Бичлэгийн тоо 3,329


 Манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилд Ерөнхий сайд С.Батболд уржигдар орой “Кемпински Хаан палас” зочид буудалд очиж бараалхлаа. Энэтхэгийн Ерөнхийлөгч, Монголын Ерөнхий сайд нарын хувьд энэ уулзалт хоёр дахь нь аж. С.Батболд 2009 онд Гадаад хэргийн сайд байхдаа Энэтхэгт айлчилж, П.Д.Патилтай уулзаж байснаа дурсав.

Эрхэм Ерөнхийлөгчийн айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Энэтхэг нь Монголын гуравдагч хөрш бөгөөд сэтгэл санааны хувьд ч хоёр орны ард түмэн дөхүү байдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Монгол улсыг ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжих үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд нь, мөн Энэтхэгийн Засгийн газраас өмнө нь олгосон 25 сая ам.долларын хөнгөлттэй зээл нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давахад ихээхэн тус дэм болсон. БНЭУ-ын Ерөнхийл өгчийн энэ удаагийн айлчлалаар тус улсаас 20 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болж байгаад Монгол улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

С.Батболд БНЭУын Ероөнхийлөгчид эрүүл энх, аз жаргалыг хүсэж, Энэтхэгийн ард түмэнд дэвшил цэцэглэлтийн ерөөлийг дэвш үүллээ. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд, доктор Манмохан Сингхд мэндчилгээг нь уламжлахыг хүссэн байна. Өчигдөр 10.00 цагаас УИХ-ын дэд дарга Н.Энхболд Пратибха Девисингх Патилд бараалхсан юм. П.Д.Патилын айлчлалын хүрээнд Монгол-Энэтхэгийн бизнес уулзалт “Кемпински” зочид буудалд өчигдөр болов. Энэтхэгийн талаас 30 гаруй, Монголын талаас 40 гаруй компани оролцож байгаа юм.

Энэтхэгээс ирсэн бизнесмэнүүд голдуу уул уурхай, машин, тоног төхөөрөмж болон мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг гэнэ. Бизнес уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Энэтхэгийн аж үйлдвэрийн холбоо, Энэтхэгийн худалдаа аж үйлдвэрүүдийн танхимын холбоо, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн танхим хамтран зохион байгууллаа. Энэтхэг, Монгол Улс Торгоны замыг сэргээж Чадна Пратибха Девисингх Патил уулзалтыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд “Сэтгэл татам хөх тэнгэрийн оронд айлчилж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Цааш хэлэхдээ, “Монгол- Энэтхэгийн ард түмэн хэдэн зууны туршид үзэл санаа, бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцож харилцааны хүрээг цаглашгүй болгосон.

Өнөө үед энэ холбоо барилдлага дээр түшиглэн хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх болно. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Пандит Жавхарлал Неру Монголд элэгтэй байсан. Монгол Улсыг НҮБ-д 1961 онд элсэхэд Энэтхэг Улс дэмжиж байснаар бахархдаг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2009 онд Энэтхэгт айлчлахад хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөж үүлж хоёр улсын эдийн засгийн хувь заяаг хамтран “сүлжих” шинэ торгоны замыг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Ойрын жил үүдэд Монголд бий болж байгаа уул уурхайн салбарын тэсрэлт нь Монголын эдийн засгийг 2013 он гэхэд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болгох таамаглал гарсан.

Дэлхийн банкны судалгаагаар 2013 он гэхэд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 22.9 хувьд хүрэхээр байна.

Энэ гайхамшгаас Энэтхэгийн бизнесийн хүрээнийхэн санаа авах ёстой. Монголд алт, зэс, ураны их нөөц байгаа нь Энэтхэгийн компаниудад хөрөнгө оруулах бололцоо олгож байна. Эдийн засаг, худалдааны эрчимтэй хамтын ажиллагаа нь Энэтхэг- Монголын иж бүрэн түншлэлийн үндсэн бүрэлдэх үүн болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 2700 жилийн түүхэн харилцаатай хоёр талын худалдааны хэмжээ ойролцоогоор 30 сая ам.доллар байгаад сэтгэл дундуур явдгаа Энэтхэгийн бизнесийн төлөөлөгчдийн тэргүүн Рави Вуудалингам хэлэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруухан байгаа нь шууд холбогдох дэд бүтэц байхгүйтэй холбоотой гэж тэрбээр үзэж байгаа аж. Энэтхэгийн тал Монголоос нүүрс, зэс, ноолуур, ноос, хувцас, арьс шир, хайлуур жонш, өнгөт металл импортолж, уул уурхай, эмийн үйлдвэр, автомашины эд анги, төмрийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр барих сонирхолтой юм билээ.

Бас аялал жуулчлал, соёл, мэдээллийн технологи, боловсрол, электрон засаглал, олон нийтийн хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээ, эмчилгээ, эрүүл мэндийн салбарт харилцах өргөн бололцоо байгааг бизнесмэнүүд нь ярьж байлаа. Эрхэмсэг хатагтай П.Д.Патилд зориулсан бэсрэг наадам өчигдөр Улаанбаатараас зүүн тийш байх “Монгол шилтгээн” цогцолборт болсон.

Орой нь “Гандантэгчинлэн”, Энэтхэгээс Монгол Улсад олон жил Элчин сайдаар ажилласан Бакула Ренбүүчийн санаачлан байгуулсан “Битуб Данжай Чойнхорлон” хийдэд зочиллоо. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан Энэтхэгийн зочдод монгол ардын урлагийн тогтлолтоо сонирхуулсан юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНЭУын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай П.Д.Патил, түүний нөхөр, доктор Д.Р.Шекхават нарыг хүндэтгэн үдэх уулзалтыг “Маршал” харшид хийнэ. 11.20 цагаас эрхэм зочид Улаанбаатараас мордоно.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4916508/317/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ 2011-08-05 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” 2011-08-05 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа 2011-08-05 6551
726 ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА 2011-08-04 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА 2011-08-04 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ 2011-08-04 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна 2011-08-03 6173
722 Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО 2011-08-03 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА 2011-08-03 5959
720 ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ 2011-08-02 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой 2011-08-02 5671
718 Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН 2011-08-02 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД 2011-08-01 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ 2011-08-01 6058
715 Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна 2011-08-01 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо 2011-07-30 7721
713 Улс үнэ нэмлээ 2011-07-30 5975
» 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг 2011-07-30 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ 2011-07-29 6225
710 ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2011-07-29 6038
배너신청
자생병원

배너신청