Бичлэгийн тоо 3,329
Нийслэлийн Чингэлтэй дүүр гийн XIX хороо, Яргайтын зуслангийн нэгэн байранд гал гарч гурван хүн нас баржээ. Уг золгүй явдал энэ сарын 14-ний шөнө гарсан байна.
Энэ тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхнаас тодруулахад “Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж бай на. Шинжээчийн дүгнэлт гараа гүй тул ямар шалтгаанаар гал гарсныг хэлэх боломжгүй.
Хохирогчид Баянзүрх дүүргийн харь яат, нэг гэр бүлийн хүмүүс бай сан. Зуны байшин нь гэрийн эзэн 39 настай Н-ийн эзэмшилд байдаг юм билээ.
Галын улмаас нөхөр, эхнэр, гурван настай Г нар амиа алдсан” гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр байшинг гаднаас нь галдсан байж болзошгүй гэнэ. Харин цагдаагийнхан энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