Número de documentos 3,329

Агаар дуслын замаар халдварладаг адууны ханиад наадмын өмнө гарч өдгөө төвийн аймгуудаар тархаж, улам газар аваад байна. Эл өвчний талаар Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн С.Баяртунгалагаас тодрууллаа.

-Хэдэн аймагт адууны ханиад тархаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баянтүмэн, Булган зэрэг найман сум, Сүх баатар аймгийн Мөнххаан, Наран, Асгат, Халзан, Баруун-Урт, Булган аймгийн Сайхан, Могод зэрэг 11 сум, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг, Хөвсгөл суманд тархаад байна. Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хушаат, Шаамар, Төв аймгийн Зуунмод, Борнуур, Сэргэлэн, Архангай аймгийн Хайрхан, Өлзийт сум, нийслэлийн ХанУул, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт эл өвчний сэжиг илэрсэн.

-Өвчилсөн адуу эдгэрэх үү. Ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ?

-Адууны томуугаар бүх насны морь өвчилдөг. Өвчин агаар дуслын замаар дамжин халдварлана. Өвчилсөн адуу, түүнд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, томуугийн вирусээр бохирлогдсон тэжээл, ус, байр, сав, жүчээ зэрэг нь халдвар тараагч болно. Ялангуяа бэлчээр ус нийлэх, адуун сүргийн хурд хүчийг сорих зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэх, харилцан солилцож худалдах үед өвчин дамжин халдварладаг. Өвчилсөн адууны 15-20 орчим хувь нь шууд үхэх магадлалтай. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагынхан адуунд шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.

-Манайд адууны ханиад өмнө нь хэзээ гарч байсан юм бол. Тархалтыг яаж зогсоох вэ?

-Уг өвчний гол зөөгч усны шувуудын байрш лаас хамаарч зарим бүс нутагт байн га, эсвэл 2-3 жилийн давтамжтайгаар гар даг. Манайд адууны томуу 1974-1975, 1983-1984, 1993-1994 онд бүх айм гийг хамарч цар тахал хэлбэрээр гарч, зургаан сараас 1.6 жил хүртэл үр гэлжилж байсан. Хамгийн сүүлд 2007-2008 онд Ховдын Булганд гарч, улмаар Монгол Улсын бүх нутгийг хамран тархаж байсан.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
689 Нобелийн шагналтан Монголд лекц уншина Jul 21, 2011 8561
688 Хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан “Ice top”-ын гишүүнтэй ЭСЯ-ныхан уулзана Jul 20, 2011 6565
687 Зуслангийн байр шатаж, гэр бүлийн гурван хүн амиа алдав Jul 20, 2011 6672
» НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГ, НАЙМАН АЙМАГТ АДУУНЫ ХАНИАД ТАРХААД БАЙНА Jul 20, 2011 6644
685 Хилчид контрбандын бүлгийн мөрөөр оров уу Jul 19, 2011 8339
684 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭЗЭЭ ВЭ Jul 19, 2011 6035
683 Адууны ханиадаар 500 гаруй морь өвчлөөд байна Jul 19, 2011 6158
682 Хэн ч таагаагүй наадам буюу Нэг наадмаар хоёр цол авсан аварга Jul 18, 2011 7228
681 ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВИЙН САНД МОНГОЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ Jul 18, 2011 7436
680 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ДЭЛГЭНҮҮЛЖ, ДЭНЖ ХОТОЙЛГОН БАЙЖ НААДЛАА Jul 18, 2011 7930
679 АТОМ АЙМААР БИШ Jul 08, 2011 7294
678 ЮУН ТАВАНТОЛГОЙ, НААНА ЧИНЬ НААДАМ Jul 08, 2011 7012
677 ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА Jul 08, 2011 7632
676 Эрээн илжиг мэндэлжээ [1] Jul 07, 2011 7399
675 ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ АВЛАА Jul 07, 2011 6931
674 Д.ЭНХБАТ: АТГ-ынхан намайг шалгах байх Jul 07, 2011 6515
673 НААДМЫН БӨХИЙН БАЙ Jul 06, 2011 7169
672 Р.ГОНЧИГДОРЖ: ТОЙРОГГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БАЧИМДАХАА БОЛЬЁ Jul 06, 2011 6596
671 ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа Jul 06, 2011 8458
670 Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай ярьсан нь үнэн шүү дээ Jul 06, 2011 7088
배너신청
자생병원

배너신청