Бичлэгийн тоо 3,329


 Америкийн чөлөөт сэтгүүлч Перл Жейкоб Монголын шатахууны хямралын талаар бичсэн байна. Түүний нийтлэл “EurasiaNet. org” сайтад энэ сарын 25-нд тавигдсан юм. Улаанбаатарт машин нэмэгдсээр л байна. Ингэснээрээ монголчууд оросуудын гарт орсоор байна гэсэн үг.

Оросууд нефтийн бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тавингуут Монголд бензиний хомсдол тэр дороо үүссэн нь энэ орон хойд хөршийнхөө мэдэлд хэр орсныг харуулна. Монголын Засгийн газрын зарим гишүүн болон мэргэжилтнүүд Оросоос эдийн засгийн хувьд хараат бус байхыг уриалж байгаа нь Европын холбооны түшмэлүүд Оросын байгалийн хийг хэрэглэхээ больё гэж байнга ярьдагтай дэндүү адилхан сонсогдох юм. Монголд бензиний хомсдол үүссэн нь тавдугаар сарын эхэн.

Энэ үед Москва дотооддоо шатахуун хүрэлцэхгүй байгаа гэдэг нэрийдлээр экспортын татвараа 40 хувь нэмсэн юм. Оросын бүх шатахууны 90 гаруй хувь нь дотооддоо зарагддаг болохоор бензиний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Харин мэргэжилтнүүд Оросын Засгийн газрыг санаатайгаар ийм бодлого явуулсан хэмээн сэжиглэж байна. Учир нь Кремль зарим оронд шахалт үзүүлэхдээ эрчим хүч, шатахуун, байгалийн хийгээ ашигладаг тал бий. Оросууд дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний орд газар болох Тавантолгойн тендерийн асуудалтай холбогдуулан Монголд шахалт үзүүлсэн байж болох.

Монголын Засгийн газраас энэхүү орд газрын тендерийн ялагчийг энэ зун шалгаруулан зарлах ёстой. Тендерт өрсөлдөгчдийн дунд Хятад, Америк, Оросын компаниуд байгаа. “Та нар бидний эрхэнд байгаа шүү гэдгийг нь Монголд сануулахын тулд үүнээс илүү тохиромжтой үе байхгүй” гэж Монголын mongolianeconomy. mn сайтад дурджээ. Хавар болж, уул уурхай, хөдөө аж ахуйн ажил яг эхэлж байхад шатахуун нийлүүлэхээ зогсоосон нь Монголын эдийн засагт шууд нөлөөлсөн. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ даруй 33 хувь нэмэгдэж, такси үйлчилгээний 20 хувь өсчээ.

Таксины жолооч Н.Бямбажав “Хүмүүс автобусаар явахыг илүүд үздэг болсноор би үйлчлүүлэгчдийнхээ тал хувийг алдсан” хэмээн ярьж байна. Хүнд байдалд орсон монголчууд зургадугаар сарын сүүлчээр Хятад, Оростой шуурхай хэлэлцээр хийж, үр дүнд нь байдал хэвийн боллоо хэмээн Засгийн газраас зарласан. Хятад улс сар бүр 10 мянган тонн, харин ОХУ-ын “Роснефть” компани сард 50 мянган тонн шатахуун нийлүүлэх болсон.

Гэхдээ хямрал дуусаагүй гэж үзэх хүн олон байна. Түлш шатахууны үнэ буусан ч нийтийн тээврийн тасалбарын үнэ буурсангүй. “Есдүгээр сард газар тариалан, барилга, засварын ажил дуусахад л байдал тогтворжих болов уу. 2008 онд ОХУ-ын “Роснефть” компани Монголд шатахуун түгээгүүрийн 100 станц барих санал тавьсан ч Монголын тал татгалзсаны хариуд Кремль сөрөг арга хэмжээ авсан байж болох юм” гэж “New Star Energy” гэх шатахуун түгээгүүрийн газрын эзэн Г.Эрдэнэбаяр ярилаа.

