jasen
Бичлэгийн тоо 4,494
hvnii blogoos huschihlashdee .......anjigai.blog..huulav.....За та бүхэнд сонирхолтой байлгах үүднээс албан байгууллагаараа аяласан аялалын зурагнуудаасаа эхлэн оруулахаар шийдлээ. Эхний удаад ер нь хаагуур хаагуур хэрхэн аяласан тухайгаа оруулнаа. Бид ерөнхийдөө бага хугацаанд их зүйлийг үзнэ гэсэн төлөвлөгөөтэй гарсан бөгөөд тэрэндээ ч хүрсэн юм.

Ганц гэм нь Мөрөнгөөс буруу замаар гарснаас болоод Хорго, Тэрхийн цагаан оролгүй ирсэн. Тэр яахав дээ. Дараа жил гэж байна даа.

Зиа ингээд зурган дээр нэмэлт жижигхээн тайлбар хийгээд л явчихая. Тэгэнгүүт та бүхэн бид хаагуур, хаагуур яваад юу, юу үзсэнийг ерөнхийд нь мэдээд авчихнаа. Би цаашид дэлгэрэнгүй үзүүлэх зүйлсээ бас дэлгэрүүлнэ гээд биччихнэ.

Мэдээж нийслэл хүрээнээсээ л гараагаа эхэлнэ шүү дээ.Эрт гарна гэсэн боловч яаж ийсээр байгаад л үдээс хойш гарлаа. Энэ ч манайхны гэм биш зан болчихсон маа даа.

Эхлээд ч сайхан засмал замаар гишгэж өгч байлаа даа.

Замд нэлээн хэдэн хуучин сангийн аж ахуй байсан жижиг суурингууд өнгөрсөн. Тэдний нэг бол Төв аймгийн Лүн сум. Хажууханд нь зараа толгой гэж байдаг даа.

Машаанаар аялаж яваа бидэнд бензин найдвартай байна гэдэг хамгийн чухал байлаа. Бид Н2 болон Старекстай явсан юм. Захирал алагийг би борыг хариуцаж явлаа.

Мянганы замаар давхисаар яваад Булган аймгийн Дашинчилэн сумаас шороон замруу салдаг юм билээ. Зарим зургийг машаан дотроосоо л аваад яваад байсан тул та бүхэн болгоогоорой.

Ингээд л шороон замаар хатирч өгсөн дөө. Энэ өдрөө давхисаар Гурванбулаг сум орж хонолоо.

Өглөө эртлэн босч давхиад Архангай аймгийн Өлзийт сумын хажуугийн гүүрээр Орхон голыг гатлав. Сайхан гүүр билээ дээ. Машаан тус бүрээс 500 төгрөг авч байсан байхаа.

Эрт гарсан тул Орхон голын эрэг дээр өглөөний цайгаа уусан юм. Загас үсчээд байх боловч нэг цаг орчим дэгээ шидээд ганц ч загас бариагүй муу загасчин хөөн би.

Зарим газраа ч шороон зам муухан засмалаас гоё шүү дээ. Манай хоёр машаан урд хойноо ороод л давхилдаад байсан. Гэхдээ Н2 ихэнхдээ биднийг тоосоороо булж байсан.

За энэ бол нөгөө "Сэрэлт" кинон дээр гардаг Архангай аймгийн Хайрхан сум. Бид хажуугаар нь л өнгөрсөн. Гэхдээ буцахдаа бол хоносоон.

Аян замын явцад бороо, шороо аль таарахыг хэлэхэв. Гэхдээ бидний аялал харин ч бороо багатай, нар ихтэй сайхан цагаартай үеэр таарсаан.

Борооны дараа норсон байгалийг солонго чимэх нь үнэхээр үзэсгэлэнтэй.

Тэрүүхэнд харагдаж байгаа сум бол Хөвсгөл аймгийн Рашаант сум. Сайхан байгальтай газар шүү.

Чамгүй эвгүй замтай, боломжийн өндөр даваан дээр гарч ирлээ. Энэ даваагаар бас өндөр хүчдэл давчихсан байлээ. Тэгэхээр их л буянтай олон хүнийг гэрэл цахилгаанаар хангаж, хол ойрд хөтөлсөн даваа юм даа. Замын туршид олон ч овоонд мөргөж, сэржим өргөсөн дөө.

