
Бичлэгийн тоо 4,494
Харумафүжи Д.Бямбадорж хоёр дах удаагаа түрүүллээ

Хоёр ч башё алгассаны дараа албан ёсоор зохион байгуулсан Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн башёд ёкозуна Хакухо, озэки Харумафүжи нарын тэргүүтэй Монголын найман бөх макүүчи буюу дээд зиндаанд зодоглосон билээ. Нагоя башёг тэргүүлж байсан Озэки Харумафүжи Д.Бямбадорж 14 даваа, нэг унаатай дээд зиндааны хоёр дахь түрүүгээ авлаа. Тэрбээр өнгөрсөн оны нацу башёд түрүүлж байсан удаатай. Харин их аварга Хакухо М.Даваажаргал 13 даваа, хоёр унаатайгаар нагоя башёг өндөрлүүлээд байна
5sariin barildaan