуртай. Чи "нарийн нандин" зүйлсд их анхаарлаа хандуулдаг. Нэг юманд шамдвал түүндээ заавал амжилт гаргадаг. Чи бусдын хайрыг үргэлж татдаг ба найзууддаа их үнэнч. Чи тэдний зовлонг хуваалцаж чаддаг. Гэм нь хэт ичимхий, нэрэлхүү талтай. Шийдвэр гаргахдаа дэндүү удаан учраас үүнээсээ болж цаг алдах нь хэвийн үзэгдэл. Мөн заримдаа аймшигтай зөрүүд болчихдог.

Дуртай зүйлс:
- Мөнгөө хадгалах, цуглуулах
- Үслэг, торгомсог эдлэл
- Амттай хоол
- Тааваараа байх

Дургүй зүйлс:
- Анхаарлыг нь сарниулахад
- Биед эвгүй хувцас
- Тогтсон дэглэмээ өөрчлөх
- Түүнийг яаруулахад

Ихэр

Чи их нийтэч, бусадтай хэл амаа ололцохдоо сайн. Чи үг яриагаараа хүмүүсийг ятгаж, өөрийнхөө үзэл бодолд итгүүлж чаддаг. Их сониуч ба жижиг сажиг зүйлд их анхаардаг. Шинэ содон зүйлд дурлаж, адал явдлыг нууцхан эрэлхийлдэг. Болсон явдлыг түүнээс өөр өнгөтэй ярих хүн үгүй. Гэвч тэгж ярихдаа хааяа дэгсдүүлчихдэг талтай. Чи өөрийгөө анхаарлын төвд байлгах дуртай учир ярьж байгаа зүйлээ бусдад сонирхолтой байгаасай гэж хүсдэг. Мөн Ихэрийн ордныхон хов живэнд дуртай охид.

Дуртай зүйлс:
- Утсаар "чалчих"
- Хийсэн зүйлийнхээ үр дүнг амсах
- Найзуудтайгаа байх
- Хүнд хоч өгөх

Дургүй зүйлс:
- Бусдын гомдол, шүүмжлэлийг сонсох
- Юмнаас хоцрох
- Ганцаараа удаан байх
- Цаг алдах

Мэлхий

Чи маш сайхан сэтгэлтэй. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг хайрладаг. Бусдад өр зөөлн, энэрэнгүй, тэвчээртэй ханддаг. Хэн нэгэн дотны хүнд чинь муу юм тохиолдвол хамгийн түрүүнд гүйж очоод тэврэхэд бэлэн. Айлын том Мэлхийнүүд дүү нараа амьнаасаа илүү хайрлаж халамжилдаг. Чи маш ичимхий. Олны өмнө гарч үг хэлэхээс өгсүүлээд нүүрээ улайлгах зүйл хийхээс эмээдэг.

Дуртай зүйлс:
- Төрсөн өдрийг нь найзууд нь мартаагүй байхад
- Зургийн цомог
- Дотно тэврэлт
- Юм цуглуулах

Дургүй зүйлс:
- Нэр, тэмдэглэлт өдрийг нь мартвал
- Шүүмжлэлтэй нүүр тулах
- Орилоонд
- Юмаа гээхэд

Арслан

Чиний сэтгэл санаа үргэлж цэлмэж байдаг. Чи их хөгжилтэй, тоглоом шоглоомтой мөн өөртэйгөө адилхан ийм хүмүүсийн дэргэд байх дуртай нэгэн. Арслангийнхан хамгийн сайн урам зориг хайрлагчид. Амбицтай, зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэр хичээх ёстойгоо мэддэг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай ба чиний хийсэн ямар нэг сайн үйлийг бусад чинь анзаарахгүй өнгөрвөл гомдоллодог. Чи бусдад маш их магтаал хэлдэг шигээ, бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Хэт их юм хүсэн хүлээдгээсээ болоод урмаа хугалдаг гэмтэй.

Дуртай зүйлс:
- Идэвхтэй байх
- Чин үнэн магтаал
- Загварлаг хувцас
- Гэрээсээ гадуур байх

Дургүй зүйлс:
- Уйдах
- Шоолуулах
- Хуучирсан загварууд
- Хоцрох

Охин

Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг төрөлхийн шургуу зантай. Чи бусдын сэтгэлийг үргэлж боддог үнэнч сайн найз. Чи юмыг төлөвлөж, тооцоолохдоо сайн. Загварын сэтгүүл, ном унших ухаангүй дуртай. Эрүүл, цэвэрхэн амьдрал чиний хувьд чухал байр эзэлдэг. Гэвч үргэлж төгс байхыг хүсдгээсээ болоод өөртөө хэтэрхий өндөр шаарлага тавин биеэ зовоодог. Энэ нь чамайг хааяа ууртай уцаартай хямсгар болгодог.

