Бичлэгийн тоо 3,329

Дөрөв дэх нь гурав дахьдаа урьдын өрөө төлж барагдууллаа. Монгол Улсын экс болон эдүгээгийн Ерөнхийлөгч нарын панз үүгээр эцэслэн тэглэгдэх үү, эсвэл дам үсэрч, намуудыг дахин задрах, нэгдэж нийлэх үйл явц руу тэлэх үү гэдэг асуудал энэ өдрүүдээс ирэх жилийн сонгууль хүртэлх гол дуулиан болж үргэлжлэх төлөвтэй. Ц.Элбэгдорж Н.Энхбаярт нүүр өгөлгүй луу унжиж чадах байсан.

МАХН-ын нэр МАН-ын хууль ёсны өмчид үлд лээ гэхэд Төрийн тэргүүний гарнаас хуруу, нүүрнээс хамар нь тасарчихгүй. Гэхдээ Ерөнхийлөгч зориглон Дээд шүүхэд нөлөөлж орхижээ. Ганц нүүдлээр гайгүй хэдэн бод идэхгүй юм бол экс тэргүүнд үйлчлэхийн хэрэг Элбэгээд мэдээж байхгүй. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн талбарт дахин халз тулах нь ойлгомжтой тул тэд Үндсэн хуулийн цэцийн дээгүүр алхсан тохироогоо чухам энэ хүрээнд авч үзсэн болов уу.

ГУЙВАЛ МАН Л ГУЙНА

МАХН-ыг хүлээн зөвшөөрснөөр Элбэгээд ирэх эхний оноо АН-аар дамжих болно. МАХН-аар МАН-ын нервийг барах тусам АН-д аятай. МАН үүрээ эвдүүлсэн шоргоолжны бүл шиг юу юугүй үймэлдэхгүй ч гэсэн нэг жил хүрэхгүй хугацааны дараа болох сонгууль хүртэл зугуухан бужигнаж амжих билээ. МАН-д эмх замбараагүй байдал үүсвэл цэгцэлж үл амжих саармаг хугацааг АН-ын илгээлттэй ардчилсан Ерөнхийлөгч овжин эхлүүллээ. Улс төрийг хатуу, харгис хэмээн хүлээн зөвшөөрөх үүднээс харах юм бол Ц.Элбэгдоржийн буруу гэж юу байх билээ.

МАХН нэрээр улс төрийн 19 дэх нам мэндэлж байгаа тохиолдолд УИХ-ын 2012 оны сонгуулийн санал улаан талбартаа хоёр хуваагдах болж байна. Нэг бус тандалтаар МАХН-ын рейтинг яг одоо тав орчим хувьтай байгаа юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын баярын нулимстай амалсан “өдөр болгон барих сюрприз” биелбэл сонгуулийн өмнө гэхэд энэ үзүүлэлт хоёр оронтой тоо руу цойлж таарна. МАН өөрт хатуу хадгалагдаж байгаа 20 гаруй хувийн саналыг 50 руу дөхүүлье гэхэд үүнээс нь автоматаар сорох “охин” бойжиж байна. Ардын намын “намрын халуун өдрүүд” наадмын наахна эхэллээ.

МАХН-тай нэгдэх санал бүхий гишүүд нь байр сууриа илэрхий хэлж эс зүрхлэн, хий дэмий “бор шувуу” нисгэж сууна. МАН-ын удирдлагуудын дунд МАХН-тай нэгдэх бодолтой хүн одоогоор үгүй ч УИХ-ын сонгуульд “МАН-МАХН” гэсэн эвсэл байгуулж орох төлөвлөгөөг эрс няцаах нь эртэдсэн хэрэг болох юм. Тэгээд хэн хадаг барих вэ? Н.Энхбаяр лав биш. Гуйлгах гэж эхлүүлсэн операцийнхаа тэхий голд ирчихсэн хүнд МАН-ын дарга нараас л хадаг ирж таарна. С.Батболд ичих нь үү, У.Хүрэлсүх нүүрээ ширлэх нь үү. Н.Энхбаяр төсөөлчихсөн инээж суугаа даа. Чухам МАН-ын лидерүүд нэрэлхүү зандаа тээглэн хэр удаан гэдийхээс шалтгаалж МАН-МАХН-ын эвсэл, эс бөгөөс нэгдэл 2012 оны сонгуулийн өмнө төрөхгүй байж болох юм.

УИХ-ын сонгуулиар шинэ Парламент бүрдсэний дараа МАХН-д суудал алдсан МАН олонх болохын төлөө МАХН-ыгаа гуйж л таарна. Н.Энхбаярт мөнх гэдийснээс 2012-2016 оны УИХ-д олонх байж эрх мэдэл, мөнгө санхүүгийн хуваарилалтыг атгах нь “ариун явдал” болж хувирна. МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн буухианд ч тэр, уралдаж тамир алдсанаас уусаж нэгдэхээ илүүд үзэх биз ээ. МАН, МАХН эс нэгдсэн тохиолдолд Элбэгээд бүр сайн л биз. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдвөл ялна гэдэгтээ төгс итгэлтэй байдаг ганц хүн бол Н.Энхбаяр. Түүнд МАХН-ыг бэлэглэснийхээ шанд МАН-ын өрсөлдөгчийг сульдаах төслөө батлуулаад авлаа. Элбэгээ энэ мэт бодыг хэд хэдээр нь бараг идчихээд Төрийн айлчлалаар Украиныг зорив.

Тэрбээр эх орондоо ирээд хамгийн түрүүнд хийх ажил нь МАН-д сонгуулийн шинэчлэлээр шахалт үзүүлнэ. Энэ шахалтыг Н.Энхбаярын төлөө хийх хийсвэр муйхар дарамт гэж үзэж боломгүй. МАН-ын лидерүүдийн нэг С.Баярын аль эрт уриалж сонгуульд ялсан сонгуулийн төгөлдөршил гэж бий. МАХН, Сонгуулийн хууль гээд МАН-ын хувьд тун түвэгтэй нөхцөл байдал үүслээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4761668/495/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
» Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청