ДБЭТ-ын дуучин Э.Амар - түвшин энэ жил од той байна.
Сонгодог ур лагийн олимп буюу П.И.Чайковскийн нэрэм жит уралдаанаас мөнг
өн медаль хүртэж, эх орны хоо нэрийг мандуулсан түүнд Ерөнхийлөгч
гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ. Харин одоо тэрбээр Норвегийн Осло
хотод ирэх сарын 16-26-нд зохион байгуулах олон улсын уралдаанд оролцох
эрх авчээ. Хатан хаан Сонягийн нэрэмжит уг уралдаанд 43 орны 200 гаруй
дуучин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгснөөс шүүгчдийн сонголтоор Монгол, ХБНГУ,
Америк, Канад, БНСУ, Польш, Норвеги, Бельги, Хятад зэрэг 21 орны 52
дуучин урьдчилсан шалгаруулалтад тэнцжээ. Уралдааны тэргүүн байрын эзэн
20000 евро буюу ойролцоогоор 35.2 сая төгрөг хүртэх юм байна. Олон улсын
сонгодог урлагийн уралдааны шагналтнуудыг дэлхийд алдартай театруудад
гэрээ гээр ажиллуулах болон гадаадад тоглолтыг нь зохион байгуулах зэрэг
сайхан боломжууд дагадаг. Энэ удаагийн уралдааны шилдэг уран
бүтээлчдийг тус улсын Дуурь бүжгийн театрт ажиллуулах болзолтой юм
байна.
Бичлэгийн тоо 3,329