Дуртай зүйлс:
- Цагаа барих
- Гоё үнэртэй саван шампунь хэрэглэх
- Жагсаалт гаргах
- Амьтдын зулзага

Дургүй зүйлс:
- Олон хүнтэй, шуугиантай газар
- Тос, ооны таглааг тавилгүй орхих
- Юманд нь дураараа хүрэхэд
- Хэтэрхий удаан нэг газартаа суух

 

 

Хилэнц

Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чамд хүмүүсийг татах байгалиас заяасан чадвар бий. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Хилэнцийнхэн уучилж чадна гэхдээ мартдаггүй. Нэгэнтээ л Хилэнцийн итгэлийг алдсан бол хуучин харьцаагаа сэргээхэд хэцүү. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий.

Дуртай зүйлс:
- Нууцлагдмал зүйлс, оньсого
- Өөрийн зөв гэдгээ мэдрэх
- Ялах
- Догь загнах

Дургүй зүйлс:
- Өөрийг нь шалгаахад
- Өөрөөс нь илүү хүмүүст
- Эвгүй байдалд орох
- Ялагдах

Нум

Чи бусдын сайн сайхныг олж харах төрөлхийн мэдрэхүйтэй. Сэтгэл сайтай. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзээд, аль болох түүнийн ойлгохыг, сэтгэлзүйг нь мэдрэхийг хичээдэг. Чиний өөдрөг чанар найзуудад чинь халдварладаг ба тэд ч чамд нээлттэй байж чаддаг. Мөн чи шинэ содон санаа олж түүнийгээ хэрэгжүүлэх хоббитой.
Гэвч чи гал махбодьтой учраас тэвчээргүй. Хэтэрхий түргэн учраас заримдаа юмыг яаруу хийх гээд алддаг талтай. Юманд чиний өнцгөөс хандахгүй байвал найзууддаа гомддог.

Дуртай зүйлс:
- Анхилам үнэртэн
- Хаа нэг газар уригдах
- Магтуулах
- Бусдад туслах

Дургүй зүйлс:
- Болхи хувцас
- Амлалт өгөх
- Нэг газраа удаан байх
- Өөрт нь итгэхгүй байхад

Матар

Бодит амьдралдтай дасан зохицож, хөдөлмөрлөж чаддаг орд. Нэг зүйлийг онилвол таны дотор шийдэмгий байдал, төлөвлөгөө буцалж байдаг. Хүнд байдалд орсон найзууддаа хамгийн сайн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Чи их эелдэг найрсаг ба нэг хүнийг хайрлавал насан туршдаа хайрлаж чадна. Гэвч чамаас нэг л удаа урвасан хүнийг дараа нь дахин дахин хардаж сэрдэх гээд байдаг. Мөн заримдаа найзуудыгаа өөртөө үнэнч эсэхийг мэдэхийн тулд бяцхан сорил явуулахаас буцахгүй.

Дуртай зүйлс:
- Алдартай брендүүд
- Хувийн өмчтэй байх
- Компьютерийн тоглоом тоглох
- Тохь тухтай байх

Дургүй зүйлс:
- Гэнэтийн зүйл
- Ганцаардал
- Дэмий юманд мөнгө үрэх


 

Хумх

Гадаад байдал чамд огт чухал биш. Өндөр нам өргөн бүдүүн нь бус хүний дотор орших гэрэл гэгээ нь чамд илүү үнэ цэнэтэй. Амар амгалан тайван байдалд дуртай. Бүх хүмүүсийг эвтэй байгаасай гэж хүсдэг, хэрүүл маргаанд оролцох дургүй. Чи амьдралдаа бүтээлч хандаж, аливааг аль болох өвөрмөцөөр хийхийг эрмэлздэг. Гэвч чи заримдаа өөрт тулгарсан асуудлыг хэт хүндээр тусгаж авдаг. Хүнд байдалд орсон үедээ их ганцаардаж хамгийн эмзэг болдог. Тэр үед ойр дотныхон нь дэргэд нь байхгүй бол асар их эмзэглэнэ.

