Бичлэгийн тоо 3,329

Одоогоос 63 жилийн өмнө буюу 1948 оны нэгдүгээр сард Санкт-Морицед болсон ОУОХ-ны 42 дугаар чуулганаар жил бүрийн зургадугаар сарын 23-ныг олимпийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Учир нь 1894 оны эл өдөр барон Пьер де Кубертен Парист Олон улсын тамирчдын конгресс дээр алдарт илтгэлээ тавьж, орчин үеийн олимпийн наадмыг зохиох санал гаргасан нь олны дэмжлэгийг хүлээж, 1896 онд Грекийн Афин хотноо зуны олимпийн анхдугаар наадам зохиогдсон түүхтэй. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх ерөөлтэй олимпизм Монгол орны хөрсөнд соёолоод даруй тавь гаруй жилийн нүүр үзжээ.

Энэ хугацаанд манай улс Олон улсын олимпийн хороо (IOC)-нд, Азийн олимпийн зөвлөл (ОСА)-д тус тус элсэж, зуны 11, өвлийн 12 наадамд оролцсон байна. Тодруулбал байт харваа, бокс, буудлага, спортын гимнастик, дугуй, жүдо, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усан спорт, тэшүүр, цана зэрэг 11 төрлөөр өрсөлдөхдөө хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Ялангуяа “Бээжин-2008” олимпоос жүдоч Н.Түвшинбаяр, боксчин Э.Бадар-Ууган нар маань 44 жил хүлээсэн алтан медалийг хосоор нь авчирч, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.

Хамгийн хамгийн хамгийн

• Монголын баг тамирчид олимпийн наадамд 11 спортын төрлөөр оролцоход чөлөөтийнхөн хамгийн олон буюу найман медаль (гурван мөнгө, таван хүрэл) авчээ. Тэдний араас таван медаль (нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл)-тай жүдо, дөрвөн медаль (нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл)-тай бокс, хоёр медаль (нэг мөнгө, нэг хүрэл)-тай буудлагынхан удаалдаг.

• Олимпод хамгийн олон төлөөлөгчөө оролцуулсан үзүүлэлтээр мөн л чөлөөтийнхөн манлайлдаг. Бөхийн эл төрлөөр нийт 67 багш, дасгалжуулагч олимпод оролцсоны дөрөв нь бүсгүйчүүд (Ц.Энхжаргал-2004, О.Бурмаа- 2004, Н.Отгонжаргал-2008, Б.Одончимэг- 2008) ажээ.

• Олимпийн наадамд тамирчны хувиар хамгийн олон удаа оролцсон хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх юм. Тэрбээр завсаргүй 1964-80 оны олимпод зодоглохдоо Мюнхений дэвжээнээс мөнгөн медаль авчирч байв. Түүний энэ амжилтыг О.Гүндэгмаа гавьяат давтах нь тодорхой болоод байна. “Бээжин-2008”-ийн мөнгөн медальт, оролцсон олимп бүртээ шагналт байрт шалгарсан тэрбээр сар хагасын өмнө “Лондон-2012”-т онч сорих болзлоо хангасан юм.

• Тэрчлэн зуны олимпод Монгол Улсын ардын багш Ч.Дамдиншарав тамирчин, дасгалжуулагчийн хувиар (1964, 1968, 1972, 1976, 1980, 2000, 2004) долоон удаа, олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү шүүгчээр (1988, 1992, 1996, 2000, 2004, 2008), ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин тамирчин, дасгалжуулагч албаны хүний хувиар (1980, 1988, 1992, 2000, 2004, 2008) тус бүр зургаан удаа, ардын багш Д.Банди дасгалжуулагчаар (1972, 1976, 1996, 2000, 2008), ардын багш Ч.Насантогтох дасгалжуулагчаар (1980, 1992, 2000, 2004, 2008), буудлагын Т.Мягмаржав тамирчин, дасгалжуулагчаар (1964, 1968, 1972, 1976, 1980), Ц.Өлзийбаяр тамирчин, дасгалжуулагчаар (1972, 1976, 1988, 1992, 1996), хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат тамирчин, дасгалжуулагчаар (1964, 1968, 1972, 1976, 1980) тус бүр таван удаа оролцжээ. Тэгвэл өвлийн олимпод оролцсон тоогоороо цанын гавьяат тамирчин

Л.Дорж (1980, 1984, 1994, 1998, 2002, 2006), тэшүүрийн Л.Цэнд (1964, 1968, 1972, 1992) нар тэргүүлдэг. Харин албаны хүмүүсээс ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван хамгийн олон буюу 21 наадамд тоосоо өргөжээ. “Олимпийн өвөө” 1972 оноос хойших өвөл, зуны бүх олимпод оролцсон юм.

• Олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин, мөн олимпийн хошой медальт анхны монгол хүн бол буудлагын Д.Мөнхбаяр юм. “Барселона-92” олимпоос спорт гар бууны 25 м-ийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан тэрбээр 2002 оноос Германы нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон бөгөөд “Бээжин-2008”-д амжилтаа давтжээ.

МҮОХ-ны тухай

-1956 онд байгуулагдсан

-1962 онд ОУОХ-нд элсэв

-1982 онд Азийн Олимпийн Зөвлөлд элссэн

-Олон улсын олимпийн хороо (IOC), Азийн олимпийн зөвлөл (OCA), Зүүн Азийн наадмын холбоо (EAGA), Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC), Ази, Номхон далайн бүс нутгийн спорт-бүх нийтийн төлөө байгууллага (APOSA)-ын гишүүн -Зуны олимпийн наадамд 11 удаа (Токио- 1964, Мехико-1968, Мюнхен-1972, Монреаль- 1976, Москва-1980, Сөүл-1988, Барселона- 1992, Атланта-1996, Сидней-2000, Афин-2004, Бээжин-2008), өвлийн олимпод 12 удаа (Инсбрук-1964, Гренобль-1968, Саппоро-1972, Лейк-Плэсид-1980, Сараево-1984, Калгари- 1988, Альбервилль-1992, Лиллехамер-1994, Нагано-1998, Солт-Лейк Сити-2002, Турин- 2006, Ванкувер-2010) оролцсон


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4739925/43d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
» ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청