Би өмнө нь Сэлэнгэ мөрөнг Бирвааз гэдэг холбоотой хоёр том завин дээр тавьсан модон тавцангаар гарч байсан юм. Тэгсэн өнөөдөр ийм хөвдөг гүүртэй болжээ. Нэг удаа нэвтрэхэд 3000 төгрөг байсан. 3 удаа гарвал нэг удаа үнэгүй гэж байгаа бас. Сайхан гүүр билээ.

Олон ч хөдөөгийн айлууд тааралдсан. Бараг л бүгдийх нь зургийг буулгахыг хичээж байлаа. Тэдэн дотроос хамгийн аятайхан болсон нэг зургийг толилуулж байнаа. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл өнгөрөөд л явж байхад таарсан айл байх даа. Тун удахгүй харанхуй болох гээд бид амжиж Мөрөн орох гээд яаруу явсан юм. Машааны цонхоор явж байхад нь буулгасан зураг

Шөнө очсон тул өглөө босоод Мөрөн хотоор жаахан алхалж хэдэн зураг буулгасан юм. Энэ бол Хөвсгөл аймгаас төрсөн гурван аваргын хөшөөний цогцолбор. /Мөрөнгийн тухай тусад нь зурагтай бичлэг хийнээ./ Тун удалгүй бид Хатгалыг зорин хөдөлсөөн.

Замд Алаг-Эрдэнэ сум алсаас харагдаж байдаг. Дээхэн үед энэ замаар мөн ч олон удаа явж байсан даа.

Хөвсгөл далайг зорьсон жуулчид ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очдог юм билээ. Энэ бол тэдний нэг Моцийколтнуудын хэсэг. ОЛон ч жуулчидтай таарсан даа.

За энэ хуучин клонкийн цаана харагдаж байгаа суурин бол Хөвсгөл далайн өмнөд эрэгт байрлах Хатгал сум. Би Хатгал, Хөвсгөл далайн орчмоор авсан зургаар бас нэг бичлэг оруулнаа.

Манайхан очсон оройноо л жижиг Моторт завиар аялацгаагаад эхэлсэн. Иймэрхүү завиар хамгийн ойрхон байдаг арал хүрчихээд ирэхэд 3000 төгрөг байсан. Аврах хантааз энэ тэр зүүгээд явбал ямар ч аюулгүй л дээ.

Бидний аялалын хамгийн том зорилго бол энэ харагдаж байгаа Сүхбаатар онгоцоор аялах байлаа. Бид ч зорьсондоо хүрсэн. Онгоцоор аяласан тухайд мөн л тусад нь бичлэг оруулнаа.

Хатгалд 2 хоног сайхан амарцгаасан бид ирсэн замаараа Хайрхан сум хүртэл аялалаа үргэлжлүүллээ. Сайхан байгальтай газруудаар явж байсан шүү. Замд тааралдсан амьтад болон цэцэг, ургамалыг буулгаснаа тусад нь толилуулнаа. Энэ бол бас л эвгүйдүү уулын замаар явж байхдаа буулгасан зураг.

Бидний хоносон Хайрхан сумын дэргэдүүр урсах Хүний гол. Бидний аялалд шавь нар маань маш их туслаж байсан шүү. Манай Гольден бриж бүх сумдын багш нарыг бэлтгэсэн тул сум болгонд очоод л өөрийн бэлтгэсэн багшийнхаа гэрт морилон дайлуулж цайлуулж байх сайхан байсаан. Мөрөнгийн Билэгтмаа, Мягмарсүрэн, Бааска, Хатгалын Нэргүй, Хайрханы Нэргүй, Өвөрхангайн Бат-Өлзийтийн Ууганчимэг, Хар-Хорины Баяраа нар болон тэдний гэр бүлийнхэнд маш их баярласан шүү.

Дараагийн өдөр мөн л Өлзийтийнхээ гүүрээр буцаж гаран давхисаар Өгий нуурт хүрэлцэн ирж найз Мэндээгийндээ хоносон. Энд үнэхээр сайхан байсан шүү. Өгийд авсан зурагнуудаа тусад нь оруулнаа. Манай найз Мэндээ нээрээ олон улсын загасчдын тэмцээнээс холын шидэлтээр улсын рекорд эвдэн 52м шидэж алтан медаль авсан байсан шүү. Баяр хүргэе.

Өгийд хоносны маргааш урагшаа давхиад Түргийн үеийн хөшөө дурсгалуудыг нэг дор цуглуулан Туркийн засгийн газраас санхүүжүүлэн бариулсан энэхүү музейн дэргэдээс ахин хар замдаа нийллээ. Энэ музейн орчимд авсан зурагнуудыг бас нэг харуулнаа.

