Бичлэгийн тоо 3,329


 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Б.Алтан-Очирын Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэвлэлүүдэд өгсөн ярилцлага Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, дэлхийн хамгийн том нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран эзэмших бэлтгэлдээ орсон “акул”-уудыг гайхашралд оруул жээ. Эдийн засгаа илүү богино хугацаанд ча давхжуулах зорилготой Зас гийн газар, “Эрдэнэс Та вантолгой” ХК-иас эзэмших 536 ширхэг хувьцаагаа үнэд хүргэхээр догдолсон монголчууд Тавантолгойг эргэлтэд оруулахаар яаравчлах нь аргагүй.

Хүнд нөхцөл, дарамтын дор байсан ч Монголын тал өөрийн байр суурин дээрээ хатуу зогсож чадсанаар өөрт давуу ашигтай нөхцөлөөр тохиролцоонд хүрснийг, Ажлын хэсэг сайн ажилласан гэдгийг 2011 оны долдугаар сарын 4-ний өдөр болсон хуралдааны дараа Засгийн газар албан ёсоор мэдэгдсэн.

Төслийг ҮАБЗ-д танилцуулж, 6-ны лхагва гаригт УИХ-д өргөн мэдүүлэхээр тооцоод байв. Засгийн газрын энэ ит гэлтэй байдлаас үзвэл Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулахад С.Баярцогт, Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар нар нэлээд чамбай ажил ласан байх магад лалтай. Гэвч уг төслийг УИХ-д өнөөдрийг хүртэл өргөн мэдүүлсэнгүй.

Парламентад хүр гүүлээг үй гээс харвал ҮАБЗ-өөр хэлэлцээгүй байж таар на. Энэ асуудлаар Зөв лө лийн хуралдааныг товлосон тухай зар ирээгүй гэж УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байн гын хорооны дарга Я.Бат суурь нар баталж байна.

Албан тушаалынхаа эрэмбээр энэ хүмүүс Зөвлөлийн хурал даанд зөвлөх эрхтэй оролцдог. “Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна” гэж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн Есдү- гээр зүйлийн Зөвлөлийн шийд вэр, түүнийг хэрэгжүүлэх гэсний нэгдү- гээр зүйлд заажээ.

Ийм байтал ҮАБЗ-ийн шинжээч Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг “авах юмгүй шүүрэн шанага” шиг гэсэн утгатай ярилцлагыг хэвлэлүүдэд удаа дараа өгсөн нь улс төр байх магадлалтай, зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж буй мэт сэдэл төрүүлж байна гэж зарим ажиглагч үзэж байна. Ойлгомжгүй энэ байдлыг тайлахад нэмэр болог хэмээн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн холбогдох заалтаас ишлэл авч хүргэе.

Гуравдугаар зүйл. 1. Зөвлөл үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчим баримтална.

Зургадугаар зүйл. 3. УИХ-ын дэд дарга, АБГББХ-ны дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ахлагч нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно.

5. Зөвлөлийн шинжээчээр өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнийг орон тооны ба орон тооны бус журмаар томилон ажиллуулна. Тэдгээр нь үндэсний аюулгүй байдлыг хангах тодорхой асуудлаар Зөвлөлийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, түүний үндэслэлийг хариуцна. Зөвлөлийн шинжээчийг Ерөнхийлөгч томилно.

Есдүгээр зүйлийн 1. Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна.

2. Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн түүний хүрээнд төрийн дээд, төв байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэр боловсруулан гаргаж зохих журмаар хэрэгжүүлнэ.

З. Байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ, түүний үр дүнг тогтоосон хугацаанд хариу мэдээлэх үүрэгтэй гэжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4926937/b88/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ 2011-08-05 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” 2011-08-05 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа 2011-08-05 6551
726 ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА 2011-08-04 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА 2011-08-04 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ 2011-08-04 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна 2011-08-03 6173
722 Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО 2011-08-03 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА 2011-08-03 5959
» ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ 2011-08-02 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой 2011-08-02 5671
718 Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН 2011-08-02 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД 2011-08-01 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ 2011-08-01 6058
715 Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна 2011-08-01 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо 2011-07-30 7721
713 Улс үнэ нэмлээ 2011-07-30 5975
712 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг 2011-07-30 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ 2011-07-29 6225
710 ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2011-07-29 6038
배너신청
자생병원

배너신청