Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сүүлийн үед манай монголын охид бүсгүйчүүд дунд бэлгийн хавьталд орж, жирэмслэх, үр хөндүүлэх асуудал харьцангуй залуужиж, өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр байгаа билээ.

Гэвч энэ талаарх мэдлэг хомсынхоо улмаас дараа нь гарах сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалж чадахгүй хохирсоор байгааг нуух юун. Эхний ээлжинд жирэмслэлтээс хамгаалах ямар ямар арга байдаг талаар өгүүлье:

Бэлгэвч
Бэлгэвч нь дотроо эрэгтэй,эмэгтэй гэж байдаг.Эмэгтэй бэлгэвч нь хэрэглээнд төдийлөн дэлгэрээгүй.Харин эрэгтэй бэлгэвчийг аль ч эмийн сангаас аваад хэрэглэчихэж болно.Авахдаа хугацааг нь харахаа мартуузай.Мөн тосон суурьтай байвал зүгээр байдаг.Хэрэгтэй гэвэл зориулалтын тосыг хамт авч хэрэглээрэй.Өөр зориулалтын ургамлын мос гэх мэтийг хэрэглэвэл бэлгэвч цоорох аюултай тул татгалзах нь зүйтэй.

Ерөндөг/Спираль/
Энэ нь эр бэлгийн эсийг өндгөн эст хүргэлгүй байх зориулалттай. Жирэмслэлтээс 95% хамгаалдаг. 4-10жилийн хугацаатай байдаг ч хүссэн үедээ авахуулж болох ба эргээд жирэмслэх чадвар хурдан сэргэдэг. Үр хөндүүлсэн даруйд болон төрсний дараа 48 цагийн дараа тавиулж болно. Савны гадуурх жирэмслэлт, ургийн бойжилтонд сөрөрг нөлөөгүй. Сарын тэмдэг их ирэх, мөчлөгийн үеэр цусархаг ялгадас гарч болно. Жирэмсэн байх магадлалтай, олон тооны хавьтагчтай, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй, цус алдалтын хүнд хэлбэртэй зэрэг бол тавиулж болохгүй. Тавиулсан үед хэрвээ ямар нэг зовиур, сэжигтэй зүйл илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй.

Дааврын арга
Дааврын эм,тариа,суулгац зэрэг орно.

  • Дааврын эм
    Холимог эм нь эстроген болон прогестерон гэдэг дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг. Үүнийг хэрэглэснээр өндгөн эс гадагшлах үйл явц дарангуйлагддаг. Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд 21 эмээ ууж дууссаны дараа 7 хоног завсарлаад дараагын эмийг дахин ууна. Завсарлагагүйгээр уух 28 ширхэгтэй эм бас байдаг. Энэ нь дааврын найрлагатай 21 ширхэг эм, дааврын найрлагагүй 7 ширхэг эмнээс бүрдэнэ. Дааврын найрлагагүй 7 ширхэг эмийг ууж байх хугацаанд сарын тэмдэг ирнэ. Холимог эмийг ихэнх эмэгтэйчүүд хэрэглэж болох бөгөөд энэ нь сарын тэмдгийг арай бага хэмжээтэй өвдөлт багатай ирүүлдэг бөгөөд төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлдэг. Уг эмийг төрсний дараах эхний гурван сард хэрэглэж болохгүй.
    Дан прогестерон агуулсан эм гэж байдаг. Энэ нь өндгөн эс гадагшлахаас сэргийлэхийн сацуу умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэн, эр бэлгийн эсүүд умайд нэвтрэх нөхцлийг хаадаг юм. Хөхүүл эхчүүд жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэхэд хамгийн тохиромжтой бэлдмэл. Хөхүүл биш эмэгтэй ч хэрэглэж болно. Хөхүүл эмэгтэйчүүд энэ бэлдмэлийг хэрэглэхэд 100 эмэгтэй тутмын нэг нь л жирэмслэх эрсдэлтэй. Хөхний хоргүй хавдар, умайн салст болон өндгөвчний хорт хавдараас сэргийлнэ.
  • Депо-провера тариа
    Энэ нь өндгөн эс боловсрохыг зогсоодог. Тариаг гурван сар тутамд тогтмол хийлгэвэл жирэмслэлтээс найдвартай сэргийлнэ. Хөхүүл эмэгтэй ч хэрэглэж болдог, эстрогений сөрөг нөлөөнүүдийг үзүүлдэггүй, умайн салстын хорт хавдраас сэргийлдэг гээд олон талын ашигтай.Бусад эмүүдийг бодвол энэхүү тариаг хэрэглэж байгаад болиход жирэмслэх чадвар нь дөрвөн сараар хожуу сэргэдэг.Төрсний дараа зургаан долоо хоногийн хугацаанд болон артерийн даралт ихэссэн, зүрхний багтраатай бол хэрэглэж болохгүй.
  • Норплант суулгац
    Норплант суулгац нь шүдэнзний модны хэмжээний зургаан ширхэг жижиг хуванцар капсулаас бүрдэнэ. Эдгээр капсулыг эмэгтэйн арьсан дор суулгадаг. Капсул бүр нь прогестин хэмээх даавар агуулдаг. Суулгац нь таван жилээс багагүй хугацаанд жирэмслэлтээс хамгаална. Мөн дуртай үедээ суулгацыг авч жирэмслэх боломжтой. Норплант нь өндгөн эс боловсрохыг зогсооно. Түүнчлэн умайн хүзүүний салиаг өтгөрүүлж үрийн шингэнг үтрээнээс умай уруу ороход саад учруулдаг. Энэхүү суулгац эстрогений сөрөг нөлөө үзүүлэхгүй, төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлдэг, умайн салстын хорт хавдраас сэргийлдэг зэрэг олон талын ашигтай.

