2008-2012 оны УИХ-д энэ оны намрын, ирэх жилийн хаврын гэсэн хоёр чуулган үлдэв. Сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй улст өрчдийн амбицтай нам рынх нь зэрэгцэж, намуудын сонгуулийн сурталчилгаанд хав рын чуулган дарагдах нь хэнд ч тодорхой.
Сонгуулийн тогтолцооны талаар УИХ дахь намуудын бүлэг, гишүүдийн маргаан, мэт гэлцээн эцэслэх яагаа ч үгүй. Тогтолцооны асууд лыг нам рын чуулганы э хээр бат лахаар тохирсон, Үнд сэн хууль д о руулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Аж лын хэсгийнхэн энэ завсар лагаанаар санал аа бо ловс руулж, ирэх чуул ганаар хэлэл цүүлэхээр болсон. Хав рын чуулганаар хэ лэлцэхээр төлөвлөсөн а сууд лын бие лэлт 81.2 хувьтай гарсан.
Тавантолгойн
ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулчихаад буй.
Зөвлөл дэмжвэл УИХ-д өргөн барих үлдээд байгаа. 2011 оны намар, 2012 оны
хаврын чуулган сонгуулийн өмнө болох учраас эрхмүүд аль болох өөрт,
намд ашигтай гэсэн явцуу эрх ашгаа урьтал болгох нь гарцаагүй. Энэ
хэрээр бодлогын то моохон баримт бичгүүдийг хэлэлцэх нэрээр “гурилдах,
бөөндөх” гэмтэй. МАН, АН-ын бүлгийн зөвшилцөх
Аж лын
хэсгийнхэн сонгуулийн тог тол цооны асуудлаар ар д нийтийн санал асуулга
явуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхийг
хойшлуулаад бай гаа. Хэлэлцэж, баталсан байх хуулийн хугацаатай ч 2012
оны төсөв, Сонгуулийн хуу - лийн төсөлд намрын чуулган цаг нэлээд авах
байх. Дараагийн сонгуулийн үр дүн яаж гарах нь дээрх хоёр төсөл хэрхэн
батлагдахаас бас хамаарна.
“Маргаантай асуудлын са налын зөрүүг эцсийн э цэс т ямар ч Парламент санал хурааж шийддэг” гэсэн зарч маар МАН-ын бүлэг дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудад хандахаар зэ хэ ж байгаа сурагтай. Сон - гуу лийн тогтолцоотой холбоотойгоор АН-ын бүлгийн завсарлага ч намрын чуулганд үргэлжилсээр байх ма гадлалтай. Тийм учраас на мар, хаврын чуулган тун ээдрээтэй болох дүр зураг харагдаж байна. Ийм учраас л Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг улс төрөөс хамаарал багатай, цаг алдах шаардлагагүй зарим асуудлыг хэлэлцэх ээлжит бус чуулганыг ирэх сарын дундуур зарлаж мэдэх нь.
Энэ таамгыг АН, МАН-ын бүлгийн Ажлын албаны эх сурвалж, УИХ-ын зарим гишүүн үгүйсгэхгүй байгаа юм. Тэгэхээр эрхэм гишүүд минь тов зарлах хүртэл биеийн алжаалаа тайлж, тархиа сэргээгээд авахад гэмгүй байх нь. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн газраас танилцуулаад буй.
Үүнд
“Урагшаа болон зүүн тийшээ тавих төмөр замын асуудлаар талууд нааштай
тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон байна.
Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон.
Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах,
кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар
эцэслэн тохиролцлоо. Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож
чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр
шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр
болжээ.
Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээ в рийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна. Хэлэлцээрийн явцад БНХАУын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь (18:18)-ийг хамтран эзэмшихээр болсон” гэжээ.
