Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366





МИАТ компанийн нэмэгдэл нислэгийн асуудлыг Солонгосын эрх бүхий байгуулагууд өдий болтол удаашруулж байгаад бид туйлын харамсаж байна.   
 

 

“МИАТ” компанийн Солонгосоос Улаанбаатар луу ирэх нислэг саатаж, алба, амины ажлаар зорчих гэж байгаа 200 гаруй иргэд бухимдаж байгаа талаарх мэдээлэл манайд ирлээ. Энэхүү мэдээллийн дагуу “МИАТ” компанийн хэвлэлийн төлөөлөгч Л.Ундралаас тодруулсан юм.
 
 

Солонгосоос Улаанбаатар орох чиглэлийн МИАТ компанийн онгоц саатаж, 200 хүн Солонгосд гурав, дөрөв хонож байгаа гэсэн. Мөн шинээр гаргасан онгоцыг хүлээж авахгүй байгаа гэсэн. Энэ талаар тайлбар хийнэ үү?

 
 

-      МИАТ хувьцаат компанийн онгоц нислэгт тэнцэхгүй зэргээс үүдэн нислэг саатсангүй. 2011 оны зургадугаар сарын 23-24-ны өдрүүдэд нэмэлт нислэг хийх эрхийг Солонгосын холбогдох албаныхан өгөхгүй байгаагаас үүдэн энэхүү нэмэлт нислэгүүд хийгдэхгүй байна. МИАТ компани нь хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монголын талаас албан ёсоор томилогдсон авиа компани юм.

 

Яг өнөөдрийн байдлаар нислэг саатсан ажлын тухайд ямар арга хэмжээ авч байна?

 
 

-       Өнөөдрийн байдлаар зургадугаар сарын 22, 23-ны өдрүүдийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэг цуцлагдаад байна. Нийт 280 зорчигч Улаанбаатарт ирэхээр Сөүл хотод хүлээж байгаагаас18 зорчигч нь өөрсдийн зардлаар Сөүлээс Бээжин хотод ирж, Бээжингээс Улаанбаатарын чиглэлд өнөөдөр өглөө буюу 2011 оны 6 дугаар сарын 27-ны ОМ224 нислэгээр ирж байна. Эдгээр зорчигчдын зөрүү төлбөрыг Улаанбаатарт ирсэн хойно олгохоор болоод байгаа. Маргаашийн нислэгүүдэд  Б767-300 онгоц нисгэхээр төлөвлөж байгаа ба тухайн өдрийн зорчих зорчигчдоос гадна хүлээгдэж буй 100 зорчигчыг тээвэрлэх зэргээр цуцлагдасан нэмэлт нислэгийн зорчигчдыг Улаанбаатарт тээвэрлэн авчрахаар төлөвлөж байна. Яг өнөөдрийн нислэгээр хүлээгдэж байсан 100 гаруй зорчигчдоо авчирч байгаа.

 

Тэнд байгаа иргэд ихээхэн бухимдалтай байгаа. Тэдгээр хүмүүст танай компанийн зүгээс ямар нэг тусламж үзүүлж байгаа юу?

 
 

-       Зорчигчдын тав тухыг алдагдуулахгүйн тулд бид байр, хоолоор үнэгүй үйлчилж байна. Мэдээж иргэд бухимдалтай байгаа. Тиймээс бид яаравчлан арга хэмжээ авахын тулд ажиллаж байна гэсэн хариултыг бидэнд өглөө.

 

“МИАТ” компанийн зүгээс өөрсдийн нэр хүнд, байр сууриа хадгалж үлдэхийн тулд Солонгосын чиглэлийн нэмэлт нислэгийн талаархи байр сууриа илэрхийлсэн доорх мэдэгдлийг хийжээ.

 

Уг мэдэгдэлд: “МИАТ” компанийн нэмэгдэл нислэгийн асуудлыг Солонгосын эрх бүхий байгуулагууд өдий болтол удаашруулж байгаад бид туйлын харамсаж байна.   МИАТ компани нь Монгол Солонгос хоёр улсын хооронд байгуулсан агаарын харилцааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд  Монголын талаас албан ёсоор томилогдсон авиакомпани билээ.