72 цагийн эм
Энэхүү эм нь бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор ууж хамгаалах зориулалттай.Гадуур эмийн сангуудаар жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм гэх тодотголтой их олон эм бий.Гэвч тэр дундаас хамгийн найдвартай эм бол “Постинор”гэдэг эм юм.Жирэмлэлтээс 95-99% найдвартай хамгаалах чадвартай.Дотроо 2 ширхэгтэй байх бөгөөд нэгийг нь ууснаас хойш яг 12 цагийн дараа хоёр дахийг нь ууж хэрэглэнэ.Гэхдээ хоёуланг нь 72 цаг дотроо багтаж уух ёстой.Энэхүү эм нь жирэмслэлтээс хамгаалах таны хамгийн сүүлийн найдвар байдаг бөгөөд нэг удаа ууснаас хойш 6 сарын дотор дахин уухгүй байхыг зөвлөе. Учир нь энэ эм нь өндгөн эсийг жирэмслэх чадваргүй болгодог тул биед муу нөлөөтэй байдаг.
Дээр өгүүлснээс гадна арьсан доорх суулгац /имплантант, норплант/, үрийн суваг боох гэх мэт аргууд байдаг.
Төгсгөлд нь хэлэхэд, бид өөрсдөө л биедээ хямгатай ухаантай байж, бэлгийн хавьтлаас гарч болох эрсдлээс өөрийгөө хамгаалахгүй юм бол өөр хэн энэ талаар санаа тавих вэ дээ. Энэ бүхний эцэст эмэгтэйчүүд бид л бие сэтгэлээрээ хохироод үлддэг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

