Número de documentos 3,329


 “BBC Prom” олон улсын хөгжмийн наадам өнгөрсөн сараас эхлэн хамгийн том долоон театрын нэг Royal Albert hall –д болж буй. 1895 оноос зохион байгуулсан уг наадамд энэ жил анх удаа монгол хамтлаг оролцсон юм. Дэлхийн тайзнаа монгол хөгжмийг цуурайтуулсан “Хөсөгтөн” хамтлагийнхан өнгөрсөн бямба гаригт эх орондоо иржээ. Тус хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой холбогдлоо.

-Сайн явж ирэв үү. Хөгжмийн томоохон наадмын нэг “BBC prom” ямархуу болж өнгөрөв?

-Их Британийн хатан хааны ивээл дор зохион байгуулдаг уг наадам ирэх сарыг хүртэл үргэлжилнэ. Манай хамтлаг тоглолтоо дууссан учраас уржигдар эх орондоо ирлээ. Наадамд Лос-Анжелесын филармонийн удирдаач, хөгжимчид, өнөө цагийн шилдэг хийлч гэгдсэн Найжел Кеннеди, алдарт морин хийлч Лайн Харрел нар оролцсон. Эдгээр нэр “BBC Prom” ямар том наадам гэдгийг илтгэх болов уу. Уг наадамд монгол хамтлаг анх удаа оролцсон нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал гэж бодож байна.

-Монголын үндэсний хөгжмийг тэд хэрхэн хүлээн авсан бэ?

-Их Британийн томоохон наадмуудад манай хөгжимчид төдийлэн оролцож байгаагүй. Тийм ч учраас Монголын язгуур урлаг, үндэсний хөгжим тэ дэнд тун сонин, содон байсан байх. Тоглолтын маргааш тэндхийн сонинуудад бидний тухай мэдээлэл их гарсан байна билээ. Тоглолтын дараа ч хөөмий, ардын хөгжмийн тухай асуусан хүн олон байв. “BBC Prom”-ыг шуугиулсан, сонирхолтой тоглолтын нэг нь байсан болов уу.

-“Хөсөгтөн”-г тэнд байх үед дэлхийн хөөмийн холбоо байгуулагдсан. Танай хамтлаг энэхүү холбоог байгуулахад оролцсон уу?

-Бид “BBC Prom”-д оролцохоос гад на энэхүү холбоог байгуулах давхар зо рилготой явсан юм. Дэлхийн хөөмийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр томилогд сон. Энэ нь манай хамтлагийн хувьд төдийгүй үндэсний хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлж, дэлхийд Монголын нэрийг дуурсгах үйл хэрэг. Холбооны нээлтэд 10 гаруй орны хөөмий судлаач оролцсон бөгөөд соёлын гавьяат зүтгэлтэн, хөөмийч Д.Цэрэндаваа “Монголын хөөмийн үүсэл, гарал”, би “Монгол хөөмийн хөгжил” сэдвээр илтгэл тавьсан.

-Танай холбоо цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Хийх ажил их бий. Ойрын хугацаанд Японы NHK телевизтэй хамтран хөөмийн талаар н э в т р ү ү л э г хийнэ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
List of Articles
Título Fecha Leídos
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ Aug 05, 2011 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” Aug 05, 2011 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа Aug 05, 2011 6551
726 ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА Aug 04, 2011 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА Aug 04, 2011 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ Aug 04, 2011 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна Aug 03, 2011 6173
722 Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО Aug 03, 2011 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА Aug 03, 2011 5959
720 ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ Aug 02, 2011 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой Aug 02, 2011 5671
» Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН Aug 02, 2011 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД Aug 01, 2011 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ Aug 01, 2011 6058
715 Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна Aug 01, 2011 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо Jul 30, 2011 7721
713 Улс үнэ нэмлээ Jul 30, 2011 5975
712 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг Jul 30, 2011 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ Jul 29, 2011 6225
710 ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ Jul 29, 2011 6038
배너신청
자생병원

배너신청