jasen
Бичлэгийн тоо 4,494

Стандартчилал, хэмжил зүйн газар нь Төрийн далбааны стандартыг батлан гаргалаа. Стандартыг та бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна. 

Ангилалтын код:03.160

Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага ( Mongolian State Flag. General requirements )     MNS 6262: 2011 

Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22 -ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1       Зорилго

Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг  тогтооно. 

2       Хамрах ба хэрэглэх хүрээ

2.1 Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед  дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах,  цоолборлох, барлах)хамаарна.

2.2  Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх  (оёх, зурах, сийлэх, хэвлэх,хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү  стандартыг заавал дагаж мөрдөнө.

3      Норматив ишлэл

Энэ стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.

  • Монгол Улсын Үндсэн хууль
  • Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль
  • MNS 1-1   Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг:  Техникийн ажлын журам
  • MNS 1-2      Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг:  Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм   
  • ГОСТ Р 51130  ОХУ-ын далбаа.  Ерөнхий техникийн нөхцөл
  • ГОСТ Р 30470  Тусгаар Улсуудын Хамтын ажиллагааны далбаа. Техникийн нөхцөл
  • MNS 1835-2    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
  • MNS 1835-3    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
  • MNS 4010       Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
  • MNS 1835-5    Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт тодорхойлох арга
  • MNS 1835-8    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга
  • MNS 4072       Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга
  • MNS 4070       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга
  • MNS 4073       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд тодорхойлох арга
  • ASTM D 6613-08     Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага
  • Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилал

The international Association of Colour (IAC)

4      Нэр томьёо тодорхойлолт

4.1   Өнгөний загвар (CMYK)– Үндсэн өнгөний нийлбэрийн бүдүүвч       

        C–  cyan       (aqua)  –  усан өнгө

        M– magenta(pink)    – ягаан өнгө  

        Y  – yellow                –  шар өнгө

        K  – black                  –  хар өнгө

5         Төрийн далбаанд тавих ерөнхий шаардлага 

5.1      Далбааны өнгөнд тавих шаардлага

5.1.1   Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр зурагтай нийцсэн байна.

5.1.2   Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.

5.1.3  Далбааны гурав хуваасны нэгийн  хэмжээтэй дундах хэсэг нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) -ийн хөх өнгөтэй байна.

 

5.1.4   Далбааны  гурав  хуваасны  нэгийн хэмжээтэй   хоёр  талын  хэсэг  нь  (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) -ийн улаан өнгөтэй байна.

 

5.1.5  Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) -ийн алтан шар өнгөтэй байна. 

 

1-р зураг. Төрийн далбааны харагдах байдал

 

 

5.2        Далбааны хэмжээнд тавих шаардлага

5.2.1  Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.

5.2.1  Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн,  дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.

5.2.2  Төрийн далбааг үйлдэхдээ 2дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.

 

2-р зураг  Төрийн далбааны үндсэн хэмжээ

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо.

А - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.

Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.

5.3  Соёмбонд тавих шаардлага

5.3.1   Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.

 

3-р зураг. Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м.

5.3.2  Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна. 

 

4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт  

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд  0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.3    Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

 

5-р зураг Соёмбоны нар, сарны байгуулалт  

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр  авсан  тохиолдолд  1,5 а  нь 1,5 см,  4 а нь  4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.4   Соёмбоны  гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

 

 

6-р зураг. Соёмбоны гурвалжин болон  тэгш өнцөгтийнбайгуулалт

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.5    Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

 

7-р зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт

 

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.5    Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

 

8-р зураг. Соёмбоны баганын байгуулалт

 

5.4      Далбааны эд, түүнд тавих шаардлага

5.4.1  Төрийн далбааг ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан  хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.  

5.4.2  Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.

5.4.3 ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан  нэхмэл эдээр хийсэнтөрийн далбааны  гадна орчинд  байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.

6        Нэхмэл эдийг шалгах арга

6.1     Төрийн далбааны нэхмэл эдийг  дараах стандартын дагуу шалгана. Үүнд:

  • MNS 1835-2    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
  • MNS 1835-3    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
  • MNS 4010       Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
  • MNS 1835-5    Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт тодорхойлох арга
  • MNS 1835-8    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга
  • MNS 4072       Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга
  • MNS 4070       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга
  • MNS 4073       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд тодорхойлох арга

