Бичлэгийн тоо 3,329

iPhone 5” хэзээ худалдаанд гарах, ямар “ид шид”-тэй талаар хэлэлцэж байх зуур БНХАУ-д түүнийг аль хэдийнэ үйлдвэрлэж эхэлжээ. Дэлхийн нэртэй брэндүүдийн үнэртэн, хувцас, цүнх, нөүтбүүкээс эхлээд чихэр, цэвэр ус хүртэл жинхэнээс нь ялгахад бэрх дуураймлуудтай бид газар сайгүй тааралддаг. “Хулхи” бараанаас олсон орлого жилд дэлхий даяар 600 тэрбум ам.долларын ашиг олдог байна. АНУын Нью-Йорк хотын захиргаа “хулхи” бараа үйлдвэрлэж буй компани, хувь хүмүүсийг торгох, шоронд хорих тухай хуулийг хэлэлцэж буй энэ үед “Forbes” сэтгүүлээс хамгийн их дуурайлган хийдэг найман бараа бүтээгдэхүүнийг шалгаруулав

. Европын төв банкнаас хийсэн судалгааны дүнд 50 еврогийн дэвсгэртийг хамгийн их хуурамчаар үйлддэг болохыг тогтоожээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас мөн оны арванхоёрдугаар сарын хугацаанд цагдаа нарын илрүүлэн хураасан хуурамч мөнгөний 43.5 хувь нь 50 еврогийн дэвсгэрт байсан гэнэ. Хуурамч мөнгө хамгийн их үйлдсэн орноор Бельги тодорсон аж. ОХУ-ын Сочи хотод 2014 онд болох Олимпийн наадамд зориулсан бэлэг, дурсгалын зүйлсийг дуурайлган үйлдвэрлэх нь эрс ихэссэн байна. Ирэх долдугаар сард Олимпийн наадмын бэлгэ тэмдэг бүхий дурсгалын болон эд өлгийн зүйлс худалдаанд гарна хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар “Сочи-2014” гэсэн бичиг бүхий 72 000 ширхэг барааг БНХАУ, Турк, Казахстанаас хураасан гэнэ.

Олимпийн бэлгэ тэмдэгтэй “орги” барааг зөвхөн “Bosco Sport” сүлжээ дэлгүүрүүдээр худалдах аж. АНУ-ын Брэдфорд хотод жил бүр “Zippo” брэндийн 12 сая асаагуур үйлдвэрлэдэг. “Zippo Manufacturing Company”-ийн хийсэн судалгаагаар мөн тооны хуурамч асаагуурыг БНХАУ-д үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлдэг байна. “Мөнхийн гал” гэгддэг “Zippo” асаагуур нэг ширхэг нь 14 ам.доллараас дээш үнэтэй бол “Риппо” хэмээн хочлогддог дуураймал нь ердөө хоёр ам.доллар. Дэлхийн хамгийн алдартай бяслагуудын нэг болох “Emmentaler Switzerland”-ыг дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг жил бүр 3000 тонныг зах зээлд нийлүүлдэг хэмээн “Forbes” онцолжээ. XII зуунаас эхтэй энэ алдарт бяслагийг Альпийн нуруунд идээшлэдэг үхрийн түүхий сүүнээс гаргаж авдаг бол “Emmentaler Switzerland” гэсэн шошго бүхий дуураймал бяслагийг боловсруулсан сүүгээр хийдэг аж. “Louis Vuitton” өөрсдийнх нь барааг дуурайлган үйлдвэрлэж буйтай тэмцэхэд жилд дунджаар 15 сая евро зарцуулдаг.

“Louis Vuitton Speedy”, “Louis Vuitton Alma” загварын цүнхнүүдийг хэдэн тонноор үйлдвэрлэдэг гэнэ. Нэг ширхэг нь 650 орчим ам. долларын үнэтэй дээрх цүнхнүүдийг зургаа дахин хямд худалдан авахыг хүсэгчид олон байдаг нь мэдээж. Түүнээс гадна энэ брэндийн үнэнч хэрэглэгчид ч дуураймлыг нь хааяа ялгадаггүй гэнэ. Викториа Бекхэм нэгэн арга хэмжээний үеэр “хулхи” LV барьж, тус компанийн уран сайхны захирал асан Марк Жейкобсоос зэмлэл сонсож байсан удаатай. Хэдэн жилийн өмнө моодонд орж, Холливудыг хүртэл байлдан дагуулаад амжсан UGG гутлыг дуурайлган хийх нь ихэсчээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн 244 000 хос хуурамч UGG гутлыг Европ руу гаргах гэж байгаад хураалгаж байжээ.

“Deckers Outdoor Corporation” компани өөрсдийнх нь бүтээгдэхүүний дуураймлыг интернэтээр зарж байсан 4783 цахим хуудсыг хаасан аж. Щвейцарийн цаг хэмжих төвийн тусгай зөвшөөрөл бүхий “Rolex” цаг багаар болоход 4000 ам.долларын үнэтэй. Харин Зүүн Өмнөд Азийн орнуудад хуурамчаар үйлдвэрлэсэн цагийг хүмүүс интернэтээр 50-60, заримдаа бүр 10 ам.доллараар худалдан авдаг гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд 40 сая орчим хуурамч “Rolex”-ийг зах зээлд нийлүүлсэн гэсэн статистик тоо байна. Эрнэст Богийн санал болгосон үнэртнүүдээс Коко Шанель 5-дахийг нь сонгосон гэдэг. 90 жилийн түүхтэй “Chanel ¹ 5” хамгийн сайхан үнэртэй усны жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй хамгийн их дуурайлган хийдэг бүтээгдэхүүний тоонд багтав. 7.5 мл нь 95 ам.долларын үнэтэй энэ усны дуураймлыг зөвхөн ширхэгээр, гудамжинд биш гоо сайхны томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалддаг аж. 90 мл-ээр савласан “Chanel ¹ 5” 80-90 ам.доллар байвал мэдээж энэ нь “но”- той. Нэрийн барааны дэлгүүрээс л аваагүй бол хулхи байх магадлал өндөр байдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4783695/412/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
» 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청