Тэр өдрөө Өвөрхангай аймгийн Хархорин сумаар дайраад шууд Төвхөн хийдэд очлоо. Үнэхээр гайхалтай сайхан тогтоцтой, гайхалтай сайхан газар байсан шүү. Энэ тухай тусад нь бичлэг оруулнаа.Нилээд орой очсон тул цааш давхин Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд хоносон доо.

Өглөө нь цааш давхисаар алдарт Орхоны хүрхрээ буюу Улаанцутгаланд ирлээ. Монгол хүн бүр нэг удаа очоод үзчих ёстой газарын тоонд зүй ёсоор орох энэ сайхан газарын орчимд авсан зурагнуудаа мөн нэг багц болгон хүрэгнээ.Улаанцутгалан бол бидний аялалын хамгийн баруун цэг байлаа.

Буцах замд машин маань жаахан саатсан боловч бид Хархоринд аятай тавтай ирж Эрдэнэ-Зуу хийддээ мөргөөд Улаанбаатарынхаа зүг хөлгийн жолоо заллаа. Эрдэнэ-Зуугийн орчимд авсан зурагнуудаа мөн нэг багц болгон сонирхуулнаа. /Заримыг нь нийлүүлэхгүй бол хэт олон багц зурагны өрөнд орж байна даа. Хиа хиа хиа/

Аялалын явцад олон сайхан гол мөрөн, хүний гараар боссон сайн сайн гүүрүүд хэд хэд тааралдаж байлаа. Ингээд хэн бүхний аяны алтан шар зам өлзийтэй байхын ерөөл өргөн энэ бичлэгээ жаргаая. Удахгүй дэлгэрэнгүй бичлэгүүдийг хүргэнэ. Анхааралтай үзсэн та бүхэнд гялайлаа
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4750706/86c/trackback

profile

deer23

2011.06.25 15:31:02
*.5.102.13

/div>

Зиа хөдөө гадаа явалгүй удсан хүн байна шүү дээ. Тэгсэн дээр үед скаутынхантай хамт бичиж байсан уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг олгох, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах чиглэлээрх төсөл маань батлагдаад улс даяар зохион байгуулагдахаар болсон байна.

Би энэ төслийн хүүхдүүдэд зориулсан гарын авлага болон зарим үйл ажиллагааных нь дэлгэрэнгүйг бичсэн юм. Тэгээд төслөө танилцуулах, орон нутагт удирдан явуулах насанд хүрэгчид, хүүхдүүдийг сонгох, сургах зорилготой ажлаар зүүн гурван аймгаар салхи, шуурга шиг /маш давчуу цаг дор гэсэн санааа/ явчихаад ирлээ.

Энэ үед авсан зурагнуудаа толилуулнаа гэчихээд амжихгүй байсан тул өнөөдрөөс ганц нэгээр нь хүргэхээр шийдлээ.

Эхний бүлэгт явсан маршрутаа танилцуулна. Олон үгийг орхин зургаар үзүүлнээ.

Улаанбаатар-Өндөрхаан-Чойбалсан-Эрдэнэцагаан-БаруунУрт-Мөнххаан-Өндөрхаан-УБ гэсэн машруттай явлаа. Нийт замын урт ойролцоогоор 2000 гаруй км

Өдөртөө багтаан Чойбалсан орох байсан тул өглөө эрт гарлаа. 6 цаг гэхэд хотын гудамж сэлүүхэн, сайхан байсан шүү.

Эзэн Чингэс хаан маань өглөөний нарны туяанд гялтагнан гялбалзсаар биднийг гаргаж өгсөн

Хэнтий аймаг хүртэл хар замаар явах тул сайхан байна. Өглөөний сэрүүнд зам ч урагштай сайхан байлаа.

Эрт гарсан хүмүүс гэсэндээ Бага-Нуурынханг бараг л ажилдаа цуглаж амжаагүй байхад дайраад гарлаа.

ИРж яваа цаг сайхан юмаа. Нар ээгээд эхэлмэгц л хөндий дүүрэн униар татаад.

Амралтын өдөр байсан болохоор Хэнтийн төвөөр хөл хөдөлгөөн багатай сэлүүхэн байлааа. Хэнтийн скаутын зөвлөлийн даргынхаар орж хоол идээд шууд хөдөллөө.