Ер нь
олон нийт, төрийн бус байгууллага, УИХ-ын цөөнгүй гишүүний байр суурийг
анзаарч байхад “Таван толгой“ төслийг УИХ-аар хэлэлцэлг үй удаах тусам
олигархуудад ашигтай байдал бий болно гэж болгоомжилж байна. Монголын
үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гангасан ил захидалд ч ийм
санааг агуулжээ. Ээлжит бус чуулганы талаар гишүүд ямар бодолтой байгаа
бол. Зарим гишүүн рүү утас цохилоо.
Бидний
асуултад хариулсан гишүүдийн дийлэнх нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын
гэрээний төсөл бэлэн болсон тохиолдолд ээлжит бус чуулган зарлах ёстой
гэсэн бодолтой байв.
Н.Энхболд:
УИХ-ын зүгээс ээлжит бус чуулган товлох талаар төлөвлөсөн зүйл алга.
Засгийн газраас ямар санал оруулж ирэхийг одоогоор хэл ж мэдэхгүй байна.
Су.Батболд:Тодорхой
асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарладаг хуультай.
Шаардлагатай гэж үзвэл Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын
гэрээний төслийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэж бол но. Бусад
асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой.
Ц.Баярсайхан:Ээлжит бусын талаар дуулсан юм алга. Сонгуулийн өмнөх чуулганыг назгай болдог гэдгийг мэдэхг үй юм байна.
Ч.Улаан:Тавантолгойн а суудлаар зарлаж болно. “А минд тулсан”, онцгойлон ав ч үзэх өөр асуудал байхгүй гэж бодож байна.
Ц.Сэдванчиг:Шаард лагатай гэж үзвэл ээлжит бус
чуулганыг зарлах хэрэгтэй. Найм, есдүгээр сар гээд хан галттай хугацаа
байна. Сонгуулийн хуулиар ч зарлаж болно шүү дээ. Тавантолгойн хөрөнгө
оруулалтын гэрээг бэлэн болсон гэж Засгийн газар үзвэл ээлжит бус
чуулганыг зарлахаас өөр аргагүй.
Д.Одбаяр:Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач
холбогдолойг нь бодож Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний
асуудлаар ээлжит бус чуулган зарлах нь зөв. Өөр тулгамдсан асуудал
байхгүй. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг намрын чуу л - ганаар
үргэлжлүүлэх бо ломжтой.
Лу.Гантөмөр:Парламент байнгын үйл ажиллагаатай байх
ёстой. Тийм учраас зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудлаар ээлжит
бус чуулганыг зарлан хуралдуулдаг байх хэрэгтэй.
Н.Ганбямба:Хаврын чуулган нэлээд хугацаагаар сун жирсан
учраас тулгамдсан олон асуудал хойшлогдсон. Тавантолгойн ордыг ашиглах
хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлэн боллоо гэж Засгийн газар үзвэл
ээлжит бус чуулган зарлуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьж болно.
Тавантолгойн гэрээг баталсан тохиолдолд Хүний хөгжил сангийн орлого нэ
мэгдэнэ. Түүнтэй хол боотойгоор төсөвт тодотгол хийх болно. Тэгэхээр
Таван толгойн ордын хөрөнгө о руу лалтын гэрээг тойрсон асууд лаар
ээлжит бус чуулган зар лахыг үгүйсгэхгүй.
С.Оюун:Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга
хэмжээнд хангалтгүй хөрөнгө төсөвлөсөн. “Цэвэр агаар сан”-д 30 тэрбум
төгрөг төсөвлөх ёстой ч 10 орчим тэрбум төгрөг байршуулсан сурагтай.
Төсөвт тодотгол хийх замаар энэ хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх саналаа
Лу.Гантөмөр, Д.Энхбат бид нарын зургаан гишүүн Засгийн газарт
хүргүүлсэн. Ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж
бодож байна. Сонгуулийн дүрмээ аль болох эрт тодорхой болгох шаардлагын
үүднээс ээлжит бус чуулганыг зарлах л хэрэгтэй.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