Дэлхийн
соёлын өвийн хорооны чуулган энэ сарын 19-нд Парис хотноо эхэллээ. Арав
хоног үргэлжлэх чуулган 35 дахь удаагаа болж буй бөгөөд энэ удаа
Монголын сүг зураг, Японы буддын шашны хүрээлэн болон Ле Кор бюзье нэ
рээрээ дэлхий дахинаа алдаршсан загвар зохион бүтээгч, архи тектор Шарль
Эдуар ЖаннереГригийн бүтээл тэргүүтэй 42 зүйлийг дэлхийн соёлын өвөөр
бүртгэх эсэх талаар хэлэлцэх юм. Тэднээс Конго, Барбадос, Ямайка, Арабын
нэгдсэн Эмират улс зэрэг зургаан орон түүхэн дурсгалт газраа дэлхийн
соёлын өвд бүртгүүлэхээр анх удаа нэр дэвшүүлээд байгаа аж. 40 жилийн
өмнө дэлхийн түүхэн дурсгалт газар, археологийн бо лон бай галь соёлын
дурсгалыг хамгаалалтдаа авахаар ЮНЕСКО-гоос баталсан “Дэлхийн соёлын
болон байгалийн өвийг хам гаалах тунхаглал”-ын дагуу тус хороо чуулган
зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоогоор 900 газрыг дэлхийн өвийн
жагсаалтад бүртгээд байгаа юм.
Манай орны хувьд 2003 онд Увс нуурын сав газар, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалыг дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн