Бичлэгийн тоо 3,329

 Япон улсад суугаа Монголын ЭСЯ, ИНЕГ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Сэтгэл татсан Монгол” аялал зохион байгуулжээ. Энэ аялалд Японы өдөр тутмын сонин, мэдээллийн агентлагт ажилладаг сэтгүүлчид багтжээ. Тэдэнтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байцгаана уу. Бүгдээрээ танилцъя. Та бүхэн аль сонинд, ямар асуудал хариуцан ажилладаг вэ?

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Осаму гэдэг. Би чөлөөт сэтгүүлч. Танай сайхан оронд өмнө нь олон удаа ирж байсан. Энэ удаагийн аялалд Японы талын зохион байгуулагчаар оролцлоо. Хамт ирсэн сэтгүүлчдээ танилцуулъя. Казуаки Нагаи манай томоохон сонины нэг “Ёмиүри”-д эдийн засаг, гадаад харилцааны асуудлаар дагнан бичдэг. “Киодо цусин” агентлагийн сурвалжлагч Жим Кимимура Зүүн Азийн орнуудад 10 гаруй жил ажилласан. “Jiji press”-ийн сурвалжлагч Соутару Кита нийгмийн асуудлаар дагнан бичдэг. Накажима Минами сэтгүүлч цөмийн энергийн асуудлаар бичдэг, сүүлийн гурван сар Фүкүшимад ажиллаж, атомын цахилгаан станцын талаар мэдээ, мэдээлэл бэлтгэж байгаа.

Манай аяллын багийн хамгийн залуу нь сэтгүүлч Си Ишихара өдөр тут мын “Маиничи” сонины түүх, соёл болон гадаад мэдээ хариуцдаг. Аяллын багаа төлөөлөөд танай ард түмэнд баярлалаа гэдэг үгийг хэдэнтээ хэлье. Япончууд байгалийн гамшигт нэрвэгдэн, олон мянган хүн цаг бусаар нас барсан хүнд өдрүүдэд монголчууд чин сэтгэлээсээ тусалж нэг өдрийн цалин, нөмрөх хөнжил, өмсөх дулаан цамц гээд сэтгэлээсээ тусалсанд үнэхээр талархаж явдаг. Энэ бол манай хоёр орны олон жилийн найрсаг харилцааны илрэл болов уу.

-Өдөр тутмын сонины сэтгүүлч та бүхний дунд байгаа юм байна. Та бүхний өдрийн ажил хэдэн цагаас эхэлж, хэрхэн өрнөдөг талаар ярьж өгнө үү. Танай өдөр тутмын сонин хэдэн нүүр бэлтгэдэг вэ? Си Ишихара (“Маиничи” сонин )

-Танай өдөр тутмын сониныхон өглөө бүхэн цугларч юу хийх талаараа зөвлөдөг гэж сонссон. Харих манайх өөр. Бид өглөө бүхэн цугладаггүй. Хийх ажлаа, ямар сэдвээр бичихээ сэтгүүлчид мэддэг учир мэдээлэл авах байгууллага, компанийн ажлын цаг эхлэхэд ажлаа эхэлж, бэлтгэсэн мэдээллээ цахимаар явуулдаг. Би өөрөө олон улсын мэдээлэл дагнан бичдэг болохоор цаг хугацаанд баригддаггүй. Хамт ажилладаг хүмүүс маань амарч байхад би ажлаа хийж байдаг, ажиллаж байхад нь амарч байх жишээтэй. Сэтгүүлч хүн цаг хугацаанд баригдаж ажиллах ёсгүй гэж би боддог. Манай сэтгүүлчид цахимаар ажлаа хийдэг. Манай сонин ихэнхдээ 32, үйл явдлаас шалтгаалж түүнээс ч олон нүүрээр гарах нь бий.

 -Танай оронд сэтгүүлчийн ажиллах эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ. Сэтгүүлч шүүхийн танхимд дуудагдах нь хэр элбэг байдаг вэ? Жим Кимимура (“Киодо цусин” агентлаг)

-Уучлаарай би хариулахаасаа өмнө нэг зүйл асуумаар санагдлаа. Бид танай оронд ирээд сэтгүүлчид болон Радио телевизийн дээд сургуулийн оюутнуудтай уулзлаа. Энэ асуултыг удаа дараа асуух юм. Танай оронд сэтгүүлчдэд мэдээлэл авах боломж хомс, ял шийтгэл оноох нь элбэг байдаг уу?

