Нобелийн шагналт, ХБНГУ-ын эрдэмтэн, тус улсын Макс Планкийн Хатуу биеийн физикийн хүрээлэнгийн захирал Клаус Фон Клитцинг Мон голд ирнэ.
Тэрбээр МУИС-ийн урилгаар ирэх са рын 9-12-нд мэргэжлийн эрдэмтэд болон энгийн иргэдэд зориулж лекц унших юм. Манай улсын ууган их сургууль Нобелийн шагналтнуудыг урьж цувралаар лекц уншуулахаар төлөвлөсөн ажлын эхлэл энэ аж.
“Нобелийн шагналтан Монголд лекц уншихын ач холбогдол их. Нобелийн шагналтан бол дэлхийн эрдэмтдийн оргил. Эрдэмтэн хүн Нобелийн шагналтнаас үг сонсоно гэдэг тун завшаантай хэ рэг. Монголоос ч ийм шагналтан төрнө. Гагц хүү тэр хугацааг л ойр туулах гэж бид ийм арга хэмжээг цувралаар зохион байгуулахаар боллоо.
Дараагийн удаа ирэх оны дөрөвдүгээр сард Японы Нагоягийн их сургуулийн профессор ирэхээр болсон” гэж МУИС-ийн ректор С.Төмөр-Очир ярив. Тус сургуулийн Физикийн лабораторийг Но белийн шагналт зочны нэрэмжит болгох бө гөөд тэрбээр сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмжүүд бэ лэглэх юм байна. Мөн сургуулийнхаа хоёр залуу эрдэмтнийг түүнд шавь оруулах гэнэ.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