“МАСА” нийгэмлэгээс зохион байгуулдаг нисэх онгоцны загвар, нислэгийн үзүүлбэрийн дэлхийн цомын олон улсын “Монголын цом 2011” нээлттэй тэмцээн өнгөрсөн ням гаригт эхэлсэн. 2006 оноос эхлэн зохиогдсон тус тэмцээний энэ жилийн онцлог нь дэлхийн цомын төлөө өрсөлдсөн явдал юм. Япон, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол зэ рэг орны 90 гаруй тамирчин оролцсон тус тэмцээн өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
Их, бага ангилалд өрсөлдсөн манай 60 тамирчин дор бүрнээ чамгүй амжилт үзүүлжээ. Ту хайл бал резинэн хө дөлгүүрт төрөлд ху вийн амжилтаараа БНХАУ-ын тамирчин Ву Юн Шэн тэргүүлсэн бол Монгол Улсын та мирчин Ш.Содномбалжир, М.Гонгор нар удаа лав. Багийн амжилтаараа Монголын I баг тэргүүлж, II баг удаалан, ОХУын баг гурав дугаар байр эзэллээ. 2008 оноос эхлэн мон голчууд энэ спортыг ихэд сонирхож, оролцогчдын тоо нэмэгдэн, гаргах амжилт нь ч ахиж байгаа аж.
ШУТИС-ийн Механик инженерийн сур гуулийн захи рал, доктор, профес сор Б.Эрдэнэ бат “Олон улсын хэм жээний энэ тэм цээн зо хиогдсоноор хүүхдүүдийн техник сэт гэл гээ хөг жин, сүү лийн гурван жил дэл хийн хэмжээний тэмцээнээс амжилт буу хиалан ирлээ. Энэ жил хоёр тамирчин шинээр ОУХМ боллоо. Цаашид энэ спортын төрлийг дэмжиж, хөгжүүлэх шаардлагатай” гэлээ. Тэмцээнд оролцогчдын хамгийн бага нь таван настай монгол хүүхэд байсан бол ахмад нь Японы 76 настай тамирчин байв.