Дуртай зүйлс:
- Шинэ юм олж нээх
- Гэнэтийн бэлэг
- Мөрөөдөх
- Хуучны маягийн хувцаслалт

Дургүй зүйлс:
- Хэтэрхий эрээ цээргүй хүн
- Дүрмийг яс баримтлах
- Бодол санаа нь илт хүмүүс
- Hүнээс юм зээлэх

Загас

Чиний бусдын талаар гүн гүнзгий бодолтой охин. Чи найзуудын тал дээр их мэдрэмтгий эмзэг ханддаг ба тэдэнд маш их энэрэл, хайр үзүүлдэг. Хөгжим, уран зурагт сонирхолтой, кинонд нугасгүй. Чи гаднаа ичимхий, дуугүй харагдавч дотроо дурсамжаар дүүрсэн сонирхолтой амьдралыг мөрөөддөг. Байдал буруугаар эргэх тоолонд чи өөртөө бурууг тохохыг оролддог буруу зуршилтай.

Дуртай зүйлс:
- Нар жаргахыг, усан ориглуур харах
- Анхилам үнэртэй лаа
- Зөөлөн намуухан аялгуу
- Бусдаар хайрлуулах

Дургүй зүйлс:
- Хурц гэрэлтэй, чимээтэй газар
- Бохир муухай зүйлс
- Хард рок хөгжим

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4936668/656/trackback

profile

*egelhen*

2011.08.04 14:25:25
*.160.44.146

                                 kkk unen bn shu..... ohinii ord..... thanks

ugjhan

2011.08.04 15:16:20
*.32.201.223

jinluuriin ord bhgui bna shdee

ГооБүсгүй

2011.08.04 15:38:27
*.158.67.179

Жинлүүр

Чи их нөхөрсөг, хамт олонч, багаар ажиллах чадвар сайтай. Чиний төрөлхийн эвсэг зан чанар найзуудын дундах маргааныг зөөлрүүлж, эвлэрүүлж өгдөг сайн талтай. Чи их үнэнч учраас найзууд чинь чамд хамгийн нандин нууцаа ч хэлдэг. Мөн чи урлагт сонирхолтой. Зураг зурах, дуу дуулах зэрэг бүтээлч хөдөлмөр чамд таалагддаг. Гэвч нөгөөтэйгүүр чи шийдвэр гаргахдаа муу. Заримдаа чи буруу сонголт хийх вий гэхээс хэт их эмээсэндээ, тойруулж бөөрөнхийлж явсаар асуудлыг хүндрүүлж орхидог. Чамайг тэвдүүлэх яаруулахад бухимддаг.

Дуртай зүйлс:
- Мэссэж, захиа авах
- Хумсаа янзлуулах
- Жижиг сажиг чимэглэлүүд
- Магтуулах

Дургүй зүйлс:
- Орилоон
- Харамч зан
- Бохир газар
- Шүүмжлэл

 

Матар

Бодит амьдралдтай дасан зохицож, хөдөлмөрлөж чаддаг орд. Нэг зүйлийг онилвол таны дотор шийдэмгий байдал, төлөвлөгөө буцалж байдаг. Хүнд байдалд орсон найзууддаа хамгийн сайн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Чи их эелдэг найрсаг ба нэг хүнийг хайрлавал насан туршдаа хайрлаж чадна. Гэвч чамаас нэг л удаа урвасан хүнийг дараа нь дахин дахин хардаж сэрдэх гээд байдаг. Мөн заримдаа найзуудыгаа өөртөө үнэнч эсэхийг мэдэхийн тулд бяцхан сорил явуулахаас буцахгүй.

Дуртай зүйлс:
- Алдартай брендүүд
- Хувийн өмчтэй байх
- Компьютерийн тоглоом тоглох
- Тохь тухтай байх

