Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Монголд хүйсний харьцаа хээр алдагдаж байгаа тухай, монгол бүсгүйчүүд гадаад эрчүүдтэй хайрлан дурлаж, хамтран амьдрах болсон тухай нилээд бичигдэх болжээ.

Санаа зовсон зарим нь, монгол эрчүүд 2 эхнэр авч тэжээж тэтгэх тухай санаатай болон санамсаргүй байдлаар санал болгож байна.
 Харин ийм бичлэгүүдийн доор бичсэн сэтгэгдлүүд дээр, монгол эрчүүдийг энэ ертөнцийн хамгийн заваан бүдүүлэг, арчаагүй архичин, ойртохын аргагүй бузар муухай хүмүүс мэтээр хамаг л муу муухай үгсийг хаман бичиж илэрхийлсэн байлаа.

                                                Эхлэл

 Энэ ертөнцөд аж төрж буй бүх л үндэстэн ястан хэн ч бай аж төрж буй хэвшил, амьдралаа авч явах ухаан чадамжаараа 3 янз байдаг.
-1.Өөрийн ухаан мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ амьдралаа их сайнаар авч яваа хүмүүс. Ийм хүмүүс энэ амьдралд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, бусдад сайнаар нөлөөлж, эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус байж боломжийн сайнаар амьдарцгаана. Ийм хүмүүс эрч хүчтэй, өөртөө итгэлтэй бас бардам байдаг.
-2.Дундаж амьдралтай хүмүүс. Хэдийгээр олдож буй боломжуудыг зөв сайнаар ашиглахыг хичээвч, заримдаа санаснаар болж өгөхгүй онож алдана. Гэхдээ л тэд энэ амьдралд хөлөө олохын тулд бүх л оролдлгоыг хийцгээдэг. Зарим нь ямагт тэмцэн тэмүүлж байхад, зарим нь хувь заяатайгаа эвлэрч, зарим нь хүч хүрэлгүй бууж өгнө. Тэр хэрээрээ амьдрал нь янз бүр л байдаг.
-3.Өөртөө итгэлгүй, арчаагүй дорой байдлаасаа болж ямагт өөрөө өөрийгөө өрөвдөн, бусдаар өрөвдүүлж амьдрах хүсэлтэй хүмүүс. Тийм хүмүүс амьдралын төлөө тэмцэлгүйгээр бууж өгч, өөрийгөө зовоолгүй амар хялбар аргаар амьдрахын тулд юу ч хийж мэднэ. Тэд өөртөө итгэлгүйн улмаас амьдрал нь хэн нэгнээс хамааралтай болж орхидог.
 Өөрөөр хэлбэл ертөнцийн бүх л хүмүүс сайн, дундаж, муу түвшинд хуваагдан аж төрнө. Монгол ч бай, гадаад ч бай бүх л хүмүүс сайн муу хэв шинжтэй. Монгол хүн бол муу, гадаад хүн л бол сайн гэдэг харьцангуй, бас өрөөсгөл ойлголт л доо. Гадаадын олон улс гүрнүүд хэт олон хүн амтай, анхнаасаа суурин амьдралтай, үүндээ тохирсон соёл иргэншилтэй, монголчууд бид цөөхөн хүн амтай, нүүдэлчин амьдралын хэв маягтай, үүндээ тохирсон ёс заншилтай болохоор илүү содон байдлаар анзаарагддаг байж магадгүй. Угтаа бол адил төстэй болон хэт
 ялгаатай олон талууд бий л дээ.

                                           Монгол эрчүүдээ өмөөрөхүй

...Монгол эрчүүд гэрийн багана, төрийн түшиг гэж хүндлэгдэн гэрийн хойморт залагдаж, эрийн хийморь малгай бүсийг нь газарт хүргэдэггүй, элдэв бохир зүйлд гар хүргэдэггүй үе байсан. Тэдний дайн тулааны олз омог болох харь газрын үнэтэй торгоор аргал бараагаа бүтээж, үнэтэй эрдэнэс баялгаар нь хүүхдүүд нь тоглож нааддаг үе байсан. Нүүдэлчин ахуй дор бэлчээр нутаг сонгох, ан авлах, ахуй амьдралын элдэв асуудлыг холч ухаанаар шийдэн аятай сайнаар авч явдаг үе байсан.
 Их хаадын сүр хүч, омогшил, захирах ёсон бууран доройтох тэртээх жилүүдэд харь гүрний айдас өвөрлөсөн өшөөт бодлогоор монгол эрчүүдийг мохоон цөхрөөх олон ч муу үйл хийгджээ.
Шашны суртлаар хүлцэнгүй болгох, цаазын хатуу ялаар номхон болгох, яс хаясан үгсээр өшөөт болгох, сархадын хатуу охиор хөлчүү болгох, сайхан бүсгүйн гоо төрхөөр самуун болгох бүх л үйлдлүүд нь монгол эрчүүдийн саруул ухааныг хиртээж, барс мэт зориг, хад мэт хатуужлыг үгүй болгон мохооход зориулагджээ.
 
