Số bài viết: 3,329

ЮНЕСКО-гийн зөвлөлдөх хорооны V бага хурал тавдугаар сарын 22-25-нд ИБУИНВУ-ын Манчестер хотод болж, дэлхийн хосгүй үнэт 45 өвийг дэлхийн баримтат өвд бүртгэсэн билээ. Эд гээрийн дотор Монголын “Лу Алтан товч”, “Монгол шун хан Дан жуур” бүтээл багтсан юм. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова наадмын үеэр манай улсад айлчлахдаа эдгээр өвийн батламжийг Ерөнхий сайдад гар дуулав. “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур” нь дэлхийн баримтат өвд бүрт гүүлсэн Монголын анхны бүтээл болсноороо онцлогтой аж. Уг жагсаалтад одоогоор 238 баримтат өв бүртгэгджээ. Өн гөрсөн онд тус байгууллагын гишүүн ор нуу даас 80 гаруй баримтат өвийг бүртгүүлэхээр материалаа ил гээснээс 45-ыг нь сонгосон юм байна.

“АЛТАН ТОВЧ”

XVII зууны алдарт эрдэмтэн гүүш Лувсанданзан 1651 онд “Эртний хаадын үндэслэсэн төрт ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой” хэмээх шастир туурвиж, Чингисээс Лигдэн хааны үеийг өгүүлсэн байдаг нь монголч эрдэмтдийн дунд “Лу Алтан товч” хэмээн алдаршжээ. Уг бүтээлийг “Монголын нууц товчоо”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг аж. “Алтан товч”- ийн эх зохиол болох хулсан үз гийн бичмэлийг Су дар бичгийн хү- рээлэнгийн дарга Он годын Жамъян агсан 1926 онд Дорнод аймгийн Баянтүмэн хошууны тайж Дариас авсан гэдэг. Ингэснээр “Лу Алтан товч” Монголын түүхэн уран зохиолын судалгааны үнэт дурсгал болон мөнхөрсөн юм.

“МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР”

“Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур” судар 226 боть бөгөөд энэтхэг, төвд эрдэмтдийн бичсэн их, бага арван ухааны шастирууд, 3427 төрлийн зохиолыг багтаасан 107839 хуудастай, 23х72.5 см хэмжээтэй их хөлгөн судар юм. “Монгол шунхан Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсан дамбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвдөөс монгол хэлнээ орчуулан, 226 боть болгон 1742-1749 онд Бээжинд модон бараар хэвлэсэн хамтын бүтээл юм. “Данжуур” бол уран зохиол, толь бичиг, хэлний зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон зүйлийг багтаасан шинжлэх ухааны судар хэмээдэг. Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол шунхан данжуур” нь дэлхийн хэмжээнд цорын ганц хувь аж. Халхын ван Наянтын хувийн номын санд байсан уг бүтээлийг мөн л Онгодын Жамъян гүн, Ширнэндамдин жонон ван нар 1925 онд Наянт вангаас авч, Улсын номын санд хадгалуулсан түүхтэй. Эл бүтээлийг хадгалах тухай Наянт вантай хийсэн тусгай гэрээг чулуун дээр сийлж, тус номын сангийн үүдэнд тавьсан нь эдү гээ хадгалагдаж буй.

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
689 Нобелийн шагналтан Монголд лекц уншина 21-07-2011 8561
688 Хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан “Ice top”-ын гишүүнтэй ЭСЯ-ныхан уулзана 20-07-2011 6565
687 Зуслангийн байр шатаж, гэр бүлийн гурван хүн амиа алдав 20-07-2011 6672
686 НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГ, НАЙМАН АЙМАГТ АДУУНЫ ХАНИАД ТАРХААД БАЙНА 20-07-2011 6644
685 Хилчид контрбандын бүлгийн мөрөөр оров уу 19-07-2011 8339
684 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭЗЭЭ ВЭ 19-07-2011 6035
683 Адууны ханиадаар 500 гаруй морь өвчлөөд байна 19-07-2011 6158
682 Хэн ч таагаагүй наадам буюу Нэг наадмаар хоёр цол авсан аварга 18-07-2011 7228
» ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВИЙН САНД МОНГОЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ 18-07-2011 7436
680 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ДЭЛГЭНҮҮЛЖ, ДЭНЖ ХОТОЙЛГОН БАЙЖ НААДЛАА 18-07-2011 7930
679 АТОМ АЙМААР БИШ 08-07-2011 7294
678 ЮУН ТАВАНТОЛГОЙ, НААНА ЧИНЬ НААДАМ 08-07-2011 7012
677 ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 08-07-2011 7632
676 Эрээн илжиг мэндэлжээ [1] 07-07-2011 7399
675 ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ АВЛАА 07-07-2011 6931
674 Д.ЭНХБАТ: АТГ-ынхан намайг шалгах байх 07-07-2011 6515
673 НААДМЫН БӨХИЙН БАЙ 06-07-2011 7169
672 Р.ГОНЧИГДОРЖ: ТОЙРОГГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БАЧИМДАХАА БОЛЬЁ 06-07-2011 6596
671 ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа 06-07-2011 8458
670 Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай ярьсан нь үнэн шүү дээ 06-07-2011 7088
배너신청
자생병원

배너신청