Хайрдаа Илгээх Миний Сэтгэл

Уруул дурлам үнсэлтийг чинь санахдаа

Унтах нойрыг умартан  шүлэг тэрлэлээ

Халуу дүүгэм тэврэлтийг чинь үгүйлэхдээ

Харанхуй шөнө энхэр бодол хэлхэн уйдлаа

 

Сонор чимэглэх зөөлөн шивнээг чинь хүсэн

Сондор нулимс минь шөнөтэй хамт урслаа

Зүүд нойр хөглөсөн учирлуудаа дурсахад

Зүрх сэтгэл мөрөөдөлд автан хайлан уярлаа

 

Энхрийхэн чамайгаа хайрандаа өлгийдөн

Энгүй тансаг тавилан зөгнөн тайвширлаа

Хонгорхон чамайгаа өр зүрхнээсээ хайрлан

Хосгүй баяр жаргалыг анирлан хүлээлээ

profile