 Монгол эрчүүдэд хандсан энэ л хоморголлоос айхдаа хүүгээ сургуулиас нь гарган малчин болгож, цэрэгт алба хаалган боловсруулж, гэр төхөөрөн бэлэнчилж, сархад уулган эрхлүүлж, жалга довон дунд нь эргэлдүүлж байсны муу үр дүн нь өнөөгийн "гологдмол эрчүүд". Эд чинь өнөөгийн боловсрол мэдлэгтэй, гадаад дотоод явж гахай шувууны мах амталж, харь орны хөгжлийг гайхан биширч, харанхуй бүдүүлэг монгол эрчүүдийг халаглан халаглан голж суугаа олон бүсгүйчүүдийн хувь заяаных нь золиос юм шүү дээ.
 Ардчилал ялснаас хойш өдгөө хүртэл тоос татуулан бужигнаж, МАНАН татуулан маргалдаж байгаа Монголын төр, Монгол эрчүүддээ хандсан төрийн бодлогод огт анхаарсангүй. Анхаарч байгаа хэлбэр нь "эрүүлжүүлэх байр" ыг нэмэгдүүлж, идэр залуу сайхан залуусаа харь Солонгост "хугацаагүй ажлын албанд" баяр бахдалтайгаар үдэж, оронд нь хөдөө тосгоны хятад солонгосчуудаар барилга бариулж, зам тавиулах ажлаа хийлгэж байна. Энэ ариун явдал уу? НХХХ-ийн сайд Ганди гэдэг бүсгүй монгол эрчүүдэд ямар өс хонзонтойг бүү мэд. Өмнө нь хэдэн
 мянгаар нь явуулсан нь багадаад, удахгүй 30 000 залуусыг дахиад явуулах гэнэ. УИХ-д сонгогдох сурталчилгаагаа хийхдээ монгол залуусыг олноор нь Япон, Солонгост хар ажилчнаар явуулна гэж амалж байж сонгогдсон нэг биш хүн бий гэх. Тэд өнөө цагийн өсч яваа монгол залуусыг харь оронд илгээж залуу нас. эрүүл мэнд, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь харь мөнгөөр арилжиж байхдаа зүрх нь өвддөггүй, "төмөр" мэт хатуу сэтгэлтэй юм болов уу?
Монгол эрчүүдээ харь оронд олноор нь илгээснээс үүдэлтэй цөхөрсөн сэтгэл, сэглэгдсэн амьдрал, алдагдсан эрүүл мэнд, хөрсөн хайр сэтгэлийг тэд төлж дийлэх юм болов уу?
 Идэр залуу эрчүүд нь харь оронд одсон хойгуур, эх оронд нь хөшилдөх хятад солонгосчуудад өөрийгөө үнэлэх бүсгүйчүүдийг яалтай. Эх орноосоо алсад очоод харь эрийн цайг чанаж, өврийг дулаацуулах бүсгүйчүүдийг яалтай. Хүн болгон өөр өөрийн хүсэл сонирхол, хувь тавилангаараа амьдрах эрхтэй ч, нэгэн гүрний хил хязгаар дотор бие биедээ сайнаар нөлөөлөх бодлого заавал хэрэгтэй.