Дургүй зүйлс:
- Гэнэтийн зүйл
- Ганцаардал
- Дэмий юманд мөнгө үрэх

ugjhan

2011.08.04 15:55:59
*.32.201.223

bayrallaa

행복^^

2011.08.04 18:15:22
*.127.232.170

bayrlalaa eronhiidoo bol taarch bnaa

ган..хөлөг

2011.08.04 21:09:08
*.172.6.230

hehe yag taarch bna shuu  bayarlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366853
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
30621 biznii talaar asuuya [1] zula247 2011-08-04 578
30620 Орифлэйм Косметикс 2011 < 2011,07,17-2011,08,06 > ___ ONLINE CATALOGUE G-THINK 2011-08-04 501
30619 tursun busguichuudes asuuya marzaganuur 2011-08-04 503
30618 ★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★ G-THINK 2011-08-04 573
30617 busguichuudee moogontsriin esreg emchilgeenii talaar zovlogoo ogch tusalna uu .. [1] dear 2011-08-04 3270
30616 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-08-04 474
30615 Gereeniihen bolon biztei hvmvvsiin anhaarald dulduu 2011-08-04 571
30614 asuult bnaa [2] Хонгорзул 2011-08-04 489
30613 **УРГАЦЫН БАЯРААР ** ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ **010-7566-7074**xanatour ***5- CAP** 2011-08-04 454
30612 Huhuul eejuud helj ugch tuslana uu [6] ugjhan 2011-08-04 612
30611 Mahnii mashin avmaar bna??? [1] smart3 2011-08-04 942
30610 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2011-08-04 489
» Бүсгүйчүүдийн зурхай [6] ГооБүсгүй 2011-08-04 1018
30608 usa.s balzol 2011-08-04 468
30607 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-08-04 497
30606 jolooni vnemleh 0415 2011-08-04 516
30605 mongol irgenii vnemlehnii hugatsaa duussan ym aa [1] 0415 2011-08-04 480
30604 yaj heregleh we? helj ogch tuslaach naran_od 2011-08-04 733
30603 hi.busguichuudee ...solongosoor yu gedgiig helj ugch tuslaach [3] tsoogii01 2011-08-04 541
30602 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-08-03 467
30601 eejvvdees asyyh ni [2] hvch 2011-08-03 583
30600 hi busguichuudee yawal deer be? [5] Saihanaa 247 2011-08-03 2354
30599 ....СОЛОНГОС ,,,,ЭМНЭЛЭГҮҮД,,.....ЭМНЭЛЭГИЙН УРИЛГА ХЯМД ГАРГАНА 010-7566-7074 ***5- CAP** 2011-08-03 561
30598 yaraltai asuuya [1] dulduu 2011-08-03 502
30597 <<ЗАВААН СОЛОНГОС БҮСГҮЙЧҮҮД >>>>>>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-03 1033
30596 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-03 520
30595 2012 оноос цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ UFC-Харилцан туслан хамтдаа 2011-08-03 737
30594 so ruu naidwartai garah yamar arga bna we? uugii12 2011-08-03 512
30593 END GER BUL BOLJ BAIGAA HUMUUST [2] Ээж минь 2011-08-03 503
30592 Hi bvsgvichvvdee agaariin achaa bnga awch bna 1kg=5000W 수정_0220 2011-08-03 497
30591 EEJUUDEE YARALTAI HELJ OGOOCH [5] huuuue 2011-08-03 716
30590 eejvvdee helj ogch tuslaach [2] huusuntsur 2011-08-03 531
30589 Компютерын ардаас тар чинь танигдана ..... [7] MAKE-UP 2011-08-03 1013
30588 Газрын ачаа ачдаг хүн утсаа үлдээгээч [3] kwon 2011-08-03 469
30587 Давтан гэрээ сунгалт UFC-Харилцан туслан хамтдаа 2011-08-03 1000
30586 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны цалин UFC-Харилцан туслан хамтдаа 2011-08-03 1769
30585 2011 онд өөрчлөлт орсон Хөдөлмөрийн хууль UFC-Харилцан туслан хамтдаа 2011-08-03 1431
30584 xuuxdiin ket avmaar bn [2] duck duck 2011-08-03 498
30583 so goor yu gedeg ve [1] jung 2011-08-02 609
30582 Орифлэйм Косметикс 2011 < 2011,07,17-2011,08,06 > ___ ONLINE CATALOGUE G-THINK 2011-08-02 453
30581 xiimel vs zalgadag gazar medex xvn bn uu xeled ogooch [2] saran gvnj 2011-08-02 3108
30580 jiremsnii hordlogo medeh hun bna uu? [2] honey1111 2011-08-02 907
30579 hi.busguichuudee medeh hun bval helj ugch tuslaach [7] gangaa55 2011-08-02 1759
30578 usnii himi [2] ulaan123 2011-08-02 730
30577 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-08-02 518
배너신청
자생병원

배너신청