 

 

Энэ учраас  МИАТ компани нь зуны улиралын зорчигчдийн өсөн нэмэгдэж буй эрэлт шаардлагыг хангахаар нэмэгдэл аялалыг төлөвлөн үйлдэх үүрэгтэй эрхтэй. Гэвч Монгол Солонгосын агаарын харилцааны хэлэлцээрийн мухардалд ороод байгаа асуудлыг шийдүүлэхээр МИАТ компанийн нэмэгдэл нислэгийг боон хаагдуулж шахалт үзүүлэн иргэд зорчигчдод чирэгдэл учруулж байгаа нь зохисгүй үйлдэл гэж үзэж байна.  Солонгосын холбогдох албаныхан Кореан Эйр компанийн нэмэгдэл нислэгэд зөвшөөрөл олгосон атлаа МИАТ-ын аялалд зөвшөөрөл олгохгүй  ялгаварласан бодлого явуулж байгаа нь үнэхээр зохимжгүй  байна.

 

МИАТ компани Солонгос Монголын зах зээл дээр хэзээд олон суудал гарган нэгжийн үнэ өртөгийг бууруулахыг эрмэлзэж ирсэн ба одоо ч нэмэгдэл нислэгүүдийг үйлдэн иргэд зорчигчдод үйлчлэхэд бэлэн байна. Бид өдий хүртэл эл асуудлыг хоёр орны Яамд, ИНЕГ зэрэг албаны хэмжээнд шийдвэрлэхийг хичээж ирсэн бөгөөд асуудал ийм байдалд хүрсэн тул бид арга буюу Солонгос, Монголын олон нийт манай үйлчлүүлэгч зорчигчдод хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.

 

 

Монгол Солонгосын агаарын тээврийн зах зээлд Солонгосын өөр агаарын тээвэрлэгчийг оруулахаар тулгаж буй шахалт нь эрүүл өрсөлдөөн үүсгэхээсээ илүүтэйгээр Монголын тээвэрлэгчийг богино хугацаанд өрсөлдөөнөөс хүч хавсран шахан гаргаж цаашид энэ зах зээлд Солонгосын талынхны монополчлол тогтоохыг эрмэлзэж буй үйлдэл гэж үзэх үндэслэл байна. Нэгэнт аль нэг талын монопольт байдал тогтвол эрүүл өрсөлдөөн байхгүй болж үнэ тариф хямдрах асуудал арилдаг нь олон салбарын жишээн дээр харагддагийг бүгд мэднэ. 

 

 

Дахин тэмдэглэхэд, албан ёсоор томилогдсон тээвэрлэгчийн хүрээнд МИАТ компани нэмэгдэл аялал үйлдэх бүрэн эрхтэй бөгөөд түүнийг хязгаарлах хаах шалтгаан огт байхгүй.  Хэрэв эдгээр аялалууд цуцлагдвал үүнээс үүдэн гарах асар их хохиролыг МИАТ огт хариуцахгүй бөгөөд зорчигчдийн эрэлт хэрэгцээг хангах гэсэн МИАТ-ын  бодлогод огт буруу байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

 
 

 

