Moderator: mgl_300
Та өөрийгөө хир сайн мэдэх вэ? Бусдад үнэлэлт, дүгнэлт, заавао зөвлөгөө өгч “завгүй” явсаар бид өөрөө өөртэйгөө ярилцаж төдийлөн амждаггүй. Энэ талаар боддог ч үгүй. Тэгвэл үүнийг унших хоорондоо та дараах асуултуудыг өөрөөсөө чин сэтгэлээсээ асууж үзээсэй гэж хүсч байна. Зарим хариулт нь таныг гайхшруулж ч мэднэ.
• Чи хэн бэ?
• Чи ямар амжилтаараа хамгийн их бахархдаг вэ?
• Чи амьдралаас юунд хамгийн их талархдаг вэ?
• Чи өөрийгөө хир үнэлдэг вэ?
• Чи өөртөө хайртай юу?
• Өнөөдөр өөрийгөө яаж илүү ихээр хайрлаж болох вэ?
• Чиний мөрөөдлийн дүр төрх юу вэ? Хамгийн сайнаараа байна гэдэг чиний хувьд ямар байхыг хэлэх вэ?
• Чамд амьдрах нэг жилийн хугацаа үлдсэн байсан бол юу хийж амжуулах вэ?
• Чи гурван жилийн өмнөх өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?
• Чамд одоо хүртэл мартаж, уучилж чадаагүй юм бий юу? Одоо түүнийг мартах цаг нь болсон уу?
• Чи өнөөдөр юу хийгээд завгүй байна вэ? Тэрхүү хийж буй зүйл чинь нэг жил, таван жил, арван жилийн дараах амьдралд чинь ямар тустай вэ?
• Чи ямар боломжуудыг хүлээж сууна вэ? Энэ боломжийг өөрийн гараар яаж бий болгож болох вэ?
• Чиний хамгийн том зорилго юу вэ? Үүнд хүрэхэд чинь юу саад болж байна вэ?
• Цаг хугацаа, мөнгөний ямар ч хязгаарлалт байхгүй байсан бол чи юу хийх вэ?
• Чиний хүрэхийг хүсдэг оргилд одоо хүрчихсэн хүн хэн бэ? Түүнээс юу суралцаж болох вэ?
• Чамд нэг сая доллар байсан бол түүгээр юу хийх вэ?
• Чиний мөрөөдлийн ажил, гэр чинь ямар байх вэ? Чиний мөрөөдлийн амьдрал чинь ямар вэ? Түүгээрээ амьдрахын тулд өнөөдрөөс юу хийж болох вэ?
• Чи юунаас хамгийн их айдаг вэ?
• Ямар жижигхэн зүйлийг хийснээрээ чи бүхэл өдрийн турш аз жаргалтай байдаг вэ?
• Чамайг хойш нь татаж байгаа зуршил, үзэл бодол, итгэл үнэмшил бий юу? Хэрэв байгаа бол одоо тэднийг “тавьж явуулах” цаг нь болсон уу?
• Чи яг юуны төлөө амьдарч байгаа вэ?
• Өнөөдөр юуг хийж эхлүүлвэл чиний амьдрал илүү утга учиртай болох вэ?
• Чамд юу хамгийн их эрч хүчийг өгч, “цэнэглэдэг” вэ?
• Чиний хамгийн их цаг хугацааг хамт өнгөрүүлдэг 5 хүн хэн бэ?
• Тэд чамд сайн талаараа нөлөөлж байна уу? Эсвэл?
• Чи хэний тухай бодохоор хамгийн их урам зориг ордог вэ?
• Чи яаж тэдэн шиг болох боломжтой вэ?
• Чиний мөрөөдлийн амраг ямар байх вэ?
• Чиний хувьд өнөөдөр хамгийн чухал хүмүүс хэн бэ? Та тэдэнд хангалттай анхаарлыг хандуулж чадаж байна уу?
• Чи ямар ач холбогдолгүй зүйлд хамгийн их анхаарал хандуулдаг вэ?
• Энэ нийтлэлийг уншсаны дараа таны өөрчлөхийг хүссэн нэг зүйл юу вэ?
Таны ирэх долоо хоногийн ажил, амьдралд өндөр амжилт хүсье!