Жич: Дараагийн нийтлэлдээ жирэмсэн гэдгээ хэрхэн мэдэх вэ? Нэгэнт жирэмсэн болчихсон бол одоо яах вэ? гэх асуултад хариулт өгөхийг хичээх болноо.За тэгээд охидуудаа асууж лавлах зүйл байвал сэтгэгдэлдээ бичээд байгаарай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4831438/785/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211360
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
30126 hvnii bichig baraimtaar tursun yumaa yaj mongol hvvhdee yavuulah be [3] golo 2011-07-13 578
30125 장안동giin Bayalag hiamnii tsehiin utsiig meddeg hun baival helj ogooch yaraltai [1] ari_ariuna 2011-07-13 508
30124 baritsaagui hyamd bair tureeselne huuuue 2011-07-13 456
30123 eej naraa asuuh zuil bn [1] yasli 2011-07-13 551
30122 ** ХАЛУУНЫХАА АМРАЛТААР 7/29--8/2 болон 8/3-8/7 ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ **010-7566-7074 ***5- CAP** 2011-07-13 523
30121 hi bvsgvichvvdee lady_m 2011-07-13 503
30120 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file ollen 2011-07-13 467
30119 ◈◈◈IMD-577 загварын массажны аппарат ◈◈◈ G-THINK 2011-07-13 479
30118 ♠♠♠ LCD дэлгэцтэй даралтны аппарат♠♠♠ G-THINK 2011-07-13 578
30117 Орифлэйм Косметикс 2011. 7-Р САРЫН СЭТГҮҮЛ < 2011,06,26-2011,07,16 > G-THINK 2011-07-13 524
30116 ★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★ G-THINK 2011-07-13 510
30115 hurgugch avah gesen chini??????? [4] uniabo 2011-07-13 608
30114 <<МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН МЭДЭХИЙГ ХҮССЭН ТҮҮВЭР АСУУЛТ >>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-12 568
30113 <<<СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС >>>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-12 947
30112 asuuy????????????? [1] hehe_3333 2011-07-12 503
30111 0-5 nasnii hvvhdiin zuragtai nom zarna [1] 하늘 2011-07-12 1292
30110 hi asuuh zuil bna [1] lady_m 2011-07-12 461
30109 mashinii vzlegiin talaar helj ogooch [1] tmama 2011-07-12 442
30108 haan bank onoodor ajilj bgaa yu? [1] mgl 247 2011-07-12 481
30107 mongol dahi so elchingiin web site-g heleed uguuch [2] 소리 2011-07-12 613
30106 Илүүдэл жингээ хасъя гэвэл усан үзэм ид file shuurhai.com 2011-07-12 574
30105 asuuy? hunsnii zuil? [1] my husel 2011-07-12 575
30104 Секс, мах, шоколад гурав оюун ухаан хөгжүүлдэг shuurhai.com 2011-07-12 480
30103 Өтөлдөггүйн нууц shuurhai.com 2011-07-12 564
30102 Биений юм ирсэн үед ямар хүнснээс татгалзах вэ? shuurhai.com 2011-07-12 625
30101 Энэ 7-р сарын ерөнхий зурхай shuurhai.com 2011-07-12 751
30100 Үсээ хайрлацгаая shuurhai.com 2011-07-12 567
30099 Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ? shuurhai.com 2011-07-12 629
30098 Секс нас уртасгадаг file shuurhai.com 2011-07-12 875
30097 Өвчинтэй хүмүүс үүнийг унш ...!!! MAKE-UP 2011-07-12 495
30096 СЭВАН ЭМНЭЛЭГ ДЭЭР МОНГОЛ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР НЯМ ГАРИГТ ҮЗЛЭГ ХИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ Сэван Эмнэлэг 2011-07-12 453
30095 Түрхэх үү ? Түлэгдэх үү ? Одуудад хийгддэг Гоо сайхны шивээс хийнэ MAKE-UP 2011-07-12 505
30094 сайхан гуяний 3 дасгал shuurhai.com 2011-07-12 1541
30093 Сайхан ааш эмэгтэй хүний чимэг shuurhai.com 2011-07-12 568
» жирэмслэлтээс хамгаалах аргууд shuurhai.com 2011-07-12 2701
30091 хөхөө хэрхэн хадгалах вэ? shuurhai.com 2011-07-12 726
30090 viznii talaar yamar utasaar asuuj boloh ve [1] mongolo 2011-07-12 562
30089 TV BIG SALE+SHARAH SHUUGEE+HANAND OLGOGCH ORIGINAL MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР BASKETBALL8 2011-07-12 600
30088 Hi eejuudee yum asuuya [1] ari_ariuna 2011-07-12 525
30087 MONGOLRUU HUUHED AVJ YAVAH HUN BNA UU? [2] happygirls 2011-07-12 566
30086 herbalifeiin buteegdehuun hyamdraltai herb 2011-07-12 574
30085 endees mashin achhad??? [1] rainismmm 2011-07-12 594
30084 Asuuy medeh ni hariulaad ogoorei [2] Hunt nuur 2011-07-12 559
30083 yaraltai asuuya [1] mjlmjl 2011-07-12 491
30082 **55 %ХЯМД** СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ**/ОРЧУУЛГА VНЭГVЙ/**010-7566-7074** ***5- CAP** 2011-07-12 506
배너신청
자생병원

배너신청