Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хонь

Сарын эхний хоёр долоо хоногт эхнэр нөхрийн хооронд хүйтэн хөндий харилцаа үүсч магадгүй. Энэ нь аж ахуйн чанартай хариуцлага, эсвэл өмч хөрөнгийн тал дээр сэтгэл хангалуун бус байдлаас үүснэ. Тиймээс хосууд харилцан уян хатан байх хэрэгтэй. Гэвч нөгөө талаар удаан хугацааны бус, түр зуурын хөнгөмсөг харилцаанууд сонирхолтой дурсамжуудыг үлдээх нь. Та шинэ хүмүүсээс шинэ мэдрэмж авна. Ажил хэргийн тал дээр танд 7 –р сар ээлтэй байх ба танд эрч хүч дүүрэн амтагдаж байна. Та шинэ шийдвэрүүд гаргаж, маргааныг таслан зогсоож, ажлынхнаасаа өндөр үнэлэлт авна. Өөрийгөө илэрхийлэх чадвар болоод гүйлгээ ухаан сайн байна. Санхүүгийн тал дээр бага зэрэг өсөлт гарч, та өөрийнхөө гэрт шинэ зүйл худалдаж авахыг хүсэх бололтой. Ерөнхийдөө хөдөлгөөнтэй сар байх нь.

Үхэр

Бархасбадь гаригийн нөлөөгөөр та амьдралд хайртай байх болно. Ялангуяа хосуудын харилцаа танд дүүрэн сэтгэл ханамжийг бэлэглэнэ. 7-р сард таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, биеэ барих байдал нь үгүй болно. Хосуудыг романтик үдшийн болзоо, дотно яриа, жижиг боловч сэтгэл хөдөлгөм бэлгүүд хүлээж байна. Харин ажил хэргийн хувьд танд өндөр хариуцлага ноогдох болно. Та өсөж дэвжих шаардлагатай гэдгээ мэдэрнэ. Гэвч та ямар ч саад бартааг өөдрөгөөр туулж чадна. Таны авъяас таньд мөнгөн орлогыг авчирна. Шинэ бүхнийг туршиж үзэхэд бэлэн байна.

Ихэр

Танд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байна. Тиймдээ ч та хайртаасаа илүү их халамж хайр шаардаж магадгүй гэхдээ энэ хүслийг тань биелүүлэхэд түүнд хэцүү байх болно. Та хэт эмзэг байх ба хэн ч таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж магадгүй. Бүхнийг хөнгөнөөр хүлээж авахыг зөвлөе. Хэт яаруу шийдвэр гаргаж болохгүй. Сексийн амьдрал оргилсон дур хүслээр бялхах нь. Та өөрийнхөө зүрх сэтгэл уналтанд ороод байгаа үеийг сексийн тусламжтай мартаж, эерүүлж болох юм. Ажил дээр таньд өөрөө өөрийгөө батлан харуулах боломж олдоно. Та эрч хүчээр дүүрэн байх ба шийдвэр гаргах чадвартай байна. Та нилээд амбицтай байх болно.

Мэлхий

Хайр дурлалын хувьд маш чухал сар байх болно. Та их мэдрэмтгий байх учраас хайртдаа бэлэг өгөх, өөрийн сэтгэлийг илэрхийлэх хүсэл их байна. Дур булаам болон тачаангуй байдал өндөрсөнө. Та үүгээрээ эсрэг хүйстний хүмүүсийн анхаарлын төвд байх нь. Харин ажил гэхээсээ илүү амралт, аялал зугаалга, зугаа цэнгэл хөөсөн сар байх болно. Та тийм ч их хичээл зүтгэл гаргаж, өөрийгөө зовоон ажиллах хэрэггүй. Угаас 7-р сард таньд амжилт авчрах тодорхой хэдэн ажлыг санал болгоно. Санхүүгийн хувьд орлого зарлагаа сайн тооцсоноор хэмнэх боломжтой.