-Тийм биш. Сэтгүүлчийн мэдээлэл олж авах нээлттэй бөгөөд шүүх, хяналтын байгууллагаар шийтгүүлсэн сэтгүүлч харьцангуй цөөн. Хөгжлийн зөрүүтэй хоёр оронд сэтгүүл зүйн салбарын ялгаа болон төстэй талыг мэдэхийн тулд асуусан юм. Соутару Кита ( “Jiji press” агентлаг)

-Манай оронд мэдээлэл олж авах боломж нээлттэй байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага бүр өөрийн гэсэн дотоод журамтай. Тэр байгууллагад ажиллаж байгаа бол сэтгүүлч журмаа л дагадаг. Зарим үед сэтгүүлч хуулийн байгууллагад дуудагдах нь бий. Эх сурвалжаа хэлээгүйнхээ төлөө ял зэм хүртэх тохиолдол цөөнгүй. Гэхдээ сэтгүүлч ёс суртахууныг хамгаас илүүд үздэг учир ийм асуудал бага гэж ойлгож болно.

Фүкүшимад цунами болж байхад та бүхэн хаана байсан бэ. Тухайн үед тэнд ажиллаж байсан сэтгүүлч та нарын дунд байна уу? Казуаки Нагаи (“Ёмиүри” сонин )

-Бид Токио болон бусад хотод ажлаа хийж байсан. Аймшигт үйл явдал болж байгааг 2-3 цагийн дараа олон улсын мэдээллийн агентлагийн мэдээг үзэж байж мэдсэн. Тухайн цаг үед Японы мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулаагүй.

Си Ишихара(“Маиничи” сонин )

-Би цунами болсны дараа Фүкүшимад очсон. Та бүхэн байшин барилга нурж, усанд урсаад ямар аймшигтай байсныг зурагтаар харсан байх. Үнэхээр хүнд байсан. Манай сонины сурвалжлагч цунами болох үед Фүкүшимад байсан юм. Усанд автсан олон хүн урсаад иржээ. Тэрбээр тэдэнд туслахыг оролдсон боловч зуугаад хүн дотор амьд хүн байгаагүй гэсэн.

-Накажима Минами та Фүкүшимад гурван сар ажиллаж байгаа гэсэн. Тухайн цаг үед ард иргэдээ айлгахгүй гэсэндээ атомын цахилгаан станцын талаар аль болох мэдээлэл тараахгүй байгаа талаар зарим эх сурвалж мэдээлсэн. Сэтгүүлчдэд энэ сэдэв хаалттай байсан уу. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Үнэн бодит мэдээлэл ард иргэддээ өгөх нь хамгийн чухал учир бидэнд мэдээлэл нээлттэй байсан. Тухайн үед ямар арга хэмжээ авч байгаа, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг бид шуурхай мэдээлсэн. Атомын цахилгаан станцыг засаж дуусгахаар хоёр үе шаттай ажил эхлүүлсэн. Ирэх сард Фүкүшимагийн атомын цахилгаан станцын I хэсгийг бүрэн засаж дуусгах төлөвлөгөөтэй. Одоо цацраг идэвхт бодис алдагдахгүй болсон гэдгийг эрдэмтэд албан ёсоор хэлсэн. Ирэх оны нэгдүгээр сард засварын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

 -Танай ард түмэн их тайван амгалан гэдэг нь дэлхий нийтийг доргиосон энэ үйл явдлаас харагдлаа. Та бүхэнд байгалийн энэ үзэгдлийн талаар байнга мэдээлэл өгч, сургуульд байхад чинь заадаг байсан уу? Осаму (чөлөөт сэтгүүлч)

-Манай багт багтсан хүмүүсийн ар гэр, дотнын хүмүүс нь цунамид өртөөгүй. Гэхдээ олон зуун хүн амь насаа алдсанд бид үнэхээр харамсдаг. Манай орны газар зүйн байрлалаас хамаарч газар хөдлөлт байнга болдог. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн ямар байх ёстойг япончууд сайн ойлгосон ард түмэн. Бага наснаас газар хөдлөлт, цунами ямар аймшигтай гэдгийг заадаг болохоор мэдээлэл сайтай байдаг. Хүнд цаг мөчид аль болох тайван байж, бусдыгаа болон өөрийгөө аврах ёстой.

-Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар АНУ, Япон улс манай орны эрх баригчидтай ярилцсан тухай манай сонин хамгийн түрүүнд мэдээлсэн нь олны анхаарал татсан. Энэ талаар та бүхэн ямар мэдээлэлтэй байна вэ? Жим Кимимура (“Киодо цусин” агентлаг)

-Таны нэрлээд байгаа гурван орны эрх баригчид ярилцсан нь үнэн шүү дээ. Манай улсад энэ тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, мөн л олны анхаарал татаж байлаа. Харин та бүхэн энэ талаар яаж мэдсэн юм бэ. Танай ард түмэн энэ мэдээлэлд таагүй хандаж байгаа гэж дуулсан юм байна? -Япон, АНУ-ын мэдээллийн сайтаас энэ тухай мэдсэн. Манай улс өргөн уудам нутагтай ч цөмийн хог хаягдал булшлах талбай болгон ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ энэ мэдээлэл гарсны дараа иргэд хэлж байсан. Мэдээж дургүйцсэн.

-Дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ, Япон Монголын Засгийн газартай зөвшилцөөд ийм шийдвэр гаргавал танай ард түмэн хэрхэн хүлээж авах бол?

-Монголчууд эх орон, газар нутгаа гэх сэтгэлтэй, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг уламжлалтай ард түмэн учир хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс ийм шийдвэр гарахгүй гэдэгт итгэж байна. Манай улсын Ерөнхийлөгч саяхан АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр АНУ-д ажиллаж, амьдарч байгаа олон иргэн энэ асуудлыг хөндөж, эрх баригчид хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна лээ.

 -Та бүхэн манай орноор аялаад богц дүүрэн буцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар сэдвээр дагнан мэдээлэл сурвалжлага хийхийг сонирхож болох уу? Накажима Минами (сэтгүүлч )

-Би танай орны зам, тээвэр, дэд бүтцийн талаар сурвалжлага бичнэ гэж бодож байгаа. Танай орны замын цагдаа нар удирдлагатай өөрөө явагч ашиглан замын хөдөлгөөнөө зохицуулж байна лээ. Замын хөдөлгөөнд саад учирч, ачаалал ихэссэн үед манай оронд цагдаа нар үүнийг ашигладаг. Орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж байгаа хэрнээ гэрлэн дохио нь ажиллахгүй байсан нь надад их хачирхалтай санагдсан. Танай нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд утасгүй интернэттэйг мэдээд их гайхсан. Би ийм байдаг гэж бодоогүй. Танай орон өдрөөс өдөрт хөгжиж байгаа юм билээ. Манай орноос цунамид  автсан машиныг танай оронд авчирч зарж байгаа гэж би сонссон. Далайн ус маш давстай байдаг учир машины эд ангийг гэмтээдэг. Тиймээс ийм машин худалдан авахгүй байхыг зөвлөе.

Соутару Кита ( “Jiji press” агентлаг)

-Би танай орноос их олзтой буцаж байгаа. Танай оронд ирээд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж болох талаар олон санаа төрлөө. Энэ талаараа эхлээд бичнэ. Дараагийн санаа их сонин байх болов уу гэж бодож байна. Танай орныг ардчилсан гэх боловч яг ирэхэд социалист орны өнгө аяс надад мэдрэгдсэн. Ардчилсан, социа лист нийгмийн аль нь давамгайлаад байгааг би ойлгоогүй. Энэ талаараа бичих болно.

Жим Кимимура (“Киодо цусин” агентлаг )

 -Танай орны байгалийн үзэсгэлэнт газар Тэрэлж, Цонжин болдог, Хөвсгөл гэх мэт газраар явлаа. Бидний үзсэн газар танай орны үзэсгэлэнт байгалийн зөвхөн нэг хэсэг нь гэсэн. Хөвсгөл нуур үнэхээр сайхан юм. Ямар сайхан цэнгэг устай юм бэ. Би өмнө нь Хөвсгөл нуурын тухай интернэтээс үзэж, зургийг нь харж байсан. Миний мэддэгээс хэд дахин сайхан юм гээч. Онгон байгалиа хамгаалж үлдсэн танай ард түмнээр бахархаж байна.

