Бичлэгийн тоо 15,500

Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ?

Би аль нэг намын гишүүн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хүсэхгүй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгүй байна. Би эх орныхоо төлөө, ард түмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгүй байгаа учир үүнийг бичлээ. Та бүхэн эх орноо, ард түмнээ, өөрсдийгөө, үр хүүхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгүй байгааг ойлгоно уу.

  1. Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хүссэн хүмүүсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.
    1. Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
    2. Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
    3. Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хүмүүст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу "А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах". Үүний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хүнээр саналыг хуудсыг уншуулах, түүнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хүн хянах аргагүй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагүй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлүүлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бүсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хүчээр тийм хүмүүсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гүйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишүүддээ мэдэгдэхгүй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх үүргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо түүнийг 2 цагийн дотор нэгтгээд дүн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлүүлэх гэж 2-3 хоног зарцуулж, түүнийгээ дүн хараахан гараагүй гэдэг үгээр халхавчлан сууж байна.
  2. Цуглааныг хэрхэн үймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгүй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хүмүүс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ үед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж "уг цуглааныг өдөөн хатгаж үймээн болгон хувиргах, түүгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах" тактикийг барих нь зүйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад үгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг үйлмээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт "Наад цуглаанаа тараа" гэдэг үүргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Үнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол түүний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бүрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс "Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хүчээ төвлөрүүлнэ" гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах үүргийг ҮАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгүй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагүй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө кмопьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бүхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд үүнийг "урхинд оруулах арга" хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь "Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хүмүүсийг гарцаагүй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургүйцлийг төрүүлэх үймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах"-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургүйцлийг сайн төрүүлж чадахгүй, тиймээс ард түмний дургүйцлийг үнэхээр хүргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг үүргийг ТЕГ-ын ажилтнууд авч түүнийгээ гүйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хүний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илүү их дарамтад оруулах, онц байдал тогтоох үндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард түмнээсээ чандлан нууж байна.
  3. Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгүй болгож зохих хэмжээгээр сүйтгүүлсний дараа үүн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгүй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард түмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин үймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дүндээ сонгуулийн булхайгаас ард түмний анхаарлыг холдуулах, үүгээр далимдуулан ард түмний сонголтыг луйвардсан дүнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2005 оны сонгуулийн нэг адил ард түмэн сонголтоо луйвардуулаад үлдэхүү? Эсхүл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар үнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжихүү? Эсхүл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.

Хүндэтгэсэн: Монгол эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовогч нэгэн.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/483883/a1e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
2300 Oyutan ta buhniig DALAI ywahiig urij bnaa [1] chikaa 2008-07-11 1527
2299 ~Hi uuganaa1 2008-07-11 994
2298 pusan niihand eebii 2008-07-11 1139
2297 SOLONGOS HELNII SURAH BICHIG ZARNA [1] Hiro 2008-07-11 2705
2296 orchuulaid uguuch [1] kaamaa 2008-07-10 1042
2295 korea,,d helnii beltgeleer surah sonirholtoi 25 tai em oruulj ogooch naambo 2008-07-10 980
2294 ulsanii helnii kurst mgloos surah hun oruulj ogooch [1] naambo 2008-07-10 878
2293 Koread hyamdhan surguulid and visand juuchlaj ogoh hun bnuu?? [3] roxie 2008-07-09 1482
2292 Angel_love-d ngn81 2008-07-09 1004
2291 Ngn81 d Angel_love 2008-07-09 840
2290 orchuulj ogooch [1] ngn81 2008-07-08 832
2289 Oyutan ta buhniig DALAI ywahiig urij bnaa chikaa 2008-07-08 1211
2288 Angli helnii surgalt [1] Zayagiin 2008-07-08 17741
2287 utsaa uldeene uu OICAH 2008-07-08 956
2286 hi ouytnuudaa 9sard eheldeg helnii beltgel bdag surguuli bnuu [1] anhriimaa 2008-07-07 1217
2285 SOLONGOS HELNII BICHGIIN ORCHUULGA HIINE moogii02 2008-07-07 1423
2284 Choijilsuren ni namjil 2008-07-07 859
2283 NYATGLAN BODOX BURTGELEER SURDAG OYUTAN BAINAUU? igijog 2008-07-06 903
» Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 2908
2281 Huviaraa amjiltand hyreh bolomj amjilt9 2008-07-05 1341
2280 Oiun sanaa bolon tamir tenheeg saijruuldag torol bvriin vitamin hulan turaah tov 2008-07-05 1235
2279 english zaah hun haij bna hikname 2008-07-05 741
2278 SOLONGOS HELNII BICHGIIN ORCHUULGA HIINE moogii02 2008-07-04 1147
2277 bair bn ang 2008-07-04 815
2276 BARIVCHILGAA 20080701 2008-07-04 1667
2275 Тэгү-д сурдаг оюутнаас асуух зүйл байна. ЮүМи 2008-07-04 1556
2274 Та аймшгийн ертөнцөд холбогдоно уу? puunee 2008-07-04 878
2273 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 1724
2272 Hi Mongol Oyutnuudaa ~ Bugdend ni AMJILT~ 열심히 합시다 우리^^* [1] saraaa_korea 2008-07-04 1020
2271 geree em tatuulna davsagtolgoi 2008-07-03 743
배너신청
자생병원

배너신청