Нар өртөөлсөн өдрүүдийн зав чөлөөгүй амьдрал дунд
Надтай нөхөрлөсөн анд минь ээ
Найргийн тэнгэрээс шивэрсэн шүлгэн бороон дундуур
Найз минь чи бид хоёр хэдэн жил алхавдаа

Унаган багаасаа ижилдэн дассангүй ээ бид
Уулзан танилцсан цаг саяхан мэт  боловч
Уран бүтээл, хүний сайхан сэтгэлийг чинь бодохоор
Угтаа хуучний мэт санагдах анд   минь

Өнгө мөнгөөр хэмжигдсэн энэ ертөнцийн зам дээр
Өөрийнхөөрөө алхалсан шүлэгч андыгаа
Өнөөдөр  дурсан суухын учир ину
Өчигдөр тэнгэрлэг явсаны утга буйзаа

Халаас нимгэн нэгнийх нь дурлал
Харцандаа бөхдөг  хатуу хорвоод
Ханхүү, гүнжийн мөрөөдөлд автаж
Санхүү мөнгөний барлаг болоогүй ээ анд минь чи

"Жолооч хүн бензин уудаг
Зохиолч хүн пиво уудаг" гэж
Өөрсдийгөө хууран сархадтай ханьсах нэгэн байхад
Өнөө л  анд минь харин үгүй...
Яахав дээ миний муу анд
Яруу найрагчдаас тэс өөр хүн байсан юм
Ялих ялихгүй юманд сэтгэл хөндүүрлэн гунидаггүй
Янаг амрагийн явдалд хөл алдадгүй
Ялагдшгүй дайчин сэтгэлтэй
Яг л аав шигээ хүн байсан юм...........

Янжуурын утаан дунд
Ярилцан суудаг дүрийг чинь
Ягаахан уруултай нэг бүсгүйг дурсан санадгийг чинь
Яаж ч мартах билээ дээ..анд минь
Ямагт дурсах болноо зүрх минь........

 
 
52c67a5df8cd110fdbc067b15c7bfa87_web.gif
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

profile

i'm so sorry my friends!