Салхины аясаар биеээ тарааж
    Сарны гэрэл нэвчээж тэнгэрээр нэг зугаалмаар
    Арван долоон насны чинь харцанд
    Дахиад л нэг шатаж дурламаар

    Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
    Байрны чинь гадаа очоод дахиад л нэг дуудмаар
    Алс ирээдүйн гэнэн мөрөөдөлөө ярьж зогсоод
    Аавд чинь дахиад л нэг загнуулмаар

    Халуу дүүгсэн гарыг чинь атгахдаа
    Хачин болдогоо дахиад л нэг мэдэрмээр
    Хацар дээр чинь ичингүйрч үнсчихээд
    Харавсан сум шиг дахиад л нэг зугатаамаар

    Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
    Бүжин хоёр нүдийг чинь дахиад л нэг хармаар..
     


     
profile

i'm so sorry my friends!