Moderator: mgl_300
2011онд өөрчлөгдсөн Хөдөлмөрийн хууль
① Долоо хоногт ажлын 40 цаг
7 сарын 1-ээс эхлээд 5 аас дээш 20 бага ажилчинтай аж ахуйн нэгжүүд долоо хоногт ажлын 40цаг болж өөрчлөгдлөө.
*20 дээш ажилчинтай аж ахуйн нэгж нь 2008.07.01 -ээс эхлэн долоо хоногт 40 цаг ажиллахаар боллоо.
-Долоо хоногт 40цаг ажиллана гэдэг нь ажлын үндсэн цаг 44 цагаас 40 цаг болж өөрчлөгдөх юм.
Гэхдээ хагас сайн өдөр бямба гаригт ажиллахгүй гэсэн үг биш харин цалинтай амралттай болж байгаа юм.
Ажил ихтэй аж ахуйн нэгж байгууллага ч бямба гаригт ажиллах болно.
-Амралт : 1 жилээс дээш ажиллах тохиолдолд дараа жилээс нь 15 өдрийн цалинтай амралттай болно.
*1 жил болоогүй тохиолдолд 1 сар ч таслаагүй ажилласан тохиолдолд дараагийн сараасаа 1 өдрийн цалинтай амралт эдэлнэ.
^_^ Цалин нэмэгдсэн үү багассан уу?
Одоогийнхтой адилхан
-Үндсэн ажлын цаг багассан ч сарын үндсэн цалин 902,880вон болж өөрчлөгдөнө.
-Гэхдээ одоогийнх шигээ нэг өдөр ажиллахад 44 цагаас багасч 4 цаг нь илүү цагаар тооцогдож , илүү цагийн хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаагаараа одоогийнхтой төстэй юм.
*Илүү цагийн хөдөлмөрийн хөлс нь анхны 3жилийн турш долоо хоногт үндсэн 4 цаг нь 25% илүү бодогдож, илүү цагийн хөдөлмөрийн хөлс нь 50%илүү тооцогдоно.
Сарын үндсэн цалин 976,320вон 902,880 = - 73,440
Илүү цагийн хөлс 7 хоногт 4цагаар багасч
(4цаг*4долоо хоног*4320*1,25) = +86400