17 цаг өнгөрч байхад домогт Хэрлэн Барс хотын дэргэд ирлээ. /Энд нилээд хэдэн зураг авсан дараа нэг багцалж оруулнаа/

Зиа тэгээд Дорнодод хоночихоод өглөө нь Хүүхдийн төлөө хэлтэс дээр үндсэн ажлаа хийж амжууллаа. Нэг гоё хиймэл нууртай болсон байсан. Тэрний зургийг нилээд дарсан. Тэгж байгаад нэг цувралдаа оруулнаа.

Ажлаа үдээс өмнө амжуулчихаад, нэг хоол идэж аваад Эрдэнэцагаанруу гарлаа. Миний төрсөн нутаг шүү дээ. Эмээтэйгээ золгох гэж зам хазайсан хэрэг.ЭНэ уул бол Дорнод аймгийнханы шүтдэг Хан Уул гэдэг хайрхан.  Нэг ёслоод л өнгөрсөн дөө.

Орой тийшээгээ зам дагуу борооо ороод чийг ханхлаад сайхан байсан шүү. Эрдэнэцагаанд эмээтэйгээ золгочихход нэг хоол идэж аваад зам ойртон Хонгорын голд байх ахындаа очиж хоносон.

Орой ах нартайгаа мар мар хийн элдэв сонин ярьж суухад бороо шиврээд сайхан байсан даа. Харин өглөө бостол бороо маань цас болоод шуурчихсан байлаа. Цав цагаан талд нар мандахыг авсан. Айлын төл малны зураг ч их авсан. Бас л тусад нь нэг бичлэг болгож оруулнаа.

Өглөө сайхан борцтой хоол идэж аваад хөдөллөө дөө. Тэнгэр цэлмээд сайхан өглөө байлаа. Алсаас Зотол хан ууландаа мөргөөд гарлаа. Өглөөнөөс хойш үүлэнд умбаж байгаад их холдсон хойно цэлмэж дүрсийг нь буулгаж авсан.

Цагаан зээрийн нутаг шүү дээ. Дорнодоос эхлээд л зам дагуу цагаан зээрийн том, жижиг сүргүүдтэй хачин их тааралдсан. Шүлхий тарьсан хэрэгтэй байсан боловч айхтар цөөрөөгүй нь харагдаж байлаа. Тод сайхан зурагнууд оруулнаа.

Давхисаар яг 11 цаг гэхэд товлосон сургалтаа хийхээр Баруун-Урт хотд ирлээ. Талбайгаа хачин сайхан болгосон байна. Хүүхдүүд дээр нь янз бүрийн зүйлээр гулгаад гоё л харагдаж байсан. Орой нь аймгийн нийтийн бүжгийн зураг авсан дараа оруулнаа. Нээх л олон дараа оруулах болчихлоо доо.

Баруун-Уртад хоноод мөн л өглөө эртлэн гарсан бид Мөнххаан сумынханыг босч амжаагүй байхад Даншигын их аварга Буянтогтохын хөшөөн дээр ирчихсэн байлаа. Сайхан хөшөө шүү.

Хамгийн сүүлийн аймаг болох Хэнтий аймгийн төвд 11,30 гэхэд ирсэн бөгөөд ажил хэрэг хачин сайхан бүтэж байлаа. Эндээ үздээс хойш нь скаутын хүүхдүүддээ сургалт явуулсан тул сайхан амарлаа. Өглөө эрт хөдлөнө шүү дээ.

Өглөө эрт гарсан бид нар үд болоогүй байхад Цонжин болдогт ирсэн байлаа. Сайхан аялсан шүү. Ер нь өглөө эрт гарч давхих гоё юм билээ шүү. Ямар ч байсан 3 цуврал бичлэг болгож оруулнаа

profile

isaaa

2011.06.25 18:44:38
*.236.156.36

saixan zuragnuud mongoliin baigaliig xaruulsan zuragnuud oruulj ogsond ix bayrlalaa .yg l bi ybaad baigaa yum shig sanagdlaa. mashin xolslood ingeed xodoo ybaxiinsaan tiim xolsoldog baiguullaga gej baidag yumuu. bichleg xiigeed auylgyi baidaliig daagaad bas 2 xonog neg tiishee amraad irex yumsan .tiim mashin unaagaaraa yilchleed ybaax xyn baibal xolboo barinuu ...utsaa bas ogooch...

