Número de documentos 3,329

Монгол Улсад Засгийн газар байна уу, үгүй юу? Байгаа бол ажиллаж байна уу, үгүй юу гэж эргэлзэхээр. Юмны үнэ өдрөөс өдөрт өсөж, нийгмийн бухимдал тэлэн чинэрч, тэсрэх шахам байгааг Сү.Батболд болон түүний командынхан хэрхэн болгоож суугаа юм бол. Цэнэг нь дууссан батарей шиг тэр хавиас таг чиг. Бодлоор болдог бол яг одоо монгол хүн бүр жагсдаг бол жагсаад, бичиг захидал илгээх бол илгээгээд Засгийн газрыг байж суухын аргагүй болтол “дарамталж” байх ёстой юм. Энэ хаваржингаа бид хууртагдлаа. “Хомсдол үүсэхгүй, шатахууны нөөц хангалттай. Үнэ өсөхгүй” энэ тэр гээд байсан сайд, дарга нар тань хаачсан вэ? Ерөнхий сайд аа! АИ-92 бензин литр нь 2000 төгрөг болж, автомашины уртаас урт дараалал ШТС-уудад өдөржин шөнөжин үүсээд байхад өнөө Д.Амарсайхан дарга “Зохиомол хомсдол” гэдэг алдартай хулхи үгээ инээж байгаад яриад суух ямар зэвүүн байна вэ.

Өрөөнөөсөө ч ховхрох завгүй ажиллаж байх учиртай Д.Зоригт сайд тахиаг хэрхэн амттай шардагаа гайхуулан телевизийн эфир эзэгнэх нь юутай их тавлал байв аа. Шатахууны гачаалд орсон улс орон даяар энэ өдрүүдэд хараал бухимдлын үгс нисэлдэн, хар энерги харин ч хангалттай хуримтлагдаж байна. Худлаа ярьсаар шийдвэртэй алхам хийгээгүйнх нь хариуцлагыг таны тэргүүлсэн Засгийн газартай тооцох л болох нь. Үймээн самуунд нийтийг өдөөн турхирч байгаа юм биш ээ.

УИХ, Засгийн газарт хандаж яг одоо Монгол Улсад шатахуун боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарга хэмээн шаардаж жагсаал цуглаан хийх хэрэгтэй болж. Нум сум агсаж, чулуу модоор зэвсэглэж, хараал зүхэл бололгүй улс төрийн хэлээр бол тайван цуглаан жагсаалыг яагаад хийж болохгүй гэж. Жагсаж цуглана гэхээр л үймээн самуун гаргаж, хуулиас давж алхах асуудал биш юм. Авилга, хүнд суртал, ёс суртахууны ялзралд орж, чих дүлий, нүд харалган болсон төр засгийн аппаратурт ийм замаар л нөлөөлөх юм шиг байна. Бүгдээрээ нэгдэн шаардаж байж, явцуу улстөрчдийн хувийн амбийцийг давж, Монгол Улсын амин чухал эрх ашгийн төлөөнөө шийдвэрийг эрх баригчдаас гаргуулж чадна.

Монголчууд аль арваад жилийн өмнө нефть боловсруулах үйлдвэр байгуулчих боломжтой байсан. Байснаар барахгүй Дархан-Уул аймагт ийм үйлдвэр байгуулаад нефть боловсруулж байсныг эрх баригчид болиулсан нь саяхан. Яагаад, хэний эрх ашгийн төлөө нефть боловсруулах үйлдвэртэй болох санаа санаачилга,  төслүүд нам дарагдаад байна вэ? УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс эхлээд шатахуун, түлшний бизнестэй эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд Засгийн газар баглуулчихаад яаж ч чаддаггүй гэх ам дамжсан яриа үнэн бол тийм дөнгөнөөс үтэр түргэн зоригтой салахын төлөө Засгийн газар яагаад хичээдэггүй нь сонин. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шатахууны импортын бодлогыг төр гартаа авах хэрэгтэйг ухаарлаа. Хувийн компаниудад даатгах нь ямар аюултайг бид харж байна” хэмээн чинхүү үнэнийг хэлсэнд олон нийт ямар ихээр талархав аа.

“Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “МТ” гэсэн компаниуд шатахууны үнийг хүссэнээрээ л хөдөлгөдөг зуршилтай болж. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл хувийн компаниудын явцуу өрсөлдөөн Монгол Улсыг хямруулах шахаж байна шүү дээ. Шатахуун импортлогч манай компаниудын үйл ажиллагааны талаар дандаа бие биенийхээ бизнесийг унагаж дарахын төлөө өрсөлдөж тэр дунд нь улс орны ашиг сонирхол хохирч байдаг талаар олон жишээ баримт татаж болж байна. МИАТ-ийн онгоц шатахуу наа БНСУ, БНХАУ, ОХУ руу нислэг хийхдээ тэндээс банкаа дүүргэд гийг тэр болгон хүн мэддэггүй байх. “Сод Монгол”, “Шунхлай” компаниуд МИАТ-ийн шатахууныг нийлүүлэх монополь эрхтэй юм гэсэн. Гэтэл тэдний нийлүүлсэн шатахуунаар онгоцоо цэнэглээд нисээд байх аваас МИАТ компани хагас жилийн дотор л дампууралд орно. Үүнийг ИНЕГ, МИАТ-ийн дурын ажилтан яриад тайлбарлаад өгнө.

Дээрх компаниудын маш өндөр үнээр шахсан шатахууныг зөвхөн дотоодын нислэгт зарцуулдаг болохоор Улаанбаатараас Токио нисэхтэй адил үнээр монголчууд дотооддоо үйлчлүүлдэг болчихоод байгаа юм. Засгийн газар шатахууны асуудлаар шийдвэр гаргах, тэр тусмаа хэзээ дотооддоо шата хуун боловсруулдаг үйлдвэртэй болохоо шийдэж, тендерээ зарлах цаг болжээ. Урагшгүй ноёнд ухаангүй албат заяадгийн жишиг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан гэдэг хачин нөхөр дээр харагддаг.

Газрын тосны газартай болсноор Монголд ямар гээч дэвшил гарсан юм бэ? Газрын тосны талаар баримтлах Засгийн газрын бодлогыг гардан хэрэгжүүлэх учиртай энэ газар юу хийдгийг нь, Д.Амарсай хан хэмээх хий тэй юм шиг дэлгэц дүүрэн худлаа инээж, худлаа ярьсан нөхөр Монгол Улсыг шатахуу ны хомсдолд оруулсныхаа төлөө яагаад хариуцлага хүлээдэггүйн учрыг гайхаад барахгүй. Дорнодыг сүйрүүлж буй “Петро дачин Тамсаг” нэртэй Хятадын компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг түр зогсоосонд энэ эрхэм дарга дургүйцэн, даруйхан шийдвэрээ цуцлахыг шалгалтын комисст тулган дарамтлах болсныг Ерөнхий сайд С.Батболд таныг дэмжин сайшааж суудаг гэж бодохгүй байна.

Шатахууны хомсдол жишгийг бухимдуулаад аргаа барж байхад сайд Д.Зоригт тахиа шарсан шигээ телевизийн дэлгэц дүүрэн малилзаад зог сож байгааг доромжлол гэхээс яахав. Сайхан цагийг мөрөөдөж наашлуулдаггүйг монголчууд ойлгох болсныг сайд та ч анзаарч буй биз ээ.

Д.САРАН

List of Articles
Título Fecha Leídos
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ Jul 04, 2011 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file Jul 04, 2011 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан Jul 04, 2011 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ Jul 02, 2011 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв Jul 02, 2011 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг Jun 30, 2011 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ Jun 30, 2011 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] Jun 30, 2011 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ Jun 28, 2011 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ Jun 28, 2011 8209
» ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР Jun 28, 2011 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно Jun 27, 2011 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР Jun 27, 2011 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ Jun 27, 2011 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ Jun 24, 2011 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа Jun 24, 2011 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Jun 24, 2011 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ Jun 23, 2011 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР Jun 23, 2011 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ Jun 23, 2011 6955
배너신청
자생병원

배너신청