Бичлэгийн тоо 3,329

 Бороо бороо... Дээдсийн булхайг илчилж, доодсын үйлийг үзсэн бороо. Хоёрхон хоног бороошиход хотын зам там болж, саяхан заслаа, шинэчиллээ гэсэн зам энд тэндээ өмөрч цөмөрч эхэллээ. Солонгосоос оруулж ирсэн үнэтэй гэрэл дохионууд нь ёлтойх ч үгүй таг болж, уулзвар дээр жолооч нар уураа баран, гэрлэн дохиогоо хараасан цагдаа нар өөрсдөө оронд нь амьд дохио боллоо. Надад нэг санал байна. Ерөөсөө энд тэндээс гэрэл дохио хайж, Монголын нөхц өлд тохирох эсэхийг судалж цаг барж байхаар түүнд зарцуулах мөнгөө замын цагдаа нарт өгчихвөл яасан юм бэ.

Борооноор гацдаг, өвөл болохоор хөлддөг төмөр дохиогоо авчихаад оронд нь эвдрэхгүй, зэврэхгүй, гацахгүй амьд дохионуудоо тавьчихъя. Манай замын цагдаа нар гэрлэн дохио болж сурсан. Тендер зарладаг, дүгнэдэг дарга нарын шунаг сэтгэл цадахгүйгээс хойш цаашид ч монгол цагдаа амьд дохио болсоор байх нь гарцаагүй. Шатахууны үнэ тэнгэрт тулаад мань мэт нь машиныхаа бензинийг хүчрэхээ байчихвал дарга нарын машин л тэр замаар явж таарна даа. Тэгвэл харин замаа чанартай тавих байх шүү, тэд.

Ер нь тэгэх л гэж шатахууны үнийг байнга нэмээд биднийхээ машиныг бушуухан тарааж хаях гээд замаа чанаргүй тавиад байгаа ч юм уу. Энд тэнд зам тавьчихаараа нээлт хийж, тууз хайчлан, ард түмний өмнө хүндтэй гавьяа байгуулсан дүрээр гарч ирдэг дарга нар ичдэг ч болоосой. Тэр замынхаа мөнгөнөөс “идчихээд” нүүр нь огт улайхгүй. Аманд ч үгүй, хамарт ч үгүй мөнгө авсан компанийнхан түүгээрээ хүүхдийн зулай шиг нимгэн зам тавьж, нүд хуурахаас яах вэ. Хулхи зам нь жилийн дараа тараа таниулна. Түүний нэг нь “ТБД андууд”-ын урдах зам.

Өнгөрсөн жил шинэчилсэн тэр зам саяны борооноор цөмөрчихсөн. Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхоны арын зам бас л уржигдрын усан борооны үеэр цөмөрч, замын цагдаа нарын үйлийг үзэж байна. Булхай нь илэрмэгц зам тавих мөнгөнөөсөө хумсалснаа нуух гэж “Хүнд даацын машин явснаас болоод эвдэрлээ” гэж булзана. Ядаж тав, байг гэхэд гурван жилийн настай зам тавьчихаад хүний нүүр хардаг болоосой.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4744532/ce0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
» Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청