                                           Гадаад эрчүүд ба бидний ялгаа

 Дэлхий даяаршиж буй өнөө цаг дор яс үндэс, арьс өнгө, хэл соёлын ялгаа үгүйгээр хүмүүс бие биедээ хайрлан дурлаж, хамтран амьдарч, аж төрцгөөж байна. Үүнийг хэн ч хориглох аргагүй. Үүн лугаа монгол бүсгүйчүүд маань харь нэгэнтэй хайрлан дурлалцаж, хамтран амьдарцгааж буй.  Энэ нь тэдний эрх чөлөө. Энэ үзэгдэлд мөнөөх аж төрөхүйн 3 хэв шинж давтагдаж л байгаа.
-Бие биедээ чин сэтгэлээсээ дурлан тэмүүлж, бие биенээ хайрлан биширч, хүндлэн дээдэлж, аятай сайнаар амьдарч байгаа хосууд олон бий. Тэд энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж, аз жаргалаар бялхаж байдаг.
-Амьдралын эрхээр бичиг баримттай болох гэж, өнгө мөнгөнд татагдаж, тодорхой бодлого зорилготойгоор гадаад эрчүүдтэй гэрлэж байгаа бүсгүйчүүд бий. Цагийн урсгалд зарим нь дасч орхидог бол, хүйтэн сэтгэлийн дунд үлээх жаврын жиндээнд салж холдох нь бий.
-Зөвхөн мөнгөний төлөө, амар хялбар амьдралын төлөө өөрийгөө худалдаж байгаа бүсгүйчүүд ч цөөнгүй бий. Тэдний хувьд гадаад орон, гадаад эрчүүд зөвхөн мөнгө олох боломж нь болдог учраас энд хүнлэг зүйл огт үгүй.
 Хар багаасаа хамт тоглож. зан заншил ахуй амьдралын нөлөөгөөр сайн мэдэх болсон монгол эрчүүдээс харь эрчүүд огт өөр. Энд гол нь төрж өссөн орчин, нийгэм ахуй, зан заншил, хүмүүжил хэвшлийн ялгаа илт мэдрэгддэг. "Сурсан юмыг сураар боож болохгүй" гэдэг үг ч бий.
Олон хүн сайнтай муутай ч ерөнхийдээ ажиглагддаг нийтлэг ялгааг би ингэж төсөөлдөг.

-*Монгол эрчүүд элгэмсэг шинжээрээ таны аав ээж болон ах дүүст анхаарал тавьж, хэрэгтэй цагт туслахаас татгалздаггүйгээр барахгүй үүнийгээ үүргээ гэж тооцдог.
 Гадаад эрчүүд суурин иргэншилд багаасаа бие дааж өссөн болохоор таны аав ээж болон ах дүүст анхаарал тавьж туслахыг тэгтлээ хүсэхгүй. Тэдэнд өөрийн гэр бүлийн амьдрал, асуудал л хамгаас чухал.

-*Монгол эрчүүд баярлаж хөөрсөн. гомдож дургүйцсэн сэтгэлээ нууж чаддаггүй. Тэдний баярлаж хөөрөх, уурлаж уцаарлах  араншинд ямар ч жүжиглэл үгүй.
 Гадаад эрчүүд таньд дургүйцсэн сэтгэлээ инээмсэглэлээр хучивч, үнэн төрхөө тэр болгон илэрхийлдэггүй. Ил гаргахгүй байгаа сэтгэлийг хайж, тааж олоход амаргүй.

-*Монгол эрчүүд мөнгөний харилцаа болох өгөө аваан дээр тэгтлээ нарийлдаггүй. "Орохдоо орж, гарахдаа гарч" байдаг зүйл гэж мөнгөний тухай боддог болохоор, тэд заримдаа үрэлгэн хандаж байвч тэгтлээ харамсдаггүй.
 Гадаад эрчүүд зовж байж олсон мөнгө бүхэндээ тооцоотой. Тэдний амьдрал ямагт өрсөлдөөн дунд оршдог болохоор эрсдэлтэй алхмаас ямагт зайлсxийнэ.

-*Монгол эрчүүд нүүдэлчин амьдралынхаа нөлөөгөөр хаана ч очсон дасан зохицох чадвартай. Тэд ээлжлэх 4 улирлынхаа нөлөөгөөр халуунд халж, хүйтэнд хөрч чадна. Амьдралын хэв маягт амархан дасдаг болохоор тэгтлээ тав тух тансаг байдлыг хүсдэггүй.
 Гадаад эрчүүд эрс тэрс байдлаас эмээдэг. Тэдэнд юу юунаас илүү тав тух, байнгын анхаарал халамж энхрийлэл чухал. Тийм болохоор тэд хэвшмэл амьдралыг илүүд үздэг.