Арслан

Гаднаас нь харахад бүх зүйл хэвийн л байгаа мэт харагдах болно. Хосуудын сексийн дур хүсэл сэргэж, харилцааны тал дээр ч асуудал гарахгүй. Гэхдээ л ямар нэг зүйл та хоёрын дунд дутагдаад байгааг та мэдэрнэ. Магадгүй та хоёрын дунд өмнөх шигээ романтик байдал, дурлалын оч байхгүй болсон байж мэднэ. Эсвэл та өөр хэн нэгэнд татагдаж магадгүй. Таны сэтгэл санаа зүгээр л уймраад төөрөлдөөд байна. Бодит байдалдаа эргэн ирээрэй. Таны түрүү жилээс хойш тээж явсан мөрөөдөл энэ сард биелэх боломжтой. Мөн та санхүүгийн хувьд дээшлэх шинэ санаа олж магадгүй. Мөнгө хэзээ ч шууд ирдэггүй, аажимдаа орлогожих учир та тэвчээртэй байгаарай.

Охин

Таны амьдралын бас нэгэн сонирхолтой үе өнгөрөх гэж байна. Та өөрийнхөө хувьд нэгэн шинэ ертөнцийг нээж олох болно. Магадгүй та шинэ авъяасаа олж эсвэл урлагийн тал дээр шинэ сонирхолтой болж болох юм. Мөн хайр дурлалын харилцаа адал явдлаар дүүрэн байна. Хайрттайгаа секс хийх хүсэл хаана ч таныг дагаж байна. Та энэ сард урам зоригоор дүүрэн байна. Танд хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлага гарна. Овсгоо самбаа, хүч чадал хоёр бол таны ялалт байгуулах түлхүүрүүд юм. Марс гариг таны ордонд орсноор зодоон цохионд орооцолдох, эсвэл ажил дээрээ сахилга батгүй байснаас асуудал үүсгэж болзошгүй тул болгоомжтой бай.

Жинлүүр

Танд энэ сард бүх хаалга нээлттэй байна. Алингаар нь орохыг таны хүсэл сонирхол л мэднэ. Юу ч хийсэн амжилттай байх учир зоригтой байж болно. Таны амьдрал хайраар дүүрэн байна. Сэтгэл санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч та догдлонгуй, бадрангуй байх тул хосуудын сексийн харилцаа ч маш сайн байх болно. Хэрэв та хайрттайгаа муудалцсан бол энэ 7-р сард шийдэгдэж эвлэрнэ. Та энэ сард бусдын харааны төвд байх учир энэ боломжийг ашиглан өөрийнхөө талаар сайн ойлголтыг бэхжүүлээд авах хэрэгтэй. Харин санхүүгийн хувьд маш их хичээл зүтгэлийн үр дүнд том шагнал хүлээж байна.

Хилэнц

Хосуудын хувьд ноцтой хэрүүл маргаангүй, ерөнхийдөө эвтэй байх болно. Гэвч бүх зүйл таны санаснаар болохгүй байгаад та бага зэрэг бухимдах авч, хэрэв хэтэрхий амар хялбар байсан бол таны сонирхол буурчих байсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс энэ бол зүгээр л шалгуур төдий юм. Та нөхцөл байдлыг гартаа бүрэн атгаж чадахгүй, гэвч та хоёрын зүрх сэтгэлд хайр байгаа цагт ойлголцолд хүрнэ. Та өөрийгөө бусдад чадвартай, дутуу үнэлж болохгүй хүн гэдгээ харуулах хэрэгтэй байна. Учир нь таны удирдлага таниас өөрчлөлтийг хүлээж байна. Сониуч зан үүнд тус болно. Та энэ сард хичнээн ч их ажилласан ядаргаанд орохгүй, эрүүл мэнд сайн байна.

Нум

Таны энэ 7-р сарын эрч хүчийн ихэнх нь хайр дурлалын харилцаанд зориулагдана. Хосуудын сэтгэл хөдлөл, адреналины хэмжээ дээд цэгтээ байна. Энэ нь хоёр талтай. Та хоёр бие биедээ гүн сэтгэгдэл төрүүлж чадахуйц дурсамжтай зүйлсийг хамтдаа хийхээс гадна дундуур нь ширүүн маргаан үл ойлголцлууд ч гарч болзошгүй. Тэр маргаан нь ихэвчлэн хэн нь хэнээсээ илүү болохоо үзэх гэсэн өрсөлдөөн, няцаалтын шинжтэй байх болно. Ийм төрлийн маргаан нь танд сонирхолтой байх бөгөөд харин ч дур хүслийг тань нэмэгдүүлж магадгүй. Та хийж буй ажлаасаа таашаал авна. Бүтэн сарын турш бүтээлч байж шинэ санаанууд хэрэгжүүлж чадна. Таны хичээл зүтгэлийг удирдлагаас урамшуулна. Энэ сард танд олон сувгаас мөнгө ирэх болно. Бэлэг сэлт, дэмжлэг, шагнал, нэмэлт гэрээ, хамтрагчийн цалин нэмэгдсэнээс гэх мэт. Өөрийнхөө ажлын чадварыг хөгжүүлэхэд нээлттэй сар.