ТӨГСӨВ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4825338/270/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
3729 haluuni amaralt bolohgeed,,,,Шорлог хийх.......... deer23 2011-07-21 2113
3728 BMK (Big Mama King) - 야뇌 ~~~*oGoGo*~~~ 2011-07-20 1531
3727 HARAAL HELJ BAIGAA MUUR HAHAHAHA hahaha2011 2011-07-17 1817
3726 Монгол Наадам 2011 - Чонгжү Хот rfdianlu 2011-07-17 1576
3725 Наадмын шинэ клип manaa 2011-07-13 1490
3724 бөхийн барилдаан 9-н даваа deer23 2011-07-13 1403
3723 Үндэсний бөхийн барилдааны 10-н даваа deer23 2011-07-13 1401
3722 “Миний сарнай” Монголын богино хэмжээний кино .Sarnai. 2011-07-12 1581
3721 Minii Mongol Naadam....ih goe hiisen clip bna hu....... deer23 2011-07-12 1874
3720 helj uguuch zaluusaa!!! emuurlen 2011-07-12 1343
3719 GG-바람났어.....바람났어.........GG-바람났어 deer23 2011-07-12 1628
» Төрийн далбаа стандарттай болов deer23 2011-07-11 2343
3717 Hi,7 sariin 29,30,31 nd boloh 2011 JISAN VALLEY FESTIVAL ICHONii hna bolhiig heleed uguuch ZALUUSAA !!!! [1] Bayar_gn 2011-07-10 1835
3716 Их аварга Дагвадорж Пепсид худалдагдаж, Үндэсний ёс заншлаа уландаа гишгэлэ [4] deer23 2011-07-09 2059
3715 Тавантолгой маний мэдлээс гарч одов оо [3] deer23 2011-07-09 1843
3714 Natso - Love 2011 deer23 2011-07-09 1327
3713 One Dream...........&....BX хамт Quiza........$.......One Dream deer23 2011-07-09 1458
3712 Монгол наадам...........Монгол наадам...........Монгол наадам---Nara feat BX [1] deer23 2011-07-09 1917
3711 “Цогт тайж” шинэ кино .... ~~~*oGoGo*~~~ 2011-07-08 2018
3710 hockey togoldog ordon medeh hun bnu [1] hockey 2011-07-08 1706
3709 hocjkey togoldog ordon medeh hun bnu hockey 2011-07-08 1477
3708 The Call Project-Монгол богино кинонууд [2] Баатар-Эрс 2011-07-08 1664
3707 Солонгос хэлний 24 дэх удаагийн түвшин тогтоох KOREALRICH CO.,LTD 2011-07-08 1477
3706 Та аль Монгол вэ? Баатар-Эрс 2011-07-08 1417
3705 Zaluusaa yaraltai uzeerei file diskobar 2011-07-07 2054
3704 Дуудлага..... kino......kino......... file deer23 2011-07-07 1598
3703 .....................zodoon...........................ali n yalsan be...kkk deer23 2011-07-07 1904
3702 Солонгосчууд чинь цагаа тулахаар хятадуудаасаа дор хүмүүс юм биш үү [2] deer23 2011-07-06 1973
3701 "Монголд орж ирээд удаагуи сайн машин зарна maksimus 2011-07-06 1359
3700 TATTOO........SHIVEESE GEJ ......XO XOXO deer23 2011-07-05 8477
3699 футболка...OMSOH SHARDLAGA ALGA KKK deer23 2011-07-05 8343
3698 ESTOI MUNDAG ZALUU YUDAA........................KKK deer23 2011-07-05 1547
3697 Бидэнд хэлэх vг байна Баатар-Эрс 2011-07-05 1259
3696 duudlagaar mungunuu 2011-07-03 1335
3695 Yaraltai MGL butsana belit bna uu? Utas 010-4561-1910 [1] ALEKS 2011-07-03 1459
3694 MASH HYAMD HELNII KURS uyanga16 2011-07-03 1447
3693 TANII ZAAVAL MEDEJ BAIH ZUIL! joinmc 2011-07-02 1385
3692 28t er hunii pasportoor mgl butsna. utas 010-9996-0613 snaah 2011-07-02 1369
3691 DOWN LOW - Once Upon A Time (1998) file deer23 2011-07-02 1432
3690 임재범-사랑 ....Love - lim jae bum 시티헌터 (City Hunter) Ost file deer23 2011-07-02 1720
3689 티아라 (T-ARA) _ Roly Poly file deer23 2011-07-02 1453
3688 2NE1 - I AM THE BEST file deer23 2011-07-02 1272
3687 ... Никитон-Ялгуун ... M2M_Soko 2011-07-02 1293
3686 ... L-Guards - Хааяа... M2M_Soko 2011-07-02 1267
3685 ... Vanguish- Fortuna ... M2M_Soko 2011-07-02 5663
배너신청
자생병원

배너신청