1k4C_K716504-02.jpg

Нэг л мэдэхэд чамд би дурлачихсан
Нисэн ирэх цагаахан өдрүүдэд дасчихсан
Тэр л өдрүүдэд чи надтай цуг байж
Тэврэлдсэн, инээлдсэн бас  дурласан

Хайр гэж  ямар ялдамхан төсөөлөл байдгийг
Хамгийн анх мэдрэхдээ ч ийм байгаагүй ээ
Халуун сэтгэл, дулаан харцны илчинд
Хайлна гэдгээ мэдсэнгүй явлаа

Дулаахан үдшийн болзоонд энгэр задгайлж
Дурдатгал, дурсамж хоёроо сэдрээж Бас мартуулж
Дуугүйхэн өнгөрөх насны гэнэн дурлалаас  үлдсэн
Дуусашгүй мөрөөдөлийг дахин эхлүүлсэн хоёр дахь хайр минь ээ

Би чамд хайртай гэдэг үгний үнэ цэнэ
Битүүхэн байснаа Халамцуу аалиар асгарч хөврөөд л
Би ер нь хэн юм бэ? Дахиад дурлах
Бишгүй л олон тасарсан дурлалын чавхдас минь хөглөгдөөд байна

Одоо надад түүнээс өөр юу ч бодогдохгүй байна
Оддын гялбаа үүлс сэмлэх шөнийн цагаар
Орчлонгийн жам дурлалын гэгээн харгуйгаар
Оргилох хүсэлдээ хөтлөгдөн  хоёр дах хайрлуу алхалнам би...

 





 

profile

i'm so sorry my friends!