Монголын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Цогт тайж”-ийг Францын
CNC төвд сэргээн засварлуулж, дижитал хувилбарт шилжүүлэх ажил дууссан
байна. Энэ талаар өнөөдөр БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газрын дарга,
продюссор Б.Наранзун сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Цогт тайж”
киноны хоёр ангийг сэргээн завсарлах ажил үндсэндээ дуусч байгаа бөгөөд
наадмын өмнө тус киноны техникийн ажил хараахан дуусч, амжихгүй тул
наадмын дараа сэргээгдсэн хувь нь эх орондоо ирэх юм байна. “Цогт тайж”
киног сэргээн завсарлахдаа 35 мм-ын хальсан дээр буулгаж авахаар болон
тоон тэмдэгт шилжүүлж дижитал хэлбэрт болгох гэсэн хоёр ажлыг
төлөвлөөд одоогоор эхний ээлжид хальсан дээр буулгах ажил дуусах
шатандаа орсон тул наадмын дараа авчрахаар болжээ. Харин хоёр дахь ажил
буюу тоон тэмдэгт шилжүүлж дижитал хэлбэрт болгох ажил хийгдэж байгаа
бөгөөд энэ оны сүүлээр юм уу ирэх оны эхээр дуусахаар төлөвлөгдсөн
байна. Энэ дагуу киноны контратив хувилбарыг таван сарын 3-нд Францын
талд энэ сарын хүлээлгэн өгсөн бөгөөд хальсыг анх удаа Монгол, Франц
хоёр улсын гэрээний дагуу сэргээн засварлаж, дижитал хувилбарт
шилжүүлүүлэхээр гаргасан нь энэ юм. Ийнхүү Монголын нэгэн түүхэн бүтээл
орчин үеийн техникийн шинэчлэлийн ачаар цоо шинээр мэндэлж байна.