-*Монгол эрчүүд яг өнөөгийн байгаа байдлаасаа илүү дээр байхыг хүсч тэмүүлдэг. Тэд өнөөдөр хийж чадаж байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй. Арай илүү нөхцөлтэй, илүү ашиг орлоготой, илүү чадвар шаардсан ажил руу зүтгэж түүнд суралцаж чадна.
 Гадаад эрчүүдийн ихэнх нь өнөөгийн байгаа байдалдаа сэтгэл ханаж, өөрчлөхийг тэгтлээ хүсдэггүй. Тэд өөрсдийн  хэм хэмжээ, хүрч чадах түвшингээ мэдэж байдаг болохоор илүү зүйлд тэмүүлэхгүй.

-*Нүүдэлчин ахуй нь монгол эрчүүдийг бие даан шийдвэр гаргахад сургажээ. Заримдаа санаанд оромгүй шийдвэр гаргах боловч түүнийхээ сайн муу үр дагаврыг өөрөө үүрч чаддаг. Энэ нь бусдад хэнэггүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг байх.
 Гадаад эрчүүд алдаа гаргахаас эмээдэг. Энэ алдаа нь тэдний амьдрал болон хувь заяанд огцом эргэлт болж муугаар нөлөөлж болзошгүй учраас тэд ямагт болгоомжтой тоооцоотой хандана.

-* Монгол эрчүүд хэн нэгнээс хараат байхыг тэгтлээ хүсдэггүй. Жаахан дураараа гэмээр энэ зан нь өөрийгөө бусдад олон янзаар илэрхийлэх үндэс нь болох нь бий. Энэ нь заримдаа хэрцгий бүдүүлэг байдлаар илрэх боловч тэд бүх л зүйлд өөрийнхөөрөө л ханддаг.
 Гадаад эрчүүд ямагт хариуцлагаас зайлсxийнэ. Тэдэнд бүх л зүйл нь амар хялбар бусдаас хамааралтай байхад дуртай. Учир нь нийгэм нь тэднийг бүх зүйлээс хамааралтай байхад сургадаг.

-*Монгол эрчүүд ер нь байгаагаараа байх дуртай. Сайн чанар нь ч, муу үйлдэл нь ч үндсэндээ ил байдаг. Тэд худал хуурмаг, жүжиглэсэн төрхөнд дургүй. Тэднийг ойлгох, дүгнэхэд амархан.
 Гадаад эрчүүдийг таних амаргүй. Учиргүй боловсон харьцавч цаана нь байгаа сэтгэл зүрхийг мэдрэх амаргүй. Сайхан инээмсэглэлийн цаана байгаа хорон сэтгэлийг тааж таних амаргүй. Суурин амьдрал дундах хэвшил тэднийг ингэж сургасан байдаг.
.

                                                  Төгсгөл

 "Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй". Өдгөө монгол эрчүүд бидэнд муу чанар зөндөө бий. Өмөөрөх аргагүй. Сайн чанар зөндөө бий ч магтаж сайрхах хэрэггүй. Хөмөрсөн тогооноос гарч дэлхийн дайд "юм үзэж, нүд тайлж" яваа бидэнд алдаж онож байгаа, өөрчлөгдөн хувирч байгаа олон зүйл бий. Гэхдээ өөдрөг сэтгэлээр урагшаа харж яваа болохоор сайнаар ухаарч өөрчлөгдөж байгаа нь илүү байх. Гэхдээ:

-Төрөө түшүүлж, хилээ мануулж, хэрэгтэй цагт дусал цус, алтан амиар газар нутаг, тусгаар тогтнолоо авч үлддэг Монголын Төр монгол эрчүүддээ хандсан төрийн бодлоготой болох цаг нэгэнт иржээ. Төрд алба хаах эрчүүдээр хилээ мануулж, түвшин амьдрах заримд нь боломж олгож, өөрийгөө хөгжүүлэх заримыг нь дэмжин сургаж, өрөөл бусдад туслах нэгэнд нь урам хайрлаж баймаар.

-Монгол эрчүүдийг хошин шогийн баатар болгож, бусдын элэг доог болгож байгаа урлагийнхан минь одоо больж үз. "Учиртай 3 толгой"дуурийн Юндэн, "Газар шороо" романы Хангай Базар, "Тунгалаг тамир" романы Цахиур Төмөр шиг Монголын сайхан эрсүүдийг дүрсэлж чадахгүй бол ядаж шоолж, доромжилохоо боль. Та нарын энэ марзаганал Монголын нийгэм даяар монгол эрчүүдийг "голох"од ямар их хувь нэмэр оруулсан сурталчилгаа болж байгааг та нар анзаарахгүй байна гэж үү?