 Казуаки Нагаи (“Ёмиүри” сонин )

-Би танай оронд 20 жилийн өмнө Чингисийн онгоныг судлах төслийн ажлаар “Гурван гол” хөтөлбөрт хамрагдан анх удаа ирж байлаа. Түүнээс хойш найм дахь удаагаа ирж байгаа минь энэ. Үнэхээр сайхан байгальтай шүү, Монгол орон. Анх ирээд л танай улсын байгалийн сайхантай танилцсан болоод тэр үү ирэх бүртээ хөдөө явахсан гэж хүсдэг. Олон удаа ирж байхдаа би Хөвсгөл нуурыг үзэж чадалгүй, очихсон гэсэн бодолтой буцдаг байсан ч энэ удаа хүслээ биелүүлсэндээ баяртай байна.

Си Ишихара (“Маиничи” сонин )

-Би анх удаа танай оронд ирлээ. Танай орны байгалийн сайхныг биширсэн. Тэр дундаа Хөвсгөл нуур ямар сайхан юм бэ. Энэ тухай бичнэ.

 Осаму (чөлөөт сэтгүүлч)

-Ийм сайхан аялал зохион байгуулсан хүмүүст бид талархаж байна. Сэтгүүлч бидний бичсэн зүйлийг олон мянган хүн уншаад танай орныг зорих хүсэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Танай ард түмэн найрсаг, гаднын гэлтгүй биднийг чин сэтгэлээсээ хүлээн авч, байгалийн үзэсгэлэнт газраа үзүүлсэнд баярлалаа. Бид дахин танай оронд ирэхийг хүсэж байна. Дэлхийн бусад улс оронд байхгүй байгалиа энэ чигээр нь хадгалж үлдэхийг хүсье. Танай сэтгүүлчид манай оронд ирвэл бид ч бас таатай хүлээн авч, эх орноо танилцуулах болно.

Х.Оюунсүрэн

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4803825/1ec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
689 Нобелийн шагналтан Монголд лекц уншина 2011-07-21 8561
688 Хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан “Ice top”-ын гишүүнтэй ЭСЯ-ныхан уулзана 2011-07-20 6565
687 Зуслангийн байр шатаж, гэр бүлийн гурван хүн амиа алдав 2011-07-20 6672
686 НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГ, НАЙМАН АЙМАГТ АДУУНЫ ХАНИАД ТАРХААД БАЙНА 2011-07-20 6644
685 Хилчид контрбандын бүлгийн мөрөөр оров уу 2011-07-19 8339
684 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХЭЗЭЭ ВЭ 2011-07-19 6035
683 Адууны ханиадаар 500 гаруй морь өвчлөөд байна 2011-07-19 6158
682 Хэн ч таагаагүй наадам буюу Нэг наадмаар хоёр цол авсан аварга 2011-07-18 7228
681 ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВИЙН САНД МОНГОЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ 2011-07-18 7436
680 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ДЭЛГЭНҮҮЛЖ, ДЭНЖ ХОТОЙЛГОН БАЙЖ НААДЛАА 2011-07-18 7930
679 АТОМ АЙМААР БИШ 2011-07-08 7294
678 ЮУН ТАВАНТОЛГОЙ, НААНА ЧИНЬ НААДАМ 2011-07-08 7012
677 ТҮҮХТ ОЙД ЗОРИУЛСАН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 2011-07-08 7632
676 Эрээн илжиг мэндэлжээ [1] 2011-07-07 7399
675 ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ АВЛАА 2011-07-07 6931
674 Д.ЭНХБАТ: АТГ-ынхан намайг шалгах байх 2011-07-07 6515
673 НААДМЫН БӨХИЙН БАЙ 2011-07-06 7169
672 Р.ГОНЧИГДОРЖ: ТОЙРОГГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БАЧИМДАХАА БОЛЬЁ 2011-07-06 6596
671 ГОЦ МЭРГЭН Ц.ХҮДЭРЧУЛУУН: Би үндэсний сураар ид амжилт гаргах насан дээрээ яваа 2011-07-06 8458
» Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай ярьсан нь үнэн шүү дээ 2011-07-06 7088
배너신청
자생병원

배너신청