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102643
3684 ... Anu - Shake N Dance... M2M_Soko 2011-07-02 1288
3683 ... Eminem - Space Bound... M2M_Soko 2011-07-02 1372
3682 Монгол руу харж дуулсныхаа төлөө алуулж байжээ [2] ~~~*oGoGo*~~~ 2011-07-01 2063
3681 Amidrald Tavtai Moril...... OST...Amidrald Tavtai Moril .........OST file deer23 2011-06-30 2440
3680 НААДМЫН ТАЛБАЙ ДЭЭР ХООЛООР ҮЙЛЧЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА hugjilteihuu 2011-06-29 1314
3679 7 настай хятад майкал жэкс он manaa 2011-06-29 1754
3678 12 САРД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ Namuun Denj 2011-06-29 1402
3677 Hi all...naasha! joinmc 2011-06-29 1511
3676 haha2010 baina uu? arildii 2011-06-27 1234
3675 2PM _ Hands Up...........................................2PM _ Hands Up file deer23 2011-06-27 1371
3674 KKK..... XA XA XA ........................HARAAL [4] deer23 2011-06-27 2372
3673 kino asuuya oruulaad uguuch coolgirl 2011-06-27 1441
3672 vilchilgeenii mashin bna uu amirlan1 2011-06-27 1647
3671 M4 - 내 사랑................내 사랑........................내 사랑 file deer23 2011-06-27 1390
3670 G.NA(지나) 내 사람이라서 (Cause you are my man)_최고의 사랑 OST file deer23 2011-06-27 1431
3669 HVNII DVRGVI HVRGEED BAIVAL ENGIH BAIHDAA...VZEEREI... file [2] deer23 2011-06-27 1695
» АЯЛАЛ ийнхүү ӨРНӨСӨН бөлгөө [2] deer23 2011-06-25 5778
3667 borsh [1] altaa9988 2011-06-25 1663
3666 "Чөтгөрийг дийлэгч Чагаа хүү" ~~~*oGoGo*~~~ 2011-06-24 1575
3665 "ачийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 ~~~*oGoGo*~~~ 2011-06-24 2332
3664 mongol 3d animation ~~~*oGoGo*~~~ 2011-06-24 1846
3663 "ELIT"-ta byxniig yrij baina. aja&aja 2011-06-23 1484
3662 Давагдорж vs Амархүү дажгүй реклам PEPSI ~~~*oGoGo*~~~ 2011-06-23 1952
3661 boroo......boroo......boroo....Guys666....Tatar file deer23 2011-06-23 1537
3660 **ДарXлаа** Монгол кино Баатар-Эрс 2011-06-23 1502
3659 АЯЛАН ТОГЛОЛТ hi yu bna 2011-06-22 1811
3658 garaa tulj l bna ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1778
3657 egduutei [1] ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1748
3656 i love you ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1443
3655 tramplin evdervel nisdiin bna ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1635
3654 buduun huniig deerelhvel ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1853
3653 Монгол улс ба Утаанбаатар маань ийм л болждээ file deer23 2011-06-22 1893
3652 Монгол маань ийм л болждээ Баатар-Эрс 2011-06-22 1499
3651 anhaar west35 2011-06-21 1300
3650 벌써 이렇게 deer23 2011-06-21 1187
3649 Монгол улсын хууль үйлчилдэггүй, Монголын баялгийг цөлмөсөн “Ажнай” Бат-Эрдэнийг эх орноосоо хөөх л үлдлээ deer23 2011-06-21 1507
3648 xo saihan saihan. hvvhenvvd vzeerei zaluusa...''Мисс Русское радио'' 2011 file deer23 2011-06-21 3500
3647 24....24.. 24.. ter deer bi zogsoj bgaan shvv kkk file deer23 2011-06-21 1372
3646 Greatest Love OST-Don't Forget Me...허각 - 나를 잊지 말아요 file deer23 2011-06-21 1888
3645 김현중(Kim Hyun Joong) - Break Down deer23 2011-06-21 1536
3644 Tsetsegchnii huslen........................Tsetsegchnii huslen deer23 2011-06-21 1607
3643 12 САРД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ Namuun Denj 2011-06-21 1194
3642 Е-9 ВИЗТЭЙ ХУГАЦАА ЧИНЬ ДУУСАХ ГЭЖ БАЙГАА БОЛ 9 САРЫН СУРГАЛТАНД УРЬЯ boogii 2011-06-21 1115
3641 танилцаад хамт шоудана [2] Rose~ 2011-06-19 2001
3640 USA IRGEDTEI TANILTSAH GER BUL BOLHOD ZYYCHLANA nara.harris 2011-06-19 1361
배너신청
자생병원

배너신청