-Харь эртэй ханилсан зарим монгол бүсгүйчүүд минь, монгол эрчүүдээ хараан гутаахаа больж үз. Харь эртэй ханилах нь таны сонголт болохоос буруутан нь монгол эрчүүд биш.. Монгол хүмүүст ч сайн муу чанар байдгийн адил гадаад хүмүүст ч сайн муу чанар адил буй. Хэн ямар нүдээр, сэтгэлээр харахаас хамаардаг үзэгдэл. Хүн болж төрсөн хэнд ч болов алдаа онооны дэнс адил буй. Түүнийг гагц цаг хугацаа л шүүдэг.

-Өдгөө монгол эрчүүд бид ч өөрсдөө өөрчлөгдөж буй. Амьдралын хүндийг үүрэх сэтгэлийн тэнхээтэй, алив зүйлд хандах холч ухаантай, арав таван үгний наана цааныг мэдрэх уужуу сэтгэлгээтэй, алдаа онооны дэнсэн дээр тэнцвэр олох тэвчээртэй болж л яваа. Түүхээ мэдэж омогшиж, үндсээ мэдэж бахархаж, нударгын хүчээр бус ухааны цараагаар шийдвэр гаргадаг болж л яваа. Эрчүүдээ хайрла! Бид л бие биенээ хайрлахгүй юм бол хэн биднийг хайрлах гэж?

          Б.Лхагвасурэн      "Эрчүүдээ хайрла"  /хэсгээс/

                                Хоёр жигүүр дэлгэн
                               Хорвоог хамтдаа туулдаг
                               Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж
                               Дөрвөн алган дээр үүрээ засдаг
                                   Нар сар орж гардаг хорвоогийн
                                   Чухам үхэх хатуу жам
                                   Нас бие ирж оддог ертөнцийн
                                   Чулуутай цэцэгтэй алаг зам
                               Хүн дээгүүр урсаж өнгөрдөг
                               Он жилүүдийн цэнхэр мөр
                               Хүй бие хоёр шиг
                               Орооцолдож үзсэн халуун хэлхээ
                                   ...Эмээл дээр ургасан уул атлаа
                                      Элгэнд чинь багтсан толгод
                                      Эр хүнийг хайрлаж яваарай

                       "Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг"  /хэсгээс/

                                 Эр хүнийг та нар
                                 Хааяа ч гэсэн хайрлаач
                                 Эрлэгт явчихаас нь өмнө
                                 Ханийн жаргал эдлүүлээч
                                      Эр нөхөр чинь үгүй бол
                                     Гэрийн чинь зай эзгүйрнэ
                                     Эрдэнэт хөвүүн үгүй бол
                                     Төрийн чинь зай эзгүйрнэ
                                     Эр цэрэг чинь үгүй бол
                                     Эх орон чинь эзгүйрнэ
                              ...Уул шиг юм гэж
                                 Дандаа битгий давар
                                 Үүл шиг нүүгээд явчихдаг юм
                                 Ус шиг уян гэж
                                 Дандаа битгий самар
                                 Уур болоод дэгдчихдэг юм
                                 Төгөлдөр их урмыг нь
                                 Бүр их хугалчихвал
                                 Төрсөн шигээ
                                 Уруугаа хараад уначихдаг юм
                                         ...Хичнээн жил амьд явахыг
                                            Мэдэж болдоггүй орчлон дээр
                                            Хэзээ хаана жаргана гэж
                                            Хэрүүлийн алим хуваах вэ?
                                    Хазайсан газар нь тэдэнд чинь
                                   Бүүвэй ээж түшиг болдог юм
                                   Халтирсан газар тэдэнд чинь
                                   Бүсгүй хайр нөмөр болдог юм
                                   Өөрийг чинь ээж болгосон
                                   Хүний дээд юм шүү дээ
                                   Үрийн чинь эцэг болсон

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4851140/343/trackback

haliungo

2011.07.17 10:09:45
*.142.217.240

юугаараа илүү юм бол?

хахаха хамаагүй илүү юм гэвэл?

насанд хүрээгүй хүүхэд хүчинддэг?

хулгайч худалч?