Тэрбээр Орост шатахууны хомсдол гарсныг хүлээн зөвшөөрч байгаа ч Монголын зах зээл жижигхэн тул шатахуунаар хангахад хэцүү биш. Тиймээс Монголд нийлүүлэх шатахууны хэмжээг багасгасан нь оросууд Монголд санаатай шахалт үзүүлж байгаа явдал гэж тэр үзэж байна.

“Оросуудын дарамтаас болж, улс оронд байдал хүндхэн болсон. Оросууд Монголын байгалийн баялгийг сонирхож байгаа тул Монгол дахь нөлөөгөө хадгалж, бэхжүүлэх бодлого явуулж байна” гэж “Sant Maral” сангийн судлаач Л.Сумати манай сэтгүүлчид хэлжээ. Монголын Засгийн газар эрчим хүчний хувьд Оросын хараат байдлаас гарахын тулд нефть боловсруулах орчин үеийн үйлдвэр, агуулах барих төлөвлөгөөтэй байгаагаа зарласан нь оросуудад таалагдаагүй.

Монголын экспортын таван гол барааны нэг нь түүхий нефть. 2010 онд Монгол Улс 2.2 сая баррель нефть экспортолсон гэсэн албан ёсны тоо бий. Энэ бүх нефтийг Хятадын компани олборлож, Хятадад гаргасан байна. Зарим судлаачийн үзэж буйгаар Монгол орон зургаан тэрбум баррель нефтийн нөөцтэй гэнэ.

“1949-1969 онд Монголд нефть боловсруулах үйлдвэр байсан. 20 жилийн турш бид дотоодын нийт хэрэгцээнийхээ 30 хувийг хангаж чадаж байлаа. Манайд нефть байна. Бид өөрсдөө боловсруулж чадах ёстой” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч захирал Н.Болдхүү ярьж байна.

Хэдийгээр энэхүү төслийг гадаадынхан ихэд сонирхож байгаа ч нефть боловсруулах ажил өчүүхэн ч урагшлаагүй хэвээр. Сүүлийн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр барих лицензийг 17 компанид олгосон ч байгаль орчин, экологийн асуудал гээд шийдэгдээгүй зүйл олон байна.

УИХ нь ч эцсийн шийдвэрт хүрээгүй байгаа бололтой. Өнгөрсөн оны аравдугаар сард Японы “Марубени” компани ДарханУул аймагт нефть боловсруулах үйлдвэр барихаар нутгийн нэгэн компанитай гэрээ байгуулсан. Гэвч 600 сая долларын төсөвтэй эл төслийн хэрэгжилтийн талаар ямар ч мэдээ алга. Тодруулах гэж олон удаа оролдсон ч Японы компани хариу өгсөнгүй.

Нефть боловсруулах үйлдвэр барих ажилд цаг хугацаа шаардагдахыг аваад үзсэн ч шатахууны хомсдолоос гарахын тулд монголчуудын хийж чадах ганц зүйл бол Москватай тохиролцох явдал. “Хятад улс хөрөнгө оруулалтдаа хэрэг болно гэж үзэх юм бол энэ салбарт орж ирнэ.

Учир нь тэдэнд өөрсдөд нь нефть дутагдалтай байгаа. Манай машинуудыг цэнэглэхийн тулд урьдын адил Орос хэрэгтэй байна” гэж “New Star Energy”-ийн эзэн Г.Эрдэнэбаяр ярилаа.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4922839/57e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ 2011-08-05 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” 2011-08-05 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа 2011-08-05 6551
726 ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА 2011-08-04 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА 2011-08-04 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ 2011-08-04 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна 2011-08-03 6173
722 Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО 2011-08-03 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА 2011-08-03 5959
720 ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ 2011-08-02 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой 2011-08-02 5671
718 Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН 2011-08-02 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД 2011-08-01 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ 2011-08-01 6058
» Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна 2011-08-01 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо 2011-07-30 7721
713 Улс үнэ нэмлээ 2011-07-30 5975
712 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг 2011-07-30 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ 2011-07-29 6225
710 ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2011-07-29 6038
배너신청
자생병원

배너신청