Омогшин асах гал хайранд чинь
Оньсого шиг нэгэн "хар" унагаж
Огт гэмгүй мөртөө чамд хардуулж
Олон хоног өөрийгөө "цагаатгаж" явах сайхаан
Хал даахгүй нүдий минь хоргоож
Хараацай шиг харцаараа намайг ээрэн
Уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй
Урт урт санаа алдан дэнслэх чинь сайхаан
Нүд нь гурвалжлан
Нүгэл хэрчих хутга шиг гялалзан
Ирж яваа нулимс, дуунд нь шүүдэрлэн
Ингэнэ гэж санаагүй гээд бухимдах чинь сайхаан
Учир бүхнийг тайлсан хойно
Удаан юунд зовоов гээд
Халуу төөнүүлэн энгэр налж
Хацар дээгүүрээ нулимс дэгдүүлэн тайтгарах чинь
Бүүр сайхаан
Хардах тоолонд чинь би...
Чинийх гэдгээ мэдэрдэг
Хичнээн их хайраар ч
Хэнд ч өгөхгүйг чинь ухаардаг
Үг унасан "худлаад" битгий хэл
Үхлээс бусдад намайг өгөхгүй ханьдаа
Үе үехэн
Хааяа хааяахан
Хардуулах сайхаан
i'm so sorry my friends!