ккк

нээрээ хамаагүй илүү юм аа хахаха

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
30261 huuhdiin hold oruuldag tereg zarna file namuunka 2011-07-19 1877
30260 해운대rvv ywah gj bgan asuuh zvil bnaa? [5] mcblog 2011-07-18 908
30259 suwonii baran [2] gunj5 2011-07-18 632
30258 12000000 [17] iigaab 2011-07-18 1414
30257 Eejvvdee nadad zovlooch [5] huusuntsur 2011-07-18 1441
30256 huhed awj ywna album 2011-07-18 531
30255 uschin asuuya [1] s2006 2011-07-18 592
30254 СОЛОНГОСТ ҮҮНИЙГ БҮСГҮЙЧҮҮД ХЭРЭГЛЭХДЭЭ,,,,АНХААР !!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-18 1051
30253 수유 미아 yogtoi oirhon bdag eejuudtei taniltsay .. [2] michyoso 2011-07-18 579
30252 Nemelt nisleg.. [3] horse 2011-07-18 658
30251 hi [3] nakiii 2011-07-18 583
30250 Urilaga batlan daalt xiine. Aman orchuulga xiine Speeder 2011-07-18 454
30249 korea air [1] 963963 2011-07-18 815
30248 viz asuuyaa [2] tsetsetse 2011-07-18 591
30247 hojil 2 tiishee MiSHeeL_S 2011-07-18 505
30246 eejuudee huhnii talaar asuuyaaa.... [2] Deegii_10 2011-07-18 569
30245 anxaaralaa xanduulna uu? [1] shineleg buxen 2011-07-17 726
30244 Gazraar yaj mongol ruu ybah ve, usan ongotsnii biletee haanaas abah ve helj ogch tuslana uu [1] ears 2011-07-17 580
30243 mongold taardag horgogch [3] liked01 2011-07-17 594
30242 ◈◈◈IMD-577 загварын массажны аппарат ◈◈◈ G-THINK 2011-07-17 479
30241 yaraltai hariulj tuslaach [5] Anariinaav 2011-07-17 669
30240 zugtaasan hvniig utsaar ni haij boloh uu? [7] baby888 2011-07-17 1527
30239 Сайхан бүсгүй [1] ГооБүсгүй 2011-07-17 723
30238 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-07-17 515
30237 Eej naraa hariulj tuslaach [3] huusuntsur 2011-07-17 2198
30236 Eejuudee hariulj tuslaach [5] sanata 2011-07-17 963
30235 yaraltai hariulj tuslana uu? [1] NEW elle 2011-07-17 581
30234 oboi awna toodgor 2011-07-17 595
30233 viznii talaar asuuy aa [1] vvriin tuya 2011-07-17 641
30232 herbalifeiin butegedehuun hyamdraltai herb 2011-07-17 504
30231 AMORE~~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2011-07-16 552
30230 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-07-16 573
30229 7sariin suuler mongol huhed awj ywei album 2011-07-16 495
30228 hi solongosiin top model shalgaruuldag temtseend mongol ohin orsiin ter ehnii hesgiig n yaj uzeh be heleed ogooch siahan 2011-07-16 1006
30227 Golo_idteie eejid [4] sky_2 2011-07-16 817
30226 mongoloos achaa [1] Таалагдах албагүй 2011-07-16 637
30225 sky_2 idtei bvsgvigees asuuh gesen yumaa? golo 2011-07-16 565
30224 hi asuuyaaaaaa..... siahan 2011-07-16 612
30223 elgemsvvgees asuuh yum bnaa.jiremsenii yazraltiin sain tosnii ner bolon haanaas abch bolohiig helj ogooch [1] jkjk 2011-07-16 498
30222 xagalgaaguigeer xux goyo bolgox bolomj bgnuu busguichuudee [1] xxix 2011-07-16 736
30221 asuuya? byatshan urs 2011-07-16 504
» <<МОНГОЛ ЗАЛУУС СОЛОНГОС ЭРЧҮҮДЭЭС ХЭД ДАХИН ХАМААГҮЙ ИЛҮҮ !!!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-16 1164
30219 eejvvdee helj ogch tuslaach [4] huusuntsur 2011-07-16 929
30218 НЯМ ГАРИГТ СЭВАН ЭМНЭЛЭГ ДЭЭР МОНГОЛ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ Сэван Эмнэлэг 2011-07-16 502
30217 eejuudees asuuya [1] nokiax6 2011-07-16 1153
배너신청
자생병원

배너신청