Бичлэгийн тоо 3,329

Бразил-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолт Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өчигдөр болж, Монголын шигшээ Мьянмарын багийг хүлээн авч тоглолоо. Зургадугаар сард гарсан дэлхийн хөлбөмбөгийн чансаанд Мьянмарын баг 167 дугаарт бичигдсэн бол Монголын шигшээ 179-д эрэмблэгджээ. Манай багийн ахлагч Д.Лүмбэнгарав гэмтэлтэй тул Б.Гарьдмагнай ахлагчийн туузыг зүүж, багаа тулаанд оруулсан. Хэдийгээр талбай дээрээ тоглож байгаа ч манайхан тоглолтын эхэнд сандарч, тэвдэн, бөмбөгөө алдаж байлаа.

Америкаас дуудаж ирүүлсэн А.Мөрөн урд хэчнээн гүйсэн ч түүнд бөмбөг бараг очихгүй байв. Хааяа нэг сөрөг довтолгоо хийснийг эс тооцвол бөмбөг ихэнхдээ манай талбайгаас гарахгүй байсан. Үзэгчдийнхээ өмнө тоглоход биеэ бариад хэцүү байдаг гэж манай нэг тоглогч хэлсэнчлэн үнэхээр хөдөлгөөн муутай харагдаж байв. Гэвч эхний үеийн дунд хэсгээс хоёр ч удаа аюултай довтолж, гоол оруулах дөхсөний дараанаас тоглолт орж эхэллээ. Манайхан ихэнх довтолгоогоо зүүн жигүүрээр эхлүүлж байсан ч сүүлийн дамжуулалт оновч гүйгээс бөмбөг оруулах болом жоо алдсаар эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед огт өөр баг орж ирсэн юм. Дасгалжуулагч С.Эрдэнэбатын үүрэг сургаал үр дүнгээ өгч, манайхан ч Мьянмарыг хожиж чадна гэдэгтээ итгэлтэй болсон байв. Ингээд л дайрч эхэлсэн. Талбай дээрээ хожихгүй бол дараагийн тоглолтод хэцүү тул дасгалжуулагч дайрах тушаал буулгасан нь мэдээж. Хоёрдугаар үеийн хоёрдахь минутад манай багийнхан баруун жигүүрээс довтлон, Мьянмарын хамгаалагчдын толгойг эргүүлсэн уран хувилбар хийж, 10 дугаартай Х.Цэнд-Аюуш сайхан гоол хийлээ.

“Дахиад, дахиад” гэх үзэгчдийн уухайд хариу өгөхөөр довтлон, дамжуулалт нь ч оновчтой болж, хэр барагтай бөмбөгөө алдахаа больжээ. Мьянмарынхан тоог тэнцүүлэх санаатай холын дамжуулалт хийсэн ч хамгаалагч нар хиймэл отон тоглолтод оруулан зогсоож байв. Хааяа нэг хаалга руу цохисныг нь хаалгач Ц.Ганбаяр аюулгүй болгож байлаа. Хугацаа дуусах дөхөх тусам өрсөлдөгчид маань шатаж эхэлсэн бололтой, дүрэм зөрчиж эхэллээ. Улмаар тэдний нэг нь улаан хуудсаар бангадуулаад талбайг орхин одсоноор манай баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод анхныхаа ялалтыг авах нь ойлгомжтой болсон. Одоо тэднийг долдугаар сарын 3-нд Мьянмарын талбайд хүнд хэцүү тоглолт хүлээж байна. Энэ давааг давчихвал “Хөх чоно”-нуудыг Оманы баг сорино. Түүхэн ялалт байгуулсан шигшээ багтаа амжилт хүсье. Тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр Мьянмарын дасгалжуулагч Милан Живадинович “Бид 23 хүртэлх насны залуу тамирчдаа авчирсан. Өнөөдрийн тоглолтод хо жиж чадаагүй ч нутагтаа ялна гэдэгтээ улам итгэлтэй боллоо.

Манай шилдэг таван тоглогч Монголд ирээгүй” гэж ярив. Харин Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат “ОХУ-д бэлтгэл хийсэн маань их тус болсон. Ялна гэсэн зорилгодоо хүрсэндээ баяртай байна. Мьянмарын багийн талаарх мэдээллийг интернэтээс л авч байлаа. Сөрөг довтолгоо хийдэг, хурдтай баг юм. Мьянмарт энэ бүрэлдэхүүнээрээ тоглоно. Ялахын төлөө л зүтгэнэ дээ” гэж ярьсан.

М.СУГАРАА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4773368/6b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
» ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청