Матар

Муу сайн хосолсон сар. Хосуудын сексийн амьдрал цэцэглэх ба амлалтан дээр тулгуурласан романтик харилцаа үүснэ. Энэ сард та салсан амрагтайгаа эргэж нийлэх, эсвэл шинэ дурлалтай учирч магадгүй. Мөн шинэхэн хосуудын хувьд эхэндээ сайхан байх боловч, аажимдаа хурцадмал асуудлууд үүсч болзошгүй. Тиймээс та хожим гүн шархлахгүйн тулд зүрх сэтгэлээ хэнд нээхээ сайн тунгаахтун. Харин удаан хугацааны харилцаа хүсээгүй тохиолдолд амрагийн явдлаас амьдралын эрч хүчийг олж чадна. Та амралтаа авахыг хүссэн ч энэ сард төдийлөн чадахгүй л болов уу. Учир нь та ажил ихтэй байх нь. Тушаал дэвшихэд, гэрээ хэлэлцээр хийхэд, үйлчлүүлэгчтэй харилцахад ээлтэй байна. Ажил тань таниас энерги, цаг зав, хичээл зүтгэл шаардана.

Хумх

Таны сексийн хүсэл өндөр байна. Өөрийгөө хорьж цагдах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх гэсээр та аз жаргалын амтыг мэдрэлгүй өнгөрөөж мэдэх нь. Гэвч та хичнээн зүрх сэтгэлээ илэрхийлсэн ч хамтрагч тань танд бүрэн итгэхгүй эргэлзсээр байж магадгүй. Үүнээс болж та бага зэрэг сэтгэлээр унах ч сайн ярилцвал харилцаа эргэж сэргэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа, бүтээлч байдалд эерэг нөлөөтэй сар. Гоц авъяас илэрч магадгүй. Та илтгэл тавьбал амжилт олно. Боломжуудыг хурдан ашигла. Санхүүгийн байдал тогтвортой. Итгэл даахгүй хүмүүстэй нөхөрлөж магадгүй. Болгоомжтой бай.

