Наадмын өмнө гарсан адууны ханиад 10 гаруй аймагт тархаад байна. Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо Хүй долоон худагт 320 сумын 600 гаруй уяачийн 4000 орчим адуу уг ханиадаар өвчилсөн аж. Агаар дуслын замаар халдварладаг эл томууг тархаахгүй дарах боломж байсан. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуягаас тодрууллаа.
-Адууны ханиад наадмын өмнөхөн гарсан. Тухайн үед нийслэлийн Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газраас Ажлын хэсэг гаргаж ажилласан ч үндэсний баяр наадам болж байсан учраас хорио цээрийн дэглэм тогтоогоог үй. Энэ нь өвчин тархахад нөлөөлсөн байх.
-Чингэлтэй дүүрэгт адууны ханиад гарсан гэв үү?
-Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт гарсан. Чингэлтэйд гарсан сэжигтэй то хиолдлыг шинжлэхэд адуу ны томуу биш болох нь тог тоогдсон. Нийслэлд дэгдэлт нь намжиж байгаа. Улаанбаатарт 10 орчим мянган адуу байдаг. Орон нутагт тархалт нь ихсэж байгаа гэсэн.
Орон нутагт байдал ямар байгааг Мал эмнэ лэг үржлийн газрын мэргэжилтн үүдээс тод руулахад “Хэнтий, Сүх баатар аймагт дэгдэлт хам гийн их байна.
Энэ сарын 20-ноос хойш 10 орчим аймгийн даншиг наадам болж байгаа учир уяачдыг өвчтэй морь урал дуулж болзошгүй гэж үзэн манайхаас хяналт тавьж, үзлэг хийж байгаа. Адууны ханиад өвөл дэгдвэл хор хөнөөл ихтэй, урин дулааны улиралд харьцангуй гайгүй байдаг” гэв. Өвчилсөн адуунд вакцин хийгээд ямар ч нэмэргүй аж.