    Ямартаа ч эх орон, гэр бүлийнхэн дээрээ ирэх гэж байгаа тэдгээр монголчуудын асуудлыг Монголын Иргэний Агаарын Тээврийн хамгийн том компани хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг “МИАТ” компани хариуцлагатай хандах байлгүй дээ. Дашрамд дурдахад шинээр нислэгт нэвтрүүлсэн онгоцныхоо баярыг тэмдэглэж “МИАТ” компанийн захирал Ц.Орхон төдийгүй албаны хүмүүс, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар ёстой л нэг дунд чөмгөө дундаа хийн, дураараа цэнгэж, гадны олон улс орноор аялаж, амраад ирсэн гэнэ шүү. Зугаа цэнгэлд анхаарч байхаар зорчих тээврийн үйлчилгээндээ анхаараасай гэж Ц.Орхон даргаас хүсэж байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4758993/25d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366871
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524324
29721 busgui min ee tand iim yavdal tohioldvol yah vee? [10] huuramchhorvoo 2011-06-27 4799
29720 "Амжилтын Гараа" бизнес хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. NBT 2011-06-27 456
29719 tursnii daraa heden saraas saw agshadag em uuj boldiin boloo heleed ogooch chani 2011-06-27 441
29718 <<МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН МЭДЭХИЙГ ХҮССЭН ТҮҮВРҮҮД.....!!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-27 658
29717 sanaj bna shvv horwoo gej .... daanch amidraltai bsan daaa .... itgel.mn 2011-06-27 534
29716 hi busguichuudee asuuyaa!!! [1] lolita_lol 2011-06-27 521
29715 <<<<<<<СОЛОНГОСЫН ТВ--ЭЭР МОНГОЛЫН ТУХАЙ ИНГЭЖ................. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-27 685
» СОЛОНГОСЫН ОНГОЦ НИСЭХ ЮМУУ ????????? ........ЮУ БОЛООД !!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-27 635
29713 hiisvereer tursun hun... [2] Deegii_10 2011-06-27 635
29712 Бариа засал хийж байна Baria zasal 2011-06-27 563
29711 Eejuudees asuuy [1] bayarts 2011-06-27 518
29710 end magistrat syrdag hun zaaval hamaatanaa l yrih erhtei bdag yumuu? [1] javkhlan_s 2011-06-27 540
29709 Орифлэйм Косметикс 2011 7-Р САРЫН шИНЭ СЭТГҮҮЛ ЭХЭЛЛЭЭ < 2011,06,26-2011,07,16 > G-THINK 2011-06-27 515
29708 mymik...dakota ..id tai hun zahiagaa shalgaarai javkhlan_s 2011-06-27 481
29707 Asuult bainaa [1] dulduu 2011-06-27 497
29706 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-06-27 480
29705 **55 %ХЯМД** СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ**/ОРЧУУЛГА VНЭГVЙ/**010-7566-7074** ***5- CAP** 2011-06-27 493
29704 компьютерийн сургалтанд урьж байна. be 2011-06-27 469
29703 eejuudees asuuy [1] bortuulai 2011-06-27 538
29702 huuhdiin hool [3] nokiax6 2011-06-27 613
29701 orchuulaad ogoch [2] mikaa 2011-06-27 513
29700 asuuy [1] Uchi 2011-06-27 465
29699 nomnii talaar zowlooch shineleg buxen 2011-06-27 493
29698 компьютерийн сургалтанд урьж байна. be 2011-06-27 507
29697 Shuudangaar [6] mymik 2011-06-27 805
29696 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН Гоо сайхны шивээсээ 6/30 хүртэл хийнэ O HUI брэндын Бэлэгтэй гоо сайхны барааны худалдаа явагдаж байна MAKE-UP 2011-06-27 448
29695 kino asuuya oruulaad uguuch [1] coolgirl 2011-06-27 503
29694 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-06-27 473
29693 Emegteichuudees asuuya. Meddeg zuileesee zuvulguu ugch tuslaarai tseegeenee 2011-06-27 752
29692 joloonii vnemleh haana soliulah we tuslaach [3] great-mongolia 2011-06-27 1011
29691 Busguichuudee !!!!!!!!!!!!!! herasalon22 2011-06-27 2294
29690 eejvvdee heleed ogoorei [2] 1113 2011-06-27 517
29689 yaraltai [1] ,mgl 2011-06-27 473
29688 빅뱅 대성 avtiin osliin talaar yu bolj bgaag medeh bvsgvi bnuu? [1] garigaa05 2011-06-27 648
29687 Harbin!!!!! [1] sona54 2011-06-26 509
29686 ongotsnii bilet LOVE24 2011-06-26 734
29685 incheon yangug zugt bdag etseg ehiin anhaarald J.E.M 2011-06-26 559
29684 ★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★ G-THINK 2011-06-26 506
29683 hi asuuy heleed ogooch... siahan 2011-06-26 475
29682 .2011 Хамгийн Хямд Хамгийн Найдвартай!!!! /*VНЭГҮЙ ИНТЕРНЕТ,VНЭГҮЙ ИРГЭНИЙ УТАС,МОНГОЛД ТААРДАГ LCD-TV,COMPUTER,NOTEBOOK,G-MOBILE ДУГААР *СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС. ORIGINAL SHOES SAMSUNG NOTEBOOK 2011-06-26 493
29681 hi jiremsenees hamgaalah em [1] 0415 2011-06-26 1109
29680 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-06-26 443
29679 Солонгос хэлний сургалтанд урьж байна Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2011-06-26 449
29678 orchuulad uguuch.... [6] Deegii_10 2011-06-26 591
29677 보건소 ugluu heded ongoidog yum be [2] Deegii_10 2011-06-26 501
배너신청
자생병원

배너신청