Загас

Таны хайр дурлалын амьдрал халуун дулаан уур амьсгалаар бялхах болно. Та сексийн тал дээр мэдрэмтгий байж, сэрэл амархан хөдөлнө. Ганц бие хүмүүсийг сээтэгнүүр хөнгөн харилцаанууд хүлээж байна. Та шинэ, яахаас ч буцахгүй дурлалын адал явдлаас татгалзаж чадахгүй. Зарим нэг нь ажил хэргийн холбоотой хүнтэйгээ ч амрагийн харилцаатай болж магадгүй. Хүүхэд олоход сайн сар. Та сайн ажиллана, хажуугаар нь сайхан ч амарч чадна. Таны ятган үнэмшүүлэх, итгүүлэх чадвар өндөр байна. Танд мөнгөний асуудал гарахгүй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4831647/f58/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366682
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524274
30126 hvnii bichig baraimtaar tursun yumaa yaj mongol hvvhdee yavuulah be [3] golo 2011-07-13 578
30125 장안동giin Bayalag hiamnii tsehiin utsiig meddeg hun baival helj ogooch yaraltai [1] ari_ariuna 2011-07-13 508
30124 baritsaagui hyamd bair tureeselne huuuue 2011-07-13 456
30123 eej naraa asuuh zuil bn [1] yasli 2011-07-13 551
30122 ** ХАЛУУНЫХАА АМРАЛТААР 7/29--8/2 болон 8/3-8/7 ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ **010-7566-7074 ***5- CAP** 2011-07-13 523
30121 hi bvsgvichvvdee lady_m 2011-07-13 503
30120 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file ollen 2011-07-13 467
30119 ◈◈◈IMD-577 загварын массажны аппарат ◈◈◈ G-THINK 2011-07-13 479
30118 ♠♠♠ LCD дэлгэцтэй даралтны аппарат♠♠♠ G-THINK 2011-07-13 578
30117 Орифлэйм Косметикс 2011. 7-Р САРЫН СЭТГҮҮЛ < 2011,06,26-2011,07,16 > G-THINK 2011-07-13 524
30116 ★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★ G-THINK 2011-07-13 510
30115 hurgugch avah gesen chini??????? [4] uniabo 2011-07-13 608
30114 <<МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН МЭДЭХИЙГ ХҮССЭН ТҮҮВЭР АСУУЛТ >>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-12 568
30113 <<<СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС >>>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-12 947
30112 asuuy????????????? [1] hehe_3333 2011-07-12 503
30111 0-5 nasnii hvvhdiin zuragtai nom zarna [1] 하늘 2011-07-12 1292
30110 hi asuuh zuil bna [1] lady_m 2011-07-12 461
30109 mashinii vzlegiin talaar helj ogooch [1] tmama 2011-07-12 442
30108 haan bank onoodor ajilj bgaa yu? [1] mgl 247 2011-07-12 481
30107 mongol dahi so elchingiin web site-g heleed uguuch [2] 소리 2011-07-12 613
30106 Илүүдэл жингээ хасъя гэвэл усан үзэм ид file shuurhai.com 2011-07-12 574
30105 asuuy? hunsnii zuil? [1] my husel 2011-07-12 575
30104 Секс, мах, шоколад гурав оюун ухаан хөгжүүлдэг shuurhai.com 2011-07-12 480
30103 Өтөлдөггүйн нууц shuurhai.com 2011-07-12 564
30102 Биений юм ирсэн үед ямар хүнснээс татгалзах вэ? shuurhai.com 2011-07-12 625
» Энэ 7-р сарын ерөнхий зурхай shuurhai.com 2011-07-12 751
30100 Үсээ хайрлацгаая shuurhai.com 2011-07-12 567
30099 Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ? shuurhai.com 2011-07-12 629
30098 Секс нас уртасгадаг file shuurhai.com 2011-07-12 875
30097 Өвчинтэй хүмүүс үүнийг унш ...!!! MAKE-UP 2011-07-12 495
30096 СЭВАН ЭМНЭЛЭГ ДЭЭР МОНГОЛ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР НЯМ ГАРИГТ ҮЗЛЭГ ХИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ Сэван Эмнэлэг 2011-07-12 453
30095 Түрхэх үү ? Түлэгдэх үү ? Одуудад хийгддэг Гоо сайхны шивээс хийнэ MAKE-UP 2011-07-12 505
30094 сайхан гуяний 3 дасгал shuurhai.com 2011-07-12 1541
30093 Сайхан ааш эмэгтэй хүний чимэг shuurhai.com 2011-07-12 568
30092 жирэмслэлтээс хамгаалах аргууд shuurhai.com 2011-07-12 2701
30091 хөхөө хэрхэн хадгалах вэ? shuurhai.com 2011-07-12 726
30090 viznii talaar yamar utasaar asuuj boloh ve [1] mongolo 2011-07-12 562
30089 TV BIG SALE+SHARAH SHUUGEE+HANAND OLGOGCH ORIGINAL MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР BASKETBALL8 2011-07-12 600
30088 Hi eejuudee yum asuuya [1] ari_ariuna 2011-07-12 525
30087 MONGOLRUU HUUHED AVJ YAVAH HUN BNA UU? [2] happygirls 2011-07-12 566
30086 herbalifeiin buteegdehuun hyamdraltai herb 2011-07-12 574
30085 endees mashin achhad??? [1] rainismmm 2011-07-12 594
30084 Asuuy medeh ni hariulaad ogoorei [2] Hunt nuur 2011-07-12 559
30083 yaraltai asuuya [1] mjlmjl 2011-07-12 491
30082 **55 %ХЯМД** СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ**/ОРЧУУЛГА VНЭГVЙ/**010-7566-7074** ***5- CAP** 2011-07-12 506
배